2021 оны 4-р сарын 10
17 цаг 16 минут

А.Дашням: Таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжтой

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэд Богд уул руу болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү очиж болох уу гэх асуултыг ихээр ирүүлж байна. Та үүнд хариулт өгөхгүй юү?

-Засгийн газар болон УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Өнгөрсөн удаагийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний үеэр хатуу хөл хорио тогтоож, бүх хөдөлгөөнийг хаасан. Энэ удаагийн хөл хорио халдвар хамгааллын дэглэмийг сахиж, халдварыг таслан зогсоох зорилготой. Цаг агаар дулаарч, өдөр уртсаж байгаатай уялдуулан иргэдийн хөдөлгөөнийг хорихгүйгээр, гэрийнхээ ойролцоо салхинд гарах зохицуулалтыг хийсэн. Тодруулбал, гэр бүлийн хүрээнд таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжийг нь нээж өгсөн. Тэрнээс нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү явж болохгүй. Улаанбаатар хотын хэмжээнд цагдаа болон онцгой байдлын байгууллагын хамтарсан 3000 гаруй хүн гурван ээлжинд эргүүл, хамгаалалтад гарч, хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр хүн нь өмнөх хөл хорио шиг байрны гадаа зогсохгүй. Олон хүн цугларсан газар болон иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, иргэний үнэмлэхийг нь үзэж, хяналт, шалгалт явуулах юм.

-Хөл хорионы үеэр зах, худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу хязгаарлалттай ажиллаж байгаа. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын А/265 дугаар захирамжаар хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбар болон худалдаа, үйлчилгээний төвүүд энэ цагийн хуваариар ажиллана. Үүнд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын байгууллагаас холбогдох хүмүүс хяналт тавин ажиллаж байна. Мөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэлх хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр дугаарын хязгаарлалттайгаар зорчуулж байгаа. Нийтийн тээвэр 07:00-10:00, 12:00-13:00, 17:30-22:00 цагийн хооронд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын албан хаагчдад үйлчилнэ. 58 чиглэлд 350 орчим автобус үйлчилгээнд явж байна.

-Улаанбаатараас гарах, орон нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Буяны ажил болон эрүүл мэндийн шалтгаанаар зорчих, мөн уул уурхай, хүнс тээвэр гэх мэт зайлшгүй шаардлагатай байгууллагын автомашинтай иргэдийг  тухайн орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр, ПСР шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Бусад иргэний хувьд хөдөлгөөн хаалттай.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.47Зочин   • 2021, 4 сарын 11. 12 цаг 14 минут

Үр дүн нь дороо гарсан. Өнөө өглөө гэхэд манай гадаа 3-4 хүн бөөгнөрөн сууж ганц шил юм хувааж уунгаа цангинатал дуулалдаж байв. Нэгийн зэрэг хүн морины цол хүртэл дуудах шиг болсон. Би "Урлагийн бригад уу. Энэ чинь юу билээ, наадам болох арай болоогүй шиг билээ" хэмээн өөрийн эрхгүй эргэлзэхэд хүрсэн.

202.9.46.203иргэн   • 2021, 4 сарын 10. 22 цаг 09 минут

кккккк Гэрийн ойролцоо агаарлах нь 5 5 аар нийлж сууж болно гэсэн үг үү, бөөн архидалт ийн үүр болох юм байна. Зүгээр л уул усанд гарсан бол яахав гэх сэн . Хэнийг хуурч байгаа юм бол доо

66.181.189.68зочин   • 2021, 4 сарын 10. 20 цаг 45 минут

дэлгүүр хоршоо дүүрэн хүнтэй пиво ууж шүлсээ хаясан залуус зөндөө,хөл хориогоо үр дүнтэй байлгамаар байна шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.