2021 оны 4-р сарын 12
14 цаг 17 минут

Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна

Өнөөдрөөс эхлэн 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж байгаа. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

-60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-60-аас дээш насны эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах буюу хүний асаргаанд байдаг, гадуур явах боломжгүй өндөр настай, зорилтот бүлгийн иргэдэд вакцинжуулалтыг хийж байгаа. Геронтологийн үндэсний төв, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эдгээр иргэн нь Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг учир нэрс нь тодорхой байдаг. Тиймээс дархлаажуулалтыг олон нийтийн хөдөлгөөнд саад болохгүйгээр зохион байгуулж байна. Сүхбаатар дүүргийн нэг цэгийг Геронтологийн үндэсний төв хариуцан 11 дүгээр сургууль дээр ажиллаж байгаа. Дээрх шалтгаантай иргэдийн нэрс дүүрэг, хороогоороо гарчихсан байгаа учраас нэг автобусанд 20 хүн байхаар төлөвлөж, иргэдийг автобусаар зөөж дархлаажуулж байна. Тухайн автобусанд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хоёр ажилтан өндөр настнуудад тусалж, вакцинжуулалтын цэгт очиход эмчийн үзлэгт хамруулж, асуумж бөглүүлж, вакцин хийлгэсний дараа гэрт нь хүргэж өгч үйлчилнэ. Эхний 20 хүн вакцинаа хийлгэж дууссаны дараа дараагийн автобустай 20 хүн ирэхээр зохион байгуулсан. Ямар ч дараалал үүсэхгүй. Ахмадуудад ачаалал, эрсдэл үүсгэхгүй байхаар төлөвлөсөн байгаа. Давтан тун хийлгэх болон 60-аас дээш настай боловч архаг хууч өвчингүй, зорилтот бүлгийн биш ахмадууд энэ удаагийн вакцинжуулалтад хамрагдахгүй. Хөл хорио тавигдсаны дараа эдгээр иргэд вакцинжуулалтад хамрагдана.

-Эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах иргэдийг гэр бүлийн хүмүүс  нь дархлаажуулалтын цэгт хүргэж өгч болох уу?

-Тусгайлан гаргасан автобусанд хамт явж болно. Харин хувийн унаагаараа хүргэж өгөх бол хэсгийн ахлагч, улаан загалмайн ажилтнууд зэрэг вакцинжуулалтын цэгт ажиллаж байгаа хүмүүстэй ярьж, тохирох хэрэгтэй. Гэхдээ дуртай цагтаа биш, вакцинжуулалт хийх хуваарийн дагуу очих шаардлагатай.

-Эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах 60-аас дээш насны хэчнээн иргэн байгаа вэ. Дээрх иргэдэд автобусаар үйлчилнэ гэлээ. Үйлчилгээнд нийт хэчнээн автобус явах вэ?

-Дүүрэг бүрд гурван автобус үйлчилгээнд явна. Эрүүл мэндийн 4-р бүлгийн, өндөр настай 5800 гаруй иргэний бүртгэл бий. Вакцинжуулалт сайн дурынх учир дээрх иргэдтэй холбогдон вакцин хийлгэх үгүйг нь тодруулж, вакцин хийлгэх иргэдийг хуваарьт оруулан, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ удаагийн дархлаажуулалтад зөвхөн эрүүл мэндийн 4-р бүлгийн шалтгаантай 60-аас дээш насны иргэд хамрагдана гэдгийг дахин хэлье. Дархлаажуулалт анх эхлэхэд халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүс, олон хүнтэй харьцдаг худалдаа үйлчилгээний газар ажилладаг иргэдээ, дараа нь 50-аас дээш насны иргэдээ хамруулсан. Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд болон хоёрдугаар тунгаа хийлгэх иргэд хөл хорио тавигдсаны дараа вакцинаа хийлгэх боломжтой. Бид  суурин 120 цэг, явуулын 40 цэг ажиллуулах бэлтгэлээ бүрэн хангасан.  

 -Хөл хорионы үед иргэд хэрхэн ПСР шинжилгээ өгөх вэ?

-Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрд хоёр, бусад дүүрэгт нэг шинжилгээний цэг тогтмол ажиллаж байна. Өмнө нь шинжилгээ өгөх иргэд eruul.gerege.mn сайтаар цаг авдаг байсан. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан урьдчилан цаг авах ажил түр зогссон. Буяны ажил болон зайлшгүй шаардлага гарсан иргэд бичиг баримтаа үзүүлж, дүүргүүдэд ажиллаж байгаа цэгүүдэд шинжилгээ өгч болно. Шинжилгээ авах цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.  

-Явуулын шинжилгээний цэг ажиллаж байгаа юу?   

-Явуулын шинжилгээний цэг Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Энэ нь шалган нэвтрэх товчоогоор нэвтрэх хүнс болон ачаа тээврийн жолооч нарт илүү ойртож ажиллаж байгаа юм.  

-Ойрын хавьтал болсон иргэд хэрхэн шинжилгээ өгөх вэ?

-Өөрийгөө ойрын хавьтал болсон гэж үзэж байгаа иргэд Өрхийн эрүүл мэндийн төвдөө мэдэгдэх хэрэгтэй. Ингэхдээ хэзээ, хэн гэдэг хүний ойрын хавьтал болсон гэдгээ хэлнэ. Мэдээллийг компьютер дээр шүүж, ойрын хавьтал болсон эсэхийг тодорхойлно. Ойрын хавьтал мөн болох нь тогтоогдсон тохиолдолд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Гурав дахь болон найм дахь өдөрт нь тандалтын баг гэрт нь очиж, шинжилгээ авна. Мөн утсаар биеийн байдлыг тогтмол асууж байгаа. Хэрэв халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчдээ хандах хэрэгтэй. Халдвар авсан нь батлагдвал гэрт нь тусгаарлах уу, эмнэлэгт тусгаарлах уу гэдгийг шийднэ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.175зочин   • 2021, 4 сарын 13. 15 цаг 31 минут

Энэ ,нэг ,хархад вакцин ,хийж ,байгаа ,мэт шоу ,болж ,байна. 2 дахь ,тунгаа ,хийлгэх ,70 ,гарсан ,хүмүүс ,хугацаа ,хэтрээд ,ирэхэд ,хөөгөөд ,явуулж ,байна. Хайртайд ,аа биш ,л ,байна.

202.21.100.184зочин   • 2021, 4 сарын 13. 14 цаг 13 минут

Хийлгэж болно 2-р тун цаг хугацаандаа ирэх болуу Оюун-эрдэнээс асууя тэр Хүрэлсүх ах чинь зааж өгсөнө үү. Ер ньОХУ-С ВАКЦИН АВАХГҮЙ байгаана АНУэрх ашиг уу.АНУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулаад чиний болон Элбэгдоржийн шүтээд байдаг АНУ -ыг чинь ямар байхыг харья. Хөрсөндөө буу мальчик минь.

64.119.24.245Зочин   • 2021, 4 сарын 12. 18 цаг 09 минут

70 гарсан ч хөгшчүүд явж чаддаад байгаа бол вакцин хийхгүй, зөвхөн өвчтэйд нь вакцин хийнэ гэсэн үг үү? Титам судасны нарийслалттай, хэд хэдэн стенд тавиулсан хүн аль ангилалд нь орох вэ?

103.57.95.228Зочин   • 2021, 4 сарын 12. 16 цаг 34 минут

60 -аас дээш насны хөгшчүүл вакциндаа сайн хамрагдах хэрэгтэй. Манай улс төрч хөгшчүүл Н.Энхбаяр, Энхсайхан, Элбэгдорж, Баттулга, Нямдорж, Энхсайхан, Бат-Үүл нарын өвөө нар вакцинаа хийлгээрээй. Тэгэхгүй бол хадан гэр чинь ойрхон шүү.

192.82.67.21зочин   • 2021, 4 сарын 12. 15 цаг 47 минут

5800 хүний ,гэрээр ,л хийнэ ,биз, баахан ,автобус ,хүн ,явуулаад л ,бөөн ,зардал ,чирэгдэл.2-р ,тун хийлгэх ,настай ,хүмүүсийг ,хойшлуулж,чирэгдэл ,гаргадаг ,нэг ,л ,биш ,ээ. Өглөө ,ярьсанаас ,шал ,өөр ,болчих ,юм ,аа. 5800 хүн ,ихэнхи ,нь ,хэвтэрийн л байгаа даа. Шинжилгээнд ,цаг ,авсан ,хүмүүс ,дароаалал ,өөрчлөгдөж ,бөөн ,асуудал ,үүсэх нээ.

64.119.19.150Зочин   • 2021, 4 сарын 13. 11 цаг 22 минут

Энэ нэг л бишээ !Вакцинжуулт л гэнэ,дархлаажуулалт л гэнэ .Хойшлуулсан л гэнэ хийж эхэллээ л гэнэ ,холио бантан болгож байна .Салбагнасан ,маяг узуулсэн хэдэн юмнууд цар тахлаар тоглож бна !

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.