Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор болсон. Монголбанкнаас өчигдөр /2021.04.08/ хүүхдийн дансанд мөнгө нь орж эхэлсэн хэмээн мэдэгдсэн юм.
Коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэн цагаас хойш хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон нь иргэдийн амьдралд их бага хэмжээгээр нөлөөлж буй. Тэгвэл бид ирэх 10-ны өдрөөс хөл хорио тогтоох, 300 мянган төгрөг олгох тухайд иргэд ямар байр суурьтай байгааг сурвалжиллаа.
-“Хөл хорио тогтоох шийдвэр нь зөв байсан гэж бодож байгаа. Өдөрт 500, 800 тохиолдол илэрч байгаа нь айлгаж байна. Зарим хүмүүсийн ажил амьдрал тааруу байхад 300 мянган төгрөг ч болов өгч байгаа нь бас л зөв шийдвэр. Миний хувьд мөнгөө цуглуулж байгаад өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуулахаар хадгална”
-“Маргаашнаас “тэглээд” хүн амьтан гадуур явахгүй болно гэв үү. Тэгээд 300 мянган төгрөгөө “идээд” гэртээ байхаас яахав дээ. Хүүхдүүдийн мөнгө орж эхэлсэн нь болоо доо. Их мөнгө биш ч гэсэн ор түрүүчийнх шиг ор хоосон хорихгүй бол болж байна. Хонины махаа 200 мянгаар авчихна шүүдээ”
-“Миний хувьд хөл хорио тогтоосон нь л дээр байх гэж бодож байна. 15 хоногийн хугацаа тийм ч урт санагдахгүй байгаа. Төрөөс өгч байгаа мөнгийг хүнсээ цуглуулахад л ашиглах байх даа”
-“Хүүхэд шуухад олуулаа халдвар авч эхлээгүй байхад дарах л хэрэгтэй байна. Сургууль цэцэрлэгээ ч халдвар буурсан цагт нээсэн нь дээр. Халдварын тоо нь буурч л байвал 15 хоног гэртээ байж болно шүүдээ. Үр дүнгүй ажил битгий хийгээсэй л гэж хүсэх юм. Иргэн бүрт олгож байгаа мөнгө нь ч ядарсан улсуудад нэмэртэй юм даа"
-"Миний бодлоор 15 хоногийн хугацаа хангалтгүй. Нэг мөр 1 сарын хугацаанд нам зогсоод вакцинжуулсан нь үр дүнтэй. Ерөнхийлөгчийн өрх бүрт нэг сая төгрөг өгөхөөс илүүтэй иргэн бүрт 300 мянгыг тараах шийдвэр нь зөв гэж бодож байна. Хөл хорионы дараа корона бага ч гэсэн дарагдсан байгаасай гэж найдаж байна” хэмээв.
Үүнээс үзэхэд иргэд халдварын тоог бууруулахад шаардлагатай хөл хориог тогтоох хэрэгтэй хэмээн үзэж байгаа ч санхүүгийн асуудал тулгамдаж байгааг учирлаж байв. Хамгийн чухал нь засгийн газрын шийдвэр үр дүнгээ өгч, эргээд хэвийн амьдралдаа орох боломж бүрдэнэ хэмээн итгэж байгаагаа ч хэллээ. Харин хөл хорины үед иргэдэд олгох мөнгөн дүн хангалттай хэмжээний биш ч зөв шийдвэр байсан гэв.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
300 ороогүй хүн яаах вэ?
gaduur teneseer l bna, haana baina ter hul horio.
Манайх 6 хүүхэдтэй,8 ам бүлтэй гэр бүл 1 сая 800 мянгыг авна.Төрийн минь хишиг.Ардчилсан намын малнуудын хулгайлсан баялгийг хураан авч ард иргэддээ хуваарилсан У.Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нартаа баярлаад ханахгүй түүхэнд алтан үсгээр бичигдэнэ.Ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа дээр доргүй улсын хөрөнгийг идэхийн төлөө уралдаж байснаас баялгийн хувь сохор зоосч өгөөгүйг монголчууд мартаагүй.
Хулгай хийж улсаа дээрэмдэхээс өөр зүйлд толгойгоо ажиллуулдаггүй мөртөө өрх бүрд 1 сая,иргэн бүрд нэг сая төгрөг өг гэх Женкогийн тархи угаалтад итгэх хүн өдрөөс өдөрт буурсаар энэ хүн монголын түүхэнд хамгийн их гай тарьж ****** идсэн ерөнхийлөгчөөр тодрох нь тодорхой боллоо.Өөрийн хөө офшороос тараасан бол харин талархах байлаа.
Хөл хорионы дараа юу ч өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй байна. 15 хоногийн дараа ахиад ажилгүй мөнгөгүй гэдэг зовлонгоо тоочино. Тэрний оронд урин дулаан цагт хүн амдаа ажил хийж амь амжиргаагаа тэтгэх боломж олгох бсын. Үр дүн гардаггүй хөл хориогоо яасан ч их тавьдгиын.
ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮС ХЭДЭН САЯ МАЛТАЙ . ТЭР ИХ МАЛАА ИДЭЭД ХӨДӨӨНӨӨ АМЬДАРЦГАА ХОТОД ОРЖ ИРЧИХЭЭД ХОТЫН ХҮМҮҮСИЙГ ӨӨРСДИЙН СОЁЛОО ТУЛГАЖ ДАРАМТЛАЖ БАЙНА. ОВОО ТӨЛӨВШИЖ ЭХЭЛЖ БАЙСАН СОЁЛ АЛГА БОЛСОН. ХОТЫН ХҮМҮҮС ХӨДӨӨ ГАРАЛТАЙ ХҮМҮҮС ИЖИЛ МОНГЧУУД БАЙЖ ХОЁР ӨӨР ҮНДЭСТЭН ШИГ БОЛЖЭЭ.
Бүр үнээн үнэхээр нийгэмшээгүй нийтийн тогтсон ёс журам мэдэхгүй хүмүүс энэ хотыг орвонгоор нь эргүүлж паб улс караоке улс уудаг иддэг бөөлждөг бүжиглэдэг түгжирдэг улс болгоод байна
Ард түмнийг юуч үгүй болтол, 2 жил дамнан утга учиргүй, үр дүнгүй хөл хорионуудаар туйлдуулж хамаг ААН үүдийг ажилгүй дампууруулж, иргэдийг идэх хоолгүй болтол хоосолсоны эцэст 300к аар хуурч ахин хөл хорьж байна. Энэ улсыг МАН - Хүрэлсүх- Оюунэрдэнэ нэг мөсөн сүйрүүллээ. Хятад вакцин нийслэлийн 500 мянган хүнд хүчээр шахсан ч халдвараа дийлэхгүй тавиад туусан. Мөн л үр дүнгүй вакцинжуулалт болж хувирч магадгүй боллоо. Хятад вакцинаа иргэдээ дархлаажуулсан Турк, Бразил улсуудад халдвар яахаа алдлаа.
Хуцдаг гөлөг минь хулгайч Женкогийнхоо офшороос горьд.Чиний ходоодонд 300 мянгаас илүү мөнгө шингэхгүй.Хохь чинь
оюутолгойгоос арай гэж жаахан ч гэсэн ашиг авлаа хамаг эрэднэсээ өгчиөхөөд өөрсдөө гуйлгачин байна гэдэг утгагүй биз дээ