2021 оны 5-р сарын 6
13 цаг 00 минут

Ч.Төрмандах: “Тавантолгой” ХК-ийн 2020 оны ногдол ашгийг нэгж хувьцаанд 535 төгрөг байхаар тогтоосон

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Төрмандахаас цаг үеийн  зарим асуудлыг тодрууллаа.

-“Тавантолгой” ХК маань энэ жил ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ тараалаа. Эдийн засаг  коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж хүндхэн өнгөрсөн ч тус компанийн хувьцаа эзэмшигчид сэтгэл хангалуун байгаа бололтой?

-Манай улсын ууган уурхайн нэг болох “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг нь хувьцаа эзэмшигчид болох гадаад, дотоодын нийт 2200 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны журманд зааснаар, жил бүр манай компани Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, нийт хувьцаа эзэмшигчиддээ тайлангаа тавьж, ногдол ашгаа хуваарилдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурал бол компанийн эрх барих дээд байгууллага. Эцсийн шийдвэр тэнд гардаг. Энэ жилийн хувьд 4-р сарын 20-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж, олонхийн саналаар нэгж хувьцаанд 535 төгрөг олгохоор шийдвэрлэсэн болно. Компанийн тухай хуульд заасны дагуу ТУЗ-өөс өнгөрсөн гуравдугаар сард нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж байсан ч 4 дүгээр сарын 20-нд хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр 535 төгрөг болгон нэмэгдүүлж олгохоор болсон юм.

-Өмнөговь аймгийн төсвийн ихэнх хувийг танай компани бүрдүүлж өгдөг. Энэ жил хэдий хэр ногдол ашиг хуваарилж байгаа вэ?

-Манай компанийн нийт 52.6 сая ширхэг хувьцаа бүртгэлтэй байдгаас 26.8 сая ширхэг буюу 51 хувийг нь Өмнөговь аймаг эзэмшдэг. Ер нь жил болгон Өмнөговь аймаг бусад аймгийн адил хэдий хэр хэмжээний орлого төвлөрүүлэхээ Сангийн яаманд төсөвлөж өгдөг. Энэ чиглэлийн дагуу “Тавантолгой” ХК-иас төдий хэмжээний ногдол ашиг авна гээд тайлангаа өгдөг. Тэгэхээр Хувьцаа эзэмшигчдийн хуралд Өмнөговь аймаг хэдий хэр хэмжээний ногдол ашиг авахаа ИТХ-аараа шийдвэрлээд саналаа ирүүлдэг. Энэ дагуу 2020 оны компанийн үйл ажиллагааны цэвэр ашгаас 90 хувиас багагүй ногдол ашиг авахаар санал ирүүлсэн. Ингээд хурлын санал хураалтаар санал дэмжигдэж тухайн саналын дагуу шийдвэрлэсэн. Аймагт өгч буй ногдол ашгаар аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын ажил хийгддэг. Өмнөговь аймгийн хэмжээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил болгонд энэ уурхайн үр ашиг шингэж байна гэж ойлгодог.  

-Ногдол ашгийг 90 хувиас багагүй байлгахаар санал ирүүлсэн гэдэг нь хэн нэгэн хувьцаа эзэмшигчид давуу эрх олгох уу?

-Ямар ч давуу эрх гэж байхгүй. Бүх хувьцаа саналын ижил эрхтэй. Нэгж хувьцааны үнийг 357 төгрөгөөр анх тооцоолж байсныг хувьцаа эзэмшигчдийн хурлаар 535 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Хувьцаа эзэмшигчид хувьцаагаа нэгж хувьцаан дахь хэмжээгээрээ бодоод ногдол ашгаа авах учраас хувьцаа эзэмшигч хэн нэгэнд давуу эрх олгох боломжгүй. Энэ бүх асуудлыг хуулийн хүрээнд Компанийн тухай хууль болон бусад хуулийн дагуу шийдвэрлэж байгаа. Мөн манай компанитай, тэр тусмаа хувьцаа болон ногдол ашгийн талаар мэдээлэл авахыг хүсвэл Монголын хөрөнгийн бирж дээрх мэдээллээс нээлттэй харж болно. 

Эцэст нь хэлэхэд өмнөх жилүүдэд ч Өмнөговь аймгийн ИТХ-аас ногдол ашгийн саналаа ирүүлээд санал хураалтаар дэмжигдээд 90 хувиас багагүй байхаар шийдвэр гараад явж байсан. Хэдэн хувиар авах асуудлаа ИТХ-аас чиглэл болгож ирүүлдэг. Өмнөх өмнөх жилүүдэд ихэвчлэн 90 хувиас багагүй байхаар саналаа ирүүлдэг.  Энэ жил ч ИТХ-аас 2020 оны цэвэр ашгаас 90 хувиас багагүй ногдол ашиг авах саналаа ирүүлсний дагуу хурлаас холбогдох тогтоол гарч шийдвэрлэсэн. 

-Ард иргэд танай компанийг “Эрдэнэс-Тавантолгой” компанитай андуурах нь олонтаа байдаг?

-Манай компанийн хувьд орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани. “Тавантолгой” ХК-ийн хувьцаа өдөр бүр Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж байдаг нээлттэй компани. Хүссэн хэн ч манай компанийн хувьцааг худалдаж авах, хувьцаагаа зарах нь нээлттэй. Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд 100 хувь төрийн өмчийн мэдлийн компани бөгөөд одоохондоо хувьцаагаа зарах, арилжих эрхгүй байгаа хаалттай компани. Иргэн бүрт 1072 хувьцааг эзэмшүүлж буй төрийн өмчийн мэдлийн компанийг манай компанитай ойролцоо нэрээр нь андуурах тохиолдол олон гардаг.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.