Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар зарим гараж, төмөр чингэлгийг буулгажээ.
Тодруулбал, тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гараж, төмөр чингэлэг, контейнер зэрэг 132 байгууламжаас 33 тоосгон гарааш, 21 төмөр чингэлгийг бүрэн чөлөөлжээ. Энэхүү газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар төлөвлөсөн.
Тус дүүрэг иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байна.
Эх сурвалж: СХД-ийн Газар зохион байгуулалтын алба
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Сайхан болсон байна билээ тэгж л зай гөргах хэрэгтэй байсан юм
СХД 19 -р хороололд ийм ногоон байгууламж их хэрэгтэй байна даа,
Баянзүрх дүүрэгт хогын грашууд дүүрэн байна. Бүгдийг нь буулгаж автомашины зогсоол хүүхдийн тоглоомын талбай болгох хэрэгтэй. Өнгө үзэмжгүй грашууд дүүрэн хажуугаар нь явахаар өмхий самхай үнэртэх юм.
Манай дүүрэгт өнгө үзэмжгүй граш олон бдаг сургууль цэцэрлэгийг тойрсон гарц хаасан энэ дарга дийлхээргүй харагдаж бнаа
Хэдэн жилийн омно МАН-ын Найдан засаг дарга байхад газрын албаны дарга Нямдаваа нь иргэдтэй гэрээ байгуулж, монго аваад энэ газар дээр гараж бариулсан юм. Гэтэл оноодор бас л МАН-ын хун засаг дарга байхад эд нар маань омнохоо ч мартаад иргэн тус бурийгээ 5-аас 10сая тогрогийн хохирол учруулж иргэдийнхээ эсрэг ажиллаа. Ийм уед эд хоронгоороо хохирсон бид хэзээ ч МАН-д тэр дундаа Хурэлсухэд санал огохгуй шуу дээ. Одоо болье унэхээр хаширлаа.
Зөв зүйтэй ажил байна.
Хүссэн ч эс хүссэн цаг үе шаардаж байна.Улаанбаатар ямар эмх замбараагүй хогийн тантан уу.