Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 100 гаруй эрүүгийн хэргийг хянаж байгаа талаар өмнө нь /энд/ мэдээлсэн.
Тус ажлын хэсгээс 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Түүнчлэн хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон 4 хэргийн холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авчээ.
Эдгээр хэргийн дотор Улсын их дэлгүүрт гал гарч, 125 иргэн, хуулийн этгээдэд 24 тэрбум 23 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэг, хуулийн байгууллагын албан тушаалтны үйлдсэн авлига, хээл хахуулийн хэргүүд багтсан байна.
Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 27 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 20 хүнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсчээ. Ажлын хэсгээс холбогдох хэргүүдийг хянах ажиллагаа үргэлжилж байна.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Өөрсдөө яаж ингэж мөнгөн хадгаламжтай болсноо шалгуулаач
Нийгмимйн сүлжээгээр тархсан гэмт хэрэгтнүүдээс авлига авч хэрэг хаадаг гэх Баяян- Өлгий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүх гэгчийг албан тушаалаас чөлөөлжээ....
Нийгмийн сүлжээгээр тархсан гэмна.т хэрэгтнээс авлига авч хэрэг хаадаг гэх Баянөлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх гэгчийг ажлаас чөлөөлсөн байна.
7 хэргээ нэр зааж мэдээлэх шаардлагатай. Юун галын хэрэг вэ. Ингээд ирэхээрээ худлаа тоо хэлээд л хуурах арга байна гэдэг сэжүүр гаргадаг юм даа