2021 оны 4-р сарын 2
14 цаг 31 минут

БНХАУ-аас 1.2 сая тун, ОХУ-аас 1 сая тун вакцин авах ажил амжилттай үргэлжилж байна

    Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдээ дархлаажуулах ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон. Тодруулбал, уг гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан бөгөөд хоёр орны Засгийн газар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас нэг сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэхээр болсон байна. 

Энэ тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун "Спутник-V" вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" хэмээн тэмдэглэж байсан. 

Мөн Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр "Өчигдрийн байдлаар манай улс хүн амынхаа 10 хувь буюу 330 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Өнөөдөр БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин татаж авна, энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ. Түүнчлэн бусад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжаар манай улс 450 мянган тун вакцин авч, иргэдээ вакцинжуулж байгаа. Энэ оны зургадугаар сард КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 239 мянган тун вакцин авахаар бэлтгэж байна" гэсэн юм. 

Дашрамд сануулахад, Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хүртэлх хувь буюу 2 сая гаруй иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа тооцоо гарган ажиллаж байна. Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан болон удахгүй баталгаажих гэж байгаа вакцинууд, тэр дундаа вакцины хатуу дэглэмтэй 11 улсад аль вакциныг голчлон хийж буйг анхааралтай ажиглаж, тэдгээр вакциныг худалдаж авах, олон улсын хөтөлбөрт хамрагдахад анхаарч ажиллаж байгаа аж. 

 

 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.216.180зочин   • 2021, 4 сарын 4. 10 цаг 07 минут

Дэлхийд вакцин гаргаж байгаа цөөхөн улсын 2 нь манайхтай хил нийлээж байна 1,5 сая хүнээ тэр өрөө тавьж байгаад яаралтай вакцинжуулчих л даа

43.250.126.130Зочин   • 2021, 4 сарын 3. 14 цаг 28 минут

Энэ удаагийн хядадаас авах вакцин чинь ямар бол доо. Өмнөх синопарм нь яасан.

49.0.135.19Зочин   • 2021, 4 сарын 3. 12 цаг 54 минут

яасан удаан юмбэ аль эрт гараад европын олонорнууд ард иргэдээ орос вакцинаар дархлаажуулааад зарим улс вакцины үйлдвэрийг өөрийн нутагтаа байгуулаад ихлэсэн

79.208.179.148Зочин   • 2021, 4 сарын 2. 22 цаг 01 минут

huvi irgen anhnii udaa hiilgesen vaktsinaa 2r udaagaa hiilgeerei tegej baij ur dund hurne shuu...naad heden Tör zasagiin nöhöd poprood too,möngöö bodood holij soliod taarsanaa tariad unaj medne shuu...öörsödöö haynalt sain tavihgui bol....

192.82.78.189Зочин   • 2021, 4 сарын 2. 18 цаг 07 минут

Спутник спутник спутник

202.126.89.245Зочин   • 2021, 4 сарын 3. 0 цаг 45 минут

S Putinik V (Bladimir) gedeg vakcin yum bizdee. Daini ved IS (Iosif Stalin) gej tank baisan daa.

66.181.179.107Зочин   • 2021, 4 сарын 2. 17 цаг 18 минут

ок

66.181.179.107Зочин   • 2021, 4 сарын 2. 17 цаг 18 минут

АШГҮЙ ДЭЭ ВАКЦИНУУДАА ЯАРАВЧЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё9 цаг 53 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.