ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэх байсан хэдий ч шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй шалтгаанаар хойшилжээ. Тэднийг "Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй" хэрэгт буруутган анхан шатны шүүхээс ял оноосон.
Тодруулбал, С.Баярцогтыг нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасч, 10 жил хорих ял оноон, Нүхт дэх 853 сая төгрөгийн үнэтэй хаус, Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, авто зогсоолууд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгох,
Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасч, дөрвөн жилийн хорих ял,
Б.Ариунсаны нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг бууруулсан. Тодруулбал, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсанг нэг жил хорихоор болсон бол С.Баярцогтын хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээсэн билээ.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Эх орон ард түмнээ тонон дээрэмдсэн урвагч хулгайч нарт цааз ---- өөр ял байхгүй.
МУУ ЁРЫН ХУЛГАЙЧ НАР ШҮҮГЧ НАРТАЙГАА ДАЛДАР
одоо ер нь энэ шүүх хурал мурал хийдгээ боливол таарна
Шүүхийнхэн сурсан зангаараа олныг мартагнуулж байгаад ялаас чөлөөлөх гэж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Үнэн ч нь үүдэнд шидүүлж , худалч нь хоймор залардаг болсон энэ цөвүүн цагт эгэл бидэнд газар хатуу, тэнгэр хол билээ.
Ямар нэг шалтагаар хурал хойшилоо гэх юм ойлгохоо болисоон
yugii ni heltsdeg bnaa... yl ni bagadsan shuu ...
Эх орноо боддоггүй урвасан нөхдийг бол цаазлах насаар нь хорих хангалттай... Зүй бусаар баяжсан бүх нөхдөд дээрхи шиг арга хэмжээ авч байж, монгол улс цэвэршинэ, тэгээд хөгжинө.... Дээд шүүх оноосон ял эдлэх хугацааг талаар нь багасгана гэдэг бол анхан шатны шүүгчид юу ч мэддэггүй эсвэл давж заалдах нь хахууль авсан гэсэн үг... Дунд сургуульд 50% оноо авбал мэдээж муу гэсэн үг
Жинхэн гоё үнэн юм бичсэн байна. Алдаа 10 хувиас хэтэрвэл буруу шүүсэн бн л гэж үзэх хэрэгтэй. 50 хувь гэдэг бол авлига авсан гэж үзэхээс өөр аргагүй. Эсвэл анхан шатны шүүгчид ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг.
Давах шатны шүүх хууль хэрэглээг зөв хэрэглэсэн, хөдлөшгүй нотлох баримт ашигласан эсэхэд хяналт тавьдаг болмоор байна. Тэгэхгүй анхан шатны шүүхтэй адилхан хууль хэрэглээд байвал, нотлох баримтыг ч гэсэн авдаг бололдоо. Шүүх байгууллага ийм зарчимгүй ажиллаж, нэг шүүх нөгөөгөө үгүйсгээд байгаа учраас ард түмний дунд нэр хүнд нь унаад байгаан шдэ.
Авилгач шүүгчид байнга л ингэдэг шүү дээ. Шүүх хурлыг янз бүрийн шалтгаар хойшлуулж байгаад авах авилгын хэмжээгээ нэмэгдүүлж байгаад ялыг нь хөнгөлөх, цуцлах шийдвэр гаргаад баяжицгаадаг. Гэтэл жирийн хэлмэгдсэн иргэн Чимгээ мэтийн гомдлыг бол харин ч нэг авч хэлэлцэхгүй. Учир нь тэдэнд өгөх авилга байхгүй. Ард иргэддээ халтай, луйварч баячуудад ээлтэй ийм л нийгмийг өнгөрсөн 30 жилд байгуулжээ. Монгол бол хогийн орон болсон.