Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 704 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 15718 болж байна. 598 нь Улаанбаатарт, 106 нь орон нутагт бүртгэгдээд байна. Орон нутгийн халдварыг тодруулбал,
- Ховд 7,
- Дархан 8,
- Эрдэнэт 16,
- Архангай 3,
- Баянхонгор 6,
- Сэлэнгэ 8,
- Төв 28,
- Өвөрхангай 7,
- СҮхбаатар 9,
- Дорнод 1
- Хөвсгөл 3,
- Дундговь 9,
- Завхан 1,
Ингэснээр дотоодын халдвар 15168,
Эмнэлгээс шалтгаалах халдвар 74,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 428,
Улаанбаатарын халдвар 13155,
Аймаг, орон нутгийн халдвар 2013 болж байна.
Сүүлийн 24 цагт 357 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 9516 боллоо.
Нийт 2637 хүн эмчлэгдэж байгаагаас 1912 нь хөнгөн, 588 нь хүндэвтэр, 118 нь хүнд, 19 нь маш хүнд байна.
Гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 25 болж байна. 73 настай эрэгтэй. 79 настай эмэгтэй. 60 настай эмэгтэй байна" гэлээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хүүхэд өвдөхгүй байгаа юу заавал мэдээлэх ёстой
vaktsinaa zogsoogood demiidee tsag aldalgui hiimeer jm....
Сөрж амьдарна,зугтаж биш цуг амьдрана гэж хуцацгаагаад жөв шийдвэр жөв жөв гэж дэмжицгээгээд одоо бодит байдлаа хар олон хүн цааш нь харуулчихаад уймраад сууцгааж байна.
Ene YOK ch estoi neg bantAN XYTGAJ XYNII ERYYL MENDEER TOGLOLOO DOO YAMAR SHAGNAL OGOX ESTOI YUM BOL SHAGNAMAAR SANAGDAJ BAINA SHAGNABAL OLON YAM YARILGYI OGZOROX BAIX SHYY
УОК, НОК-ын энэ арга барилаар ажиллавал хөл хорионы үр дүн гарахгүй, харин улам ч нэмэгдэх болно, хаалтаа хаалаа.