Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор захирамжид иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар тусгасан.
Тэгвэл НОК-ын Шуурхай штабт иргэдээс ирж байгаа санал, хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар, салхинд гаргаж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн боловсролын газарт үүрэг болголоо.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Нийслэлийн 31 дүгээр дунд сургууль Циркийн зүүн урьд байрлах хөлбөмбөг гүйлтийн талбайгаа тороор хашаад хаалгаа цоожоор цоожилчихсон, сагсны талбайнхаа самбарт байрлах цагирагаа хураагаад авчихсан байна энэ сургуулийн спортын талбайн цоожийг онгойлгуулаад өгөөч УОК минь
тиймээ гэхдээ сугууль цэцэрлэгийн гадна талбайд нохой оруулмааргүйбайна. баян айлын эрх хүүхдүүд , ганган авгай, цүдгэр эрчүүд нохой хөтлөн оруулж шээлгэж баалгаж байна. СБ дүүргийн 6 дугаар Сургуулийн манаач дежурүүд ер тоодоггүй. 5 дугаар хорооны цагдаагийн байр байнга цоожтой байдаг. хөл хориогүй үед ч ялгаагүй. утас байдаггүй. нохой хөлөлж сугуууль цэцэрлэгийн хашаанд яваа хүмүүсийг торгомоор юм.
Зөв сургуулиудын спорт талбайг нээмээр байна