2021 оны 4-р сарын 9
16 цаг 33 минут

СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэг нээлтээ хийлээ

    Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ нь дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай Олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгээрээ онцлог юм.

    Тус эмнэлэгт нь СХД-ийн 19-р хороонд байрлалтай бөгөөд нийт 17667 мкв талбайтай,  барилгын өндөр 22,3 метр, хоёр орц гарцтай, 183 машины зогсоолтой.

Нийт амбулаторийн 27 кабинеттэй, хэвтэн эмчлүүлэх 7 тасагтай, өдрийн эмчилгээ хийх хэсэгтэй. Өдрийн эмчилгээний хэсэгт зарим мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа эмчилгээ хийдэг.

Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гурван нэгдсэн хагалгаагы өрөөтэй. Ариутгалын тасаг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмтэй.

Нэг онцлог нь дээврийг ашиглах боломжтой бөгөөд өвчтөнүүд болон ар гэрийнхэн нь дээвэрт салхилах боломжтой аж. Агаар сэлгэлтийн бие даасан системийг анх удаа Монгол Улсын эмнэлэгт суурилуулсан. 

    Монгол Улсын 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нийгмийн тогтвортой хөгжлийн хүрээнд хүртээмжтэй өсөлт ба нийгмийн тэгш байдлыг хангах зарчмаар эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тогтолцоог бий болгож, Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагууд тэр дундаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн тус дэмжлэг үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Үүний тод жишээ нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4,4 нэмэлт“  (ЭМСХХ-4,4) төсөл нийт 58.9 сая ам.долларын төсөвтэйгээр хэрэгжсэн.

Үүнээс:

  • 14,0 сая нь АХБ-ны буцалтгүй тусламжаар,
  • 38,6 сая доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр,
  • 5,86  сая долларыг нь Монгол Улсын Засгийн газар,
  • 0,45 ам сая долларыг ДЭМБ-ын техник туслалцааны санхүүжилтээр хэрэгжүүлсэн билээ. 

    Эмнэлэг байгуулах ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын “Симед” ХХК, Барилгын зураг, төслийг Солонгос улсын “Жунглим” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр  Австри улсын “Вамед” ХХК олон улсын тендерт шалгаран гүйцэтгэж, барилгыг 2020 оны 11 дүгээр сард Улсын комисст , захиалагч Эрүүл мэндийн яаманд өнөөдөр хүлээлгэн өгч байгаа түүхэн үйл явдал болж байна.

Ийнхүү барилга байгууламж, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг бэлтгэн, иж бүрэн цогц эмнэлгийг анх удаа эрүүл мэндийн салбарт шинээр бий болголоо. 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.121Сумка   • 2021, 4 сарын 16. 8 цаг 08 минут

Нямбаатарын хэрэг баймааргүй л юм ха ха

202.9.40.186нямка   • 2021, 4 сарын 10. 2 цаг 11 минут

энэ Нямбаатар хүүрээ хийж яваа юм эсгий хийх газар нямбаатар хэрэггүй

203.169.50.115Зочин   • 2021, 4 сарын 10. 10 цаг 16 минут

Тойрог нь

202.9.46.46ll   • 2021, 4 сарын 9. 16 цаг 48 минут

sumiin emneleg l bna daa kkk

203.169.50.115Зочин   • 2021, 4 сарын 10. 10 цаг 17 минут

Мэдрэл зүгээр үү

67.177.197.10zochin   • 2021, 4 сарын 9. 19 цаг 35 минут

Chi suminhaa emnelgiin zurgiig tavichih harya.

66.181.164.171ийм сумын эмнэлэг хаана бна   • 2021, 4 сарын 9. 17 цаг 18 минут

Тус эмнэлэгт нь СХД-ийн 19-р хороонд байрлалтай бөгөөд нийт 17667 мкв талбайтай, барилгын өндөр 22,3 метр, хоёр орц гарцтай, 183 машины зогсоолтой. Нийт амбулаторийн 27 кабинеттэй, хэвтэн эмчлүүлэх 7 тасагтай, өдрийн эмчилгээ хийх хэсэгтэй. Өдрийн эмчилгээний хэсэгт зарим мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа эмчилгээ хийдэг. Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гурван нэгдсэн хагалгаагы өрөөтэй. Ариутгалын тасаг нь хамгийн сүүлийн

66.181.164.211Зочин   • 2021, 4 сарын 9. 16 цаг 45 минут

60 сая доллараар босож байгаа гэхэд...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.