Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 714 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 13494 болж байна. 630 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгдээд байна. Орон нутгийн халдварыг тодруулбал,
- Сэлэнгэ 10,
- Баян-Өлгий 2,
- Дархан 5,
- Эрдэнэт 8,
- Архангай 31,
- Баянхонгор 13,
- Төв аймаг 3,
- Өвөрхангай 2,
- Ховд 10,
Ингэснээр дотоодын халдвар 12947,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 428,
Улаанбаатарын халдвар 11174,
Аймаг, орон нутгийн халдвар 1773 болж байна.
Сүүлийн 24 цагт 382 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 8522 боллоо.
Нийт 2560 хүн эмчлэгдэж байгаагаас 2017 нь хөнгөн, 435 нь хүндэвтэр, 94 нь хүнд, 14 нь маш хүнд байна.
Нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 19 болж байна" гэлээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ийм их гараад байгаа юм бол аль аль эмнэлэгт хэдэн хүн хэвтээд байна аа тэр их сонин санагдаад байх юм
энэ цар тахал тэнгэрлэг монгол хүнд халдахгүй, халдсан ч үхэхгүй, учир нь монголчууд бусад хүн төрөлхтөнөөс өөр, тэнгэр заяатай гээд оркууд хуцаад байсан хаа байна.
Арай л аймар их байна улс төржхөө болиод ард иргэдээ бодохгүй бол олон намын өрсөлдөөнөөс болж өдөр ирэх тусам монгол улс хүнд болж байна. Намын эрх ашигаа болио 714 ил гарж байгаа тоо нь л болхоос цаана нь хэд дахин байгаа ш дээ . Сайд дарга дарга нарыг өөрсдийг нь эмнэлэгт голомтонд 1 шөнө ч болсон тэр битүү хувцас өмсгөөд хонууж үзүүл таарах юм.