2021 оны 4-р сарын 7
10 цаг 11 минут

Ц.Ганзориг: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана

    COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа  Ц.Ганзоригтой ярилцлаа.

-Халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тусгаарлах, эмчлэх байрны хүрэлцээ, хүн хүчтэй холбоотойгоор шуурхай зохицуулалт хийх шаардлага үүслээ?

-Сүүлийн өдрүүдэд цар тахлын халдварын батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж  ойрын хавьтал болон гэрээр тусгаарлан эмчилж байгаа иргэдийн тоо өсч байгаа учраас нөхцөл байдалтай уялдуулж шуурхай шийдвэрлэх асуудал гарч байна.

УОК-ын тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсон. Тодруулбал, өмнө нь гадаадаас ирж байгаа коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 10 хонуулдаг байсан бол шинэ журмаар долоо хоног болгож бууруулсан.

Мөн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хонуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн халдварын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр орж ирсэн.

Халдвартай иргэнийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, гадаадаас ирж байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлсэн агаарын хөлгийн багынхныг 14 тусгаарладаг байсан бол долоо хоног болгож байгаа. Экипажийн багийн тусгаарлах хугацааг богиносгосноор тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. Мөн Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын дипломат ажилтан болон тэдгээрийн гэр бүлийг тухайн улсын дипломат төлөөлөгчийн газарт тусгаарлах бололцоо нөхцлийг бий болголоо. Өмнө нь гадаадын иргэн, дипломат төлөөлөгч болон тэдгээрийн гэр бүлийг зочид буудалд тусгаарлаж байсан.

Тусгаарлах байранд байгаа иргэнээс PCR-ийн шинжилгээ авах ажлыг тусгаарлагдсанаас хойш гурав болон зургаа дахь хоногт авна. Нийслэлд ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг, орон нутагт эрүүл мэндийн байгууллага зохион байгуулна. Харин PCR-ийн шинжилгээний хариуг үндэслэн долоо дахь хоног дээр нь тусгаарлалтаас гаргах юм. Тусгаарлалтад байгаа иргэнээс халдварын шинж тэмдэг илэрсэн бол хугацаа харгалзахгүйгээр PCR-ийн  шинжилгээ шуурхай авах ёстой.

Гэрээр ажиглах журамд нэлээн өөрчлөлт оруулсан. Гадаад улсаас ирсэн иргэн вакцинд хамрагдаад 14 хоног өнгөрсөн, халдвар аваад эдгэрсэн нотлох баримтыг үндэслэж гэрийн ажиглалтад долоо хоног байлгана. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагыг хангаж байгаа гадаадаас татан авсан иргэнийг тусгаарлахгүйгээр онгоцноос буулгаад шууд гэрийг ажиглалтад шилжүүлнэ гэсэн үг. Түүнчлэн тусгаарлах байранд батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй бол тухайн цэгт үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан алба хаагчийг гэрийн ажиглалтад дөрөв хоног байлгана.

-Гадаадаас иргэдээ татан авах ажил хэрхэн үргэлжлэх вэ?

-Гадаадаас иргэдээ татан авах төлөвлөгөөний дагуу Токиогоос 158 иргэнээ авчрахаар тусгай үүргийн онгоц ниссэн. Гадаадаас эх орондоо ирж буй эдгээр иргэдийг үндсэн болон төлбөрийн сонголттой есөн буудалд хуваарилж долоо хоног тусгаарлана. Дөрөвдүгээр сарын 1-нд Сөүлээс иргэдээ авчирсан. Энэ ажил үргэлжилж дөрөвдүгээр сард хуваарийн дагуу нийт 12 нислэгээр 2100 орчим иргэнээ татаж авахаар төлөвлөөд байна.

Харин Монголд ажиллах нөхцөлтэйгээр болон урилгаар ирж байгаа гадаадын иргэдийн шинжилгээний төлбөрийг ажиллах хүч оруулж ирж байгаа тухайн байгууллага бүрэн хариуцна.

-Коронавирусын эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол яах вэ. Ямар нэг байдлаар шинжилгээ шаардах уу?

-Коронавируст халдварын эсрэг вакцины нэг болон хоёр тунг хийлгэснээс хойш 14 хоносон. Халдвар аваад эмчлүүлж эдгэрсэн бол энэ тухайгаа нотлох үүрэгтэй. Үүн дээр үндэслээд PCR-ийн шинжилгээ хийлгэхийг шаардахгүй. Мөн ямар нэг байдлаар тусгаарлахгүй.

-Нийслэлчүүд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэмд шилжсэн ч халдварын тоо улам нэмэгдлээ. Халдвартай тэмцэх ямар төлөвлөгөө байна вэ?

-Нийслэлчүүд 14 хоногийн хугацаанд улбар шар түвшинд тодорхой цаг, үйл ажиллагааны зохицуулалтыг хийгээд ажиллаж байна. Энэ хугацаанд голомт дагасан өргөтгөсөн судалгаануудыг хийж байгаа. Гудамж талбай албан байгууллагуудаар халдваргүйжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахаар төлөвлөсөн.

УОК, Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. Өнөөдөр /өчигдөр/ вакинжуулалтын 69 цэгт 35 мянган иргэнийн вакцинжуулахаар төлөвлөж холбогдох байгууллагууд хуваарь гарган ажиллаж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт долоон цэгт 5000 иргэн, Баянголд 11 цэгт 25000, Баянзүрхэд 13 цэгт 6000, Сонгиохайрханд 15 цагт 6250, Хан-Уулд 10 цагт 6700, Сүхбаатарт найман цэгт 4600, Багануур, Багахангайд гурван цэгт 400, Налайхад хоёр цагт 600 иргэнийг дархлаажуулна. Орон нутагт 21 аймагт 110 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөсний дотор эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг хамруулна. Орон нутагт вакинжуулах ажлыг эрчимтэй хийж эхэлсэн. Долдугаар сарын 1 гэхэд вакинжуулалтыг бүрэн дуусгах төлөвлөлт хийн ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар халдварын дархлаажуулалтад худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин гоо, сайхны газруудын долоо хоногийн амралтыг энэ сарын 10, 11-ны бямба, ням гаригт байхаар зохион байгуулахаар болсон. Эдгээр газрууд энэ долоо хоногийн амралтын өдөр ажиллахгүй.

-Орон нутагт зорчих хязгаарлалттай холбоотойгоор олон нийтэд ойлгомжгүй зүйлс их байна. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгуудыг халдвараас хамгаалах ямар бодлого баримталж байна вэ?

-УОК-ын Шуурхай штабаас 119 нэгдсэн мэдээллийн лавлах шугам гаргасан. Өдөрт дунджаар 2500-3000 орчим иргэн хандаж коронавирустай тэмцэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авч байна. Иргэдийн хандаж байгаа мэдээллийг ангилахад шинжилгээний цэгийн байршил, хариу авахтай холбоотой асуулт дийлэнх хувийг эзэлж байна. Мөн вакцинжуулалт, эмнэлгийн тусламж, тусгаарлалт, орон нутгийн хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хүсч байна. Тухай бүрт нь НОК-ын Шуурхай штаб болон холбогдох байгууллагууд олон нийтийг мэдээлэл, заавар зөвлөмжөөр хангаж байгаа.

УОК-оос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг зохицуулж байна. Өргөдөл гомдол цөөнгүй ирж байгаа учраас дахин тодруулж хэлэхэд, Өмнөговь, Дорноговь аймаг руу ачаа тээвэр буюу хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, стратегийн зориулалттай үйлдвэр үйлчилгээ уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийх. Бүтээн байгуулалтын ээлж солиход УОК-ын Шуурхай штабт хүсэлт гаргаж зөвшөөрөл авч зорчино. Бусад аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих бол тухайн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд  УОК-ын Шуурхай штабын зөвшөөрөл шаардлагагүй. Хилийн боомт бүхий аймгууд руу зорчихтой холбоотойгоор хэлэхэд БНХАУ-ын талаас коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд хязгаарлалт хийгээд байгаа. Монголын талаас ямар нэг хязгаарлалт байхгүй.

УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу дөрөвдүгээр сарын 6-наас эхлээд УОК-ын Шуурхай штаб Дорноговь аймгийн Замын-Үүд рүү зөвхөн шатахуун, хүнс, буяны ажилд зөвшөөрөл олгоно. Эдгээрээс бусад шалтгаанаар ямар ч зөвшөөрөл олгохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ. Түүнээс хойш бусад ачаа тээвэр хэвийн явагдана.

Эх сурвалж: Зууны мэдээ

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.57Зочин   • 2021, 4 сарын 8. 1 цаг 15 минут

Бэлгийн замаар халдаад олон хүн өвдөөд байвал төлбөр авна гэвэл яая гэхэв. Агаар ам хамраар дамжаад байгаа харагдахгүй вирусыг яах юм бэ? Төлбөртэй болгоод байвал өвчлөл багасна гэвэл бодол чинь богино байна даа. Ард иргэд чинь орлого байхгүй модоо барьж байна шүү дээ.

49.0.142.33Зочин   • 2021, 4 сарын 7. 23 цаг 09 минут

Энэ яасан мөнгөтэй хурандаа вэ хүмүүс хоол авах мөнгөө яахуу гэж байхад юун тусгаарлалтын мөнгө вэ?

192.82.82.103Зочин   • 2021, 4 сарын 7. 19 цаг 14 минут

Мөнгө яаж олох уу гэж л шийдвэр гаргах юм аа

192.82.78.193Зочин   • 2021, 4 сарын 7. 17 цаг 14 минут

Битгий хуц Яагаад гэхээр үнэхээр хүмүүс ядарч байна Хэн ч мөнгө төлөхгүй Яагаад гэвэл мөнгө байхгүй Улам нуух байх даа Амьдралд ойр юм хийл дээ

192.82.64.158зочин   • 2021, 4 сарын 7. 16 цаг 18 минут

Ийм л эрээ цээргүй луйварчиддаа . Төрд шургалсан хулгайчуудын ковидоор далимдуулж жил гаруй хулгайлсан луйвардсан нь багадчихаж гэнэдээ. Засгийн газраас УОК -оос цар тахалын эсрэг зарцуулсан зардалд хөндлөнгийн аудит оруулж дүгнэлт гаргуулан иргэд олон нийтэд үнэн зөв мэдээллийг нээлттэй танилцуулахыг ард түмэн шаардаж байна.

122.201.19.99Зочин   • 2021, 4 сарын 7. 15 цаг 50 минут

Хуцдаг мал вэ Бүтэн жил хориж мөнгө байхгүй бхад болиороо чи

202.9.46.98zochin   • 2021, 4 сарын 7. 15 цаг 36 минут

tatwaraas nuugddag shig xawitalaa nyyx bgvi de nyyzaar em awaj yygaad tegeed bvvr taraaax biz darga deedsvvded bol zvgeerl bx da

202.9.46.98zochin   • 2021, 4 сарын 7. 15 цаг 33 минут

xvmvvsig mungu bxgvig medseer baij albaar im yum gargaj bx shiw bvgdin gertee vx gej booj bgaa yum uu yanz bvrin amidraltai xvmvvs bgaa ta nar shig tusuwin baingin zalintai bish

150.129.142.161111   • 2021, 4 сарын 7. 12 цаг 49 минут

юу вэ мөнгө авах гэж хүний тоог ихэсгэсэн болж байна уу. Идэх хоолгүй хүмүүсээ яа гэсэн юм болдоо

103.26.195.252Зочин   • 2021, 4 сарын 7. 12 цаг 33 минут

Гэртээ олуулаа байдаг хүмүүс өөрсдийгөө тусгаарлах байранд тусгаарлуулах хэрэг илүү гарах байх. Тэр хүмүүс төлбөр төлөх боломжгүй хүмүүс голдуу байх болов уу? Төр, засгийн бодлого оновчгүй байна

192.82.80.134Зочин   • 2021, 4 сарын 7. 12 цаг 20 минут

Хүссэн хүн нь гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байх зорилгоор төлбөр төлөөд гэр бүлээсээ хол, тусгаарлагдаж болно гэсэн санаагаар хэлсэн байна. Боломжтой, өөрөө хүссэн хүмүүст зориулан хэлсэн байна. Хүн хүний амьдралын бололцоо өөр, тиймээс хүссэн нь төлбөрөө төлөөд тусгаарлагдаг л дээ. хэнийг ч албаар , хүчээр тусгаарлах тухай яриагүй байна. Бид тэгж чадахгүй ч биднээс дээгүүр амьдралтай хүмүүс нь өөрөө хүсээд, төлбөрөө төлөөд гайгүй газар тусгаарлагдана л биз. Гэр бүлдээ болон бусдад халдаахгүй санаа нь л байх. Баян хүн яах нь бидэнд хамаагүй.

49.0.142.33Зочин   • 2021, 4 сарын 7. 23 цаг 18 минут

вирусыг хүртэл хүмүүсийн амьдралын түвшинд тааруулчих юм бналдаа баян хүнд илүү боломж олгоод зоз одоо тавилан юмдаа

122.201.22.143зочин   • 2021, 4 сарын 7. 11 цаг 27 минут

Ойрын ,хавьталуудыг, зугтаах , зам ,руу ,түлхэж байна ,даа. Хэн ,хаанаас ,зах ,дээр ,өвчтэй ,хүнтэй ,ойртсоныхоо ,төлөө ,бөөн ,мөнгө ,төлөх нээ. Орос ,орны ,туршлага ,иргэддээ ,даатгаад ,нээлттэй ,орхисон. Одоо тоо нь ,эрс ,буурч ,байна. Төр ,хэт ,оролцоод ,чадахгүй ,өөрсдийгөө зовоох ,юм даа.

103.14.38.134зочин   • 2021, 4 сарын 7. 11 цаг 22 минут

хэрвээ төлбөртэй болчиховол хэн ч хавьталаа нуугаад хэлэхгүй ш дэ. Энэ бол маш буруу шийдвэр байна эргэж харах хэрэгтэй байхаа!!!!!!!

203.91.115.56Зочин   • 2021, 4 сарын 7. 11 цаг 15 минут

Зө зө. Одоо тэгвэл хавьтал нууц байдалд орж, халдвар улам гаарах юм байна л даа. Жолоочийн торгууль шиг л болж дээ. Үр дүн нь яадаг билээ? Мэднэ биз дээ.

202.131.251.250Зочин   • 2021, 4 сарын 7. 11 цаг 11 минут

ene mash buruu tomilgoo

103.212.118.140зочин   • 2021, 4 сарын 7. 10 цаг 47 минут

мөнгө босгоод генералд нь тулгах нь л дээ зуд болоход нохой зовлон блоход хэн зоолох нь вэ аан

202.9.46.116bat   • 2021, 4 сарын 7. 10 цаг 39 минут

mongo bosgoj bolmoor sanagdavuu

150.129.143.102Зочин   • 2021, 4 сарын 7. 10 цаг 36 минут

Гар хоосон шахуу иргэдээсээ "төлбөр" нэхэж дарамтлахын оронд офшорчин ,луйварчингуудаасаа авах ёстойгоо аваач... Тэднийг дарамталж "ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР" -ээ үзүүлээч....

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.