УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр баталсан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолыг хоёрдугаар хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хориг тавьсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоол нь төрийн эрх мэдлийн тэнцлийг алдагдуулж, шүүх эрх мэдлийн хараат бус байдалд нөлөөлж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Байнгын хороогоор хэлэлцээгүй тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан нь хууль зөрчсөн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нараас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хийсэн улс төрийн шийдвэр гэж харж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийддэг бөгөөд томилох асуудал дэмжигдсэн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцдэг жишигтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсөн Улсын Их Хурлын шийдвэр нь цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай давхцсан нь тус шийдвэрийг улс төрийн шинжтэй харагдуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хоригийг хүлээн авсан тохиолдолд Үндсэн хуулийн цэц 10 гишүүнтэй болж, Улсын Их Хурлын шийдвэр нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч албан тушаалтныг томилж, чөлөөлсөн Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавьсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа" гэв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 81.8 хувь нь “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
Ийнхүү асуулт, хариултын дараа “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т “Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар нэг удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно” гэж байдаг. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийг үг хэлэх, асуулт асуух, байр сууриа илэрхийлэх боломжийг нь олгох үүднээс энэхүү асуудлыг хэлэлцэх хуралдаануудыг танхимаар явуулах саналыг би гаргасан. Хуралдаан танхимаар явагдах тохиолдолд Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх, мөн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байх хуулийн зохицуулалттай гэлээ. Ингээд тэрбээр, нэгдсэн хуралдаан таван танхимд болох үед төхөөрөмжөөр санал хураалт явуулах боломжгүй байдаг тул гар өргөж явуулах горимын санал гаргав. Энэхүү горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Иймд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээх Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжлээ.
Ингэснээр “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулав.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
humuusee huuk yasanch ylahgui m enhbold batbold nomtoibayr erdenebat geed zondoo olon gishuud huukiig unagah toloblogoo yrij baigaa medeelel baigaa shuu huuk tsug ybaa nohoroo hontordog hamgiin adgiin er hun shuu yaj zasag bulaalaa yg teren shigee unanaa
tsereg armia hudulgu erunhiilugchuu tegehgui bol chi gulug bolno
boorloxono gedeg ene bxdaa
их хурал ард түмний эрх ашгийг хамгаалж чадахгүй болсон байна ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийг тоохгүй байгаа нь ард түмний эрх ашгаас намын эрх ашгийг дээгүүр тавиж байгаа хэрэг
ХҮҮК дэвшвэл ард олон эх орон хохирно Баттулга дэвшвэл ард олон ялга
Баттулга дахин нэр дэвшвэл ялна гэж ямар чөтгөр АН-д шивнэсэн юм бол. Тэгээд ч АН энэ байдлаараа бол ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхгүй болно дооо. Энэ хоёр намын аль нь АН
чи хэнийг дэвшүүлэх гээд байгаа юм бэ хэцүү үед огцордог хүрэлсүхийг үү
Женко одоо больж үз
Адшоо гэж бас уяаны хурдан ..лэг
Женко дандаа л өөрийн эрх ашигт зохицуулна гэж юу байсан юм бэ.
Женко зүгээр л зайлах хэрэгтэй