Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.
Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм.
2021 оны 04 дүгээр сарын 08-ны байдлаар нийт 12,780 хүн өвчилсөн. 7,481 хүн эдгэрсэн бол хэвтэн эмчлүүлж байгаа 2,637 хүний 14-ийнх нь бие маш хүнд, 74 нь хүнд, 373 нь хүндэвтэр, 2,176 нь хөнгөн байна.
Батлагдсан тохиолдол:
41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
4
4
4
4
4
4
4
4
4
Монгол хэлээр тоотой юман дээр олон цөөн гэдэг үгийг хэрэглэдэг. Тэхээр ТАВААС ИХГҮЙ биш, ТАВААС ОЛОНГҮЙ гэвэл монгол хэлний найруулгад зохицох болно...
hutsoo erguu sdamin
Дуншиж дуншиж нэг шийдвэр гаргахдаа хөл хоригдох юм уу эсвэл 4-5 -уулаа зуслан агаарт гарч байна гээд тэнээд байна дөө. Зөвшөөрлийг нь албан ёсоор өгцөн л юм байна.
Balairal geh uu
юу гэсэн үг вэ хоривол хорисон юм шиг хорио ийм өөх ч биш булчирхай ч биш юм битгий хий , хүмүүс чгэсэн гэр орондоо байж 14 хоног чанд дэглэмд байж энэ өвчнөөс хурдан сальяа тийм биз дээ. би чгэсэн 14 хоног гэртээ баймаар байна. даана ч манай салбар ажиллана.ажилахгүй байгаа хүмүүс минь гэртээ байж үз.
Ингэж хэлэх дэмий л байлаа. Одоо Богд уул, цэцэрлэгт хүрээлэндээ бүгд оччихно доо
За ёстой холион бантан болохын байна.
Цагдаа болон иргэдийн хооронд яс хаяад байдаг юм уу
Тийм л юм болох нь дээ
Похахаха машин явахгүй гэхдээ салхинд гарч болно. Одоо нөгөө цагдаа иргэд нь хоорондоо хэрэлдээл одоо яамаар ч юм дээ. Шийдвэл шийд л дээ үнэхээр өөртөө итгэлгүй юмаа
Засаг огцорсон дээрээ маш муу ажилсан Оюунэрдэнэ
Zugeer uu vzuulsen ni deer baihaa
Агаарт гарна гэж байрныхаа дэргэд л эргэлдэнэ гээч тэгэхгүй бол хүмүүс ойлгохгүй машинаа унаад хол явна гэж л ойлгоод байна
ЗГ зоригтой шийдвэр гаргах нь гэж байтал Амарсайхан нь 5-6 хүнтэй агаар салхинд гарч болно ч гэх шиг гаргасан шийдвэрийнхээ хүчийг нь сулруулчих юм.
балай шийдвэр гаргахын, одоо тэгээд наад хүмүүс чинь салхинд гарах гэжийн гээд л тэнэж өгнө дөө, юун хөл хорио
ko
машин явуулах уу 5 хүртэл хүн агаарт гарч болно гэхээр хүүхдээ л агаарт гаргана шүү дэ машин гаргахгүй бол явган явна гэхээр яахийн бол, бас 1-р тунгаа хийлгээгүй ахмад настан утсанд мессеж ирэхгүй бол хүүхэдтэйгээ яваад вакцинаа хийлгэж болох юм бол уу
ВАКЦИНЫ 1-Р ТУНГАА ХИЙЛГЭЭГҮЙ ХҮН ХИЙЛГЭХЭЭР ЯВЖ БОЛОХ УУ ТВ-ЭЭР БОЛХООР УТСАНД МЕССЕЖ ИРХЭЭР МЕССЭЖЭЭ ҮЗҮҮЛЭЭД ГАРЧ ЯВНА ГЭХ ЮМ УТСАНД МЕССЕЖ ИРЭХГҮЙ ӨӨРӨӨ ОЧООД ТАРИУЛИЙ ГЭВЭЛ ЯВЖ БОЛОХ ЮМ УУ, БАС ЗААВАЛ ХАРЬЯА ДҮҮРЭГ ГЭХ ЮМ БОЛ УУ ОЙРОЛЦОО АЛЬ НЭГЭН ВАКЦИНЖУУЛЖ БУЙ ГАЗАР ОЧООД ВАКЦИНАА ХИЙЛГЭЖ БОЛОХ УУ
Уг ажлын байрыг дэмжих зээл л хүссэн юм. 300000 төгрөгөөр ам таглаж зээлийг зөвшөөрсөнгүй. НӨАТ төлөгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байлаа. МАН чамайг устгахын төлөө, үр хүүхдүүдийн ирээдүйг ийм П нараар тэдний удмаар удирдуулахгүйн төлөө тэмцэнэ.
Шар хаданд очооч, солиотой юм уу.
Агаарт гарна гэхээр ойрхон зуслан руугаа очиж болно гэсэн үг биз дээ
Za tegeed bitgii shoudahaa bdood bgaaraa daa
Ajilaa hiiged amidarmaar bn hedii boldol horigdoh yum be horiloo geed owchin bgasan yum alag huwiara ajil erheldeg hvmvvs tuildaj duuslaa
Horij bgaa bol domoghon horiochee yun gaduur yvah agaart garah doorhi hvn zov ym bichij ingej horiod ymar nemer bdiin
Yun agaar salhind garah ve pidda tegvvl golognvvd chin teneed bdiin bgazde nam horiochee
Чи гөлөг
Гаргаж байгаа шийдвэр гээчийнхээ уялдаа холбоог бодож ойлгох ч үгүй хөгийн амьтад улс орныг удирддаг гэнээ кк!
нээрээ машин явуулахгүй гэчихээд яаж салхинд гарах юм бэ тодорхой тайлбар өгмөөр байна. олон хүнтэй дэлгүүр үзвэрийн газарт орж байгаа биш гадаа задгай агаарт хүүхдүүдээ сайн гаргаж агаар амьсгалуулмаар байхын
Яадаг билээ дээ байз
хөгийн юм зүгээр ариун цэврээ сахиад ажилаа хийгээд амьдахыг хүсэхгүй тэнэг ард түмэн. заавал цагдаагаар мануулж гэртээ зүгээр хэвтэхийг хүсэгчид.
Агаар салхинд гарах гэж яг юуг хэлээд байна аа?
тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг хязгаарлана гэчихээд 5 аас доошгүй хүн салхинд гарч болно гэх.Нийтийн тээврээр хязгаарлалтанд орохгүй салбар явна гэх.Тэгээд хүүхдүүдээ агаарт юугаар яаж гаргав вэ .Цагдаа нар нь сүрийг үзүүлж юу нь агаар,юу нь салхинд гарах дуугай л гэртээ хэвтэцгээ л гэнэ дээ.Онгоц өгөх юм уу,дрон өгөх юм уу .Манай засгийн газар хошин бодлого бодуулах талаар дэлхийд хаана ч байхгүй засгийн газар шүү.