2021 оны 4-р сарын 9
16 цаг 46 минут

О.Эрдэнэхишиг: Урцандаа шатаж амиа алдсан эмэгтэйн хэргийн газар ажилласан цагдаагийн албан хаагчдад албаны шалгалт явуулж байгаа

     Нэгэн эмэгтэй амь насаа алдсан тухай мэдээллийг ар гэрийнхэн нь дөрөв хоногийн дараа мэдэж, охин нь үнс нурам болсон эхийнхээ цогцсыг хоёр хоног энгэртээ тэврэн явжээ гэх мэдээлэл цацагдсан.

Энэ мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа.

-Та болсон хэрэг явдлын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Жаргалант 1-р баг Арлаг гэх газарт Налайх дүүргийн харьяат 40 орчим насны Б гэх эмэгтэй хүн самарт явж байгаад урцандаа шатсан байдалтай нас барсан байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага гуравдугаар сарын 31-ны өдрийн 03.18 цагт авч, хэргийн газар руу очиж шалгасан. Хэрэг учрал болсон гэх газар Мөнгөнморьт сумын төвөөс баруун хойд зүгт 180 км орчим ууланд, бартаа ихтэй, шавар намагтай замтай байсан байна. Уг хэрэгт Төв аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

-Тухайн бичлэгт нэр бүхий цагдаа нар хохирогчийн хажууд инээлдэн мөн сэльфидээд байх шиг байсан, ченж гэх хүмүүс цагдаа нарт 3 шуудай самар өгсөн зэрэг цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээллийг дурдаж байсан. Энэ талаар?

-Уг мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс тухайн хэргийн газар ажилласан цагдаагийн алба хаагчдад албаны дотоод шалгалтыг явуулж байна. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бодит нөхцөл байдлын талаар эргэн тайлбар мэдээлэл өгье.

-Мөн сүүлийн үед зарим мэдээллийн цахим сайтуудаар цагдаа нарын “хүн торгох”,“хэрэг илрүүлэх” норм нь хүний эрхийг зөрчиж байна гэх мэдээлэл гарч байна. Энэ хэр үнэн бодитой мэдээлэл вэ, үнэхээр ийм зүйл байдаг юм уу?

-Цагдаагийн байгууллагаас алба хаагчдад хүн торгох, хэрэг илрүүлэх тоо зааж өгч, үүнээс болж алба хаагч нар хууль зөрчдөг гэдэг нь үндэслэлгүй. Харин алба хаагч бүр гэмт хэрэг, зөрчлийг гаргуулахгүй байх, гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэхийн төлөө ажилладаг. Иймд үндэслэлгүй ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсч байна.

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.92.234Зочин   • 2021, 4 сарын 13. 18 цаг 13 минут

shaana biz muu zaraaliin sheesnvvd/

79.208.179.148Зочин   • 2021, 4 сарын 12. 1 цаг 17 минут

haramsaltai hereg Tör zasag irgedee ajiliin bair hurteemjtei tsalin ,batalgaat orlogotoi bolgoh talaar sanaa tavij ajilmaar jm...

202.9.46.165zochin   • 2021, 4 сарын 10. 15 цаг 23 минут

mashin achilt tsagdaa 2t xvni vnergvi xvn chanargvi ylsuudig shalgaryylj awdag bx aa ern ix setgel muutei darga nart dolignson xvmvvs bdag

202.9.46.165zochin   • 2021, 4 сарын 10. 15 цаг 21 минут

za dam yaraich gesen vneni ortoi neg udurin teden xvn gesen norm bdag gesen uursdiguu ix umuurux yum aa

202.126.92.99Зочин   • 2021, 4 сарын 10. 12 цаг 16 минут

торго гэж шаарддаг шүү мэдээлэл өгөхдөө худлаа гэмгүй ярихаа больмоор юм

92.76.65.31Зочин   • 2021, 4 сарын 10. 2 цаг 58 минут

Hvn seteglegvi ter tsagdaa nart ervv vvsgej shalgah heregtee.

202.21.108.139bii   • 2021, 4 сарын 9. 23 цаг 46 минут

ene ih haramsaltai hereg bolson.hun amini hereg allagaa nuuhiin tuld gal aldaj shatsan bolgoson bh.sain shalgaad oligtoihon shig ajillaarai da

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.