2021 оны 4-р сарын 9
12 цаг 58 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюу толгойн асуудлаар Арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг ЗГ-т хүргүүлсэн

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюу толгойн асуудлаар Лондонгийн Олон улсын арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Ард иргэд ээ,

Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ.

Учир нь маргаашнаас хатуу хөл хорио тогтоох буюу 04 дүгээр сарын 25, 26-ны өдрийг хүртэл энэ нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Яагаад гэвэл 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байна. Ийм учраас дээрх зарлигийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

“Оюу толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд ердөө цөөн хэдэн хоногийн дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан мэдээллийг Ерөнхийлөгчийн Ажлын албаны төлөөлөл долоо хоногийн өмнө авсантай холбоотой.

Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч, дэлхийн шилдэгт тооцогдох хуулийн зөвлөх байгууллага нь “Оюу толгойн төслийн гэрээ, хэлцлүүдийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой үйл баримтууд дэлхийн 6 улсын шүүхэд явагдаж буй ажиллагаагаар илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай”, “энэ агуулгаар сөрөг нэхэмжлэлийг гаргах шаардлагатай” болохыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсээр байжээ.

Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компани олон улсын арбитрын шүүхэд эхлүүлсэн энэхүү маргаанд манай орон шударга ёсны хүсэмжлэл, шаардлагаа дэвшүүлэн тавьж, хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсөөр ирсэн тэрхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах явдал нь:

  • Оюу толгойн төсөлд хамааралтай гэрээ, хэлцлүүдийг шинэчлэн байгуулах,
  • Маргаантай асуудлаар манай улс язгуур ашиг сонирхлоо хамгаалж, нийт монголчууд байгалийн баялгийн үр шимийг тэгш шударгаар хүртэж байх нөхцөлийг хангах
  • Цаашлаад хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах

эрхэм дээд үйл хэргийг амжилттай бүтээх түүхэн бололцоог олгохуйц амин чухал ач холбогдолтой болоод буй онцгой цаг үе тохиосон байна.

Монгол Улсын болон гадаад улсын шүүхүүд, түүнчлэн Монгол Улсын прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газруудын явуулж чадсан олон улс дамнасан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд, Оюу толгой болон манай орны байгалийн үнэт баялгийг наймаалцаж, хэмжээлшгүй хөрөнгөжсөн, хууль бус сүлжээ ил болсноор, тухайлбал Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагч талд үндэслэл бүхий шахалт шаардлага бодитоор бий болж эхэлж буйн зөвхөн эхний үр шимийг сүүлийн өдрүүдэд монголчууд бид нийтээрээ ажиглалаа.

Оюу толгойн орд ашиглах гэрээ, хэлцлүүдийг шударга ёсонд нийцүүлэх нь зөвхөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын шударга, таатай орчныг хангах, хоёр хөрш, гуравдагч хөрш, олон улсын тавцан дахь нэр хүнд, хамтын ажиллагаа, Монгол Улсын гэрэлт ирээдүйг баталгаажуулан, шинэ эрин цагийг итгэл төгс эхлүүлэхэд онцгой тустай юм.

Үүний учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандаж, олон улсын арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээ авах зарлигийг хүргүүлсэн болно.

Эрх баригч үнэмлэхүй олонх ард түмний элч төлөөлөгч болохоо умарталгүй, улс төрийн нам, бүлэглэлийн явцуу ашиг сонирхлоос эн тэргүүнд улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч байж, зарлигийг хүлээн авч шийдвэрлэнэ хэмээн найдаж байна.

Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн зэсийн орд, Салхитын мөнгөний ордоос орж ирсэн бодит үр ашиг, мөн Оюутолгойн гэрээ, хэлэлцээр хийхээр хөрөнгө оруулагчид нааштай хандаж байгаа зэрэг нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хил дамнуулан нуун байршуулсан хөрөнгийг олж тогтоон илрүүлэх, улмаар Монгол Улсад буцаах ажил, хүчин чармайлтын үр дүн гэдгийг Та бид бүгд мэдэж байгаа.

Энэ нь Монголчууд бид нэгдмэл нэг санаа зорилготой, зөвхөн улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, эрхэмлэн ажиллаж чадвал бүх зүйлд ахиц, дэвшил гаргана гэдгийг маш тодорхой харуулж байгаа хэрэг юм шүү.

Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн анхаарч, дэмжиж ажиллаарай гэж хүсье. Баярлалаа” гэлээ.

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.23хөх жагаа   • 2021, 4 сарын 10. 22 цаг 13 минут

Ажилд чин АМЖИЛТ

202.21.108.16Зочин   • 2021, 4 сарын 10. 15 цаг 20 минут

demjij bna.

192.82.75.119Зочин   • 2021, 4 сарын 10. 12 цаг 14 минут

Баттулга Ерөнхийлөгч монголынхоо төлөө байгаа юм шүү.Дахин Ерөнхийлөгч болоосой билээ. Хулгайч Сү.Батболдыг буудан хороох шиг сайхан үйлс байхгүй байна шүү Монголчууд аа.

49.0.135.19Зочин   • 2021, 4 сарын 10. 11 цаг 31 минут

яасан үчүүхэн улс бэ 300000 аар хуурч 300000000 залилж байна оюу толгой

202.9.46.212иргэн   • 2021, 4 сарын 10. 9 цаг 54 минут

Засгийн газар нь хийх ажлаа ерөнхийлөгч Баттулгаар заалгахгүй байх.

64.119.19.30зочин   • 2021, 4 сарын 9. 20 цаг 19 минут

Ерөнхийлөгч зхсгийн газар хоёр тийшээ харах биш хамтарч ажиллмаар юм

64.119.16.12Зочин   • 2021, 4 сарын 9. 20 цаг 12 минут

энэ 300000 төг бол от төлөөгүй татвараа төлж байгаа хэрэг хүүхэд хуурч байгаа мэт одоо энхний гэрээгээ өөрчлөх боложийг алдаж болохгүй биднийг хуурах нь

172.58.140.121Ot   • 2021, 4 сарын 9. 19 цаг 04 минут

Ot gereeg baiguulhad oroltsood yavsan said boloh geed guij baisan da altanhuag ene 2 shudraga durd tolohoo boli hulgaich nar

203.91.115.41Зочин   • 2021, 4 сарын 9. 16 цаг 25 минут

Угаасаа хэлэлцээр явагдаж байхад ингэж хутгаад хэрэггүя. Энэ ер нь ямар сонин ерөнхийлөгч сонгочихов оо. Хэний төлөө ажиллаад байгаа юм бэ.

64.119.16.12Зочин   • 2021, 4 сарын 9. 20 цаг 17 минут

чи энгэж бичихэд хэдэн ₮авдаг вэ ард түмнийхээ эрх ашгийг бод

202.9.40.159Зочин   • 2021, 4 сарын 9. 15 цаг 49 минут

Дэмжиж байнааа, авах ёстой татвар, шийдвэр нөгөө талд гарлаа ч ард түмэндээ тараагаад өглөө шүү дээ

103.26.195.132Зочин   • 2021, 4 сарын 9. 15 цаг 48 минут

ЭНЭ ЗҮГЭЭР Л ДУТААСАЙ

43.242.243.249Зочин   • 2021, 4 сарын 9. 15 цаг 45 минут

Оюутолгойн татварын мөнгөнөөс ард иргэдэд 300 г өгсөн чинь бас буруу болоо юу. Энэ төвд үнэн хөгийн юм аа

202.179.26.118Зочин   • 2021, 4 сарын 9. 15 цаг 31 минут

Ерөнхийлөгч Монгол эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр хандаж л байна даа. Үүнийг эсэргүүцэгчид Олгиархууд л байна.

103.57.93.70Зочин   • 2021, 4 сарын 9. 14 цаг 10 минут

Юм унш. Юу ч ойлгохгүй байж

202.9.46.86зочин   • 2021, 4 сарын 9. 13 цаг 31 минут

Хэрвээ татварын асуудлаарх арбитрын маргаанд ерөнхийлөгч сөрөг нэхэмжлэл гаргавал оюутолгойгоос орж ирсэн татвар төлөлтийн мөнгөнөөс иргэн бүрт 300000 төг өгөх асуудал цуцлагдаж таарна даа. Өөрөөр хэлбэл маргаантай мөнгөгийг тарааж болохгүй .

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.