2021 оны 5-р сарын 14
9 цаг 15 минут

Л.Оюун-Эрдэнэ: Сэлэнгэ, Дарханыг уул уурхайн эдийн засгийг орлохуйц МАА, газар тариалангийн эрчимжсэн бүс нутаг болгоно

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт Сэлэнгэ аймагт үргэлжиллээ. Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн тал дахь жимсний болон усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршлыг үзэж, тариаланчидтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

Тус бүс нутагт, КОВИД-19-ийн халдварт цар тахлын дэгдэлт, түүнийг дагасан хөл хорио, цаг уурын хүйтрэлээс үүдэн хаврын тариалалт сар гаруй хугацаагаар хоцорч буй нь тариаланчдын эхний сэтгэл зовних асуудал болжээ. Аймгийн хэмжээнд анхны үрэлгээг дөрөвдүгээр сарын 23-наас хийсэн байна. Орхон сумын ногоочдод тариалалтын дийлэнхийг эзэлдэг луувангийн тариалах, хураах оврын трактор, комбайний хангалт, өвөл, зуны хүлэмжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах орчин үеийн тохируулга бүхий хөргүүрийн системтэй зориулалтын зоорийн аж ахуйг байгуулах, гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацааг сунгах асуудлууд нэн тэргүүнд тулгарч байна.

Энэ оны хаврын тариалалт 3.5 хувьтай үргэлжилж байна.

“Газар Агро” компани Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож, нутагшсан махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлэх зорилгоор мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Олон улсад хүлээн зөвшөөрсөн чанар стандартад нийцсэн мах бэлтгэж, дотоодын зах зээлийг бүрэн хангаж, гадаадад экспортод гаргах зорилго тавьжээ. Герефорд үүлдрийн тугал төрөхдөө 28-34 кг, 18 сартай охин шүдлэн 400-450, үнээ 500-550 кг, бүх 800-900 кг жин татдаг бөгөөд энэ өдрүүдэд үржлийн үнээнүүддээ зохиомол хээлтүүлэг хийж буй аж.
 
“Арвин хур” компанийн хувьд Зүүнбүрэн суманд 4,000 га талбайд усалгаатай тариалан эрхэлдэг.
 
Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж амжилттай нутагшуулснаар тариалангийн нийт талбайг 100 хувь эргэлтэд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж жилд дундажаар 4,000-5,500 тн ургац хураан авч аймаг орон нутагтаа жишиг тогтоож байна.
Мөн энэ жилийн хаврын тариалалт оройтсон бөгөөд тариалангийн талбайн үрэлгээгээ энэ долоо хоногт эхлүүлж байгаа гэв.
Харин Зүүнбүрэн сумын Охиндойн талд ХХААХҮЯ-аас АХБ, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр 2020-2026 онд хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Зүүнбүрэн сумын Охиндойн талд 2,760 га талбай бүхий услалтын систем шинээр барихаар төлөвлөж, газрыг хашаалж бэлтгэсэн байна.
Охиндойн талын услалтын системийн ажлын зургийн гүйцэтгэл 60%-д хүрсэн ч малын гоц халдварт боом өвчин гарч байсан голомттой холбоотойгоор судалгааны ажил түр зогссон байна. Хаврын тариалалтын явц, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцахдаа Дархан, Сэлэнгийг уул уурхайн эдийн засагтай эн зэрэгцэх, цаашид өсөн нэмэгдэх, шавхагдашгүй нөөц бүхий эрчимжсэн хөдөө аж, ахуйн бүс нутаг болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бодлогоо чиглүүлэх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэж байсан юм.
5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

79.168.114.120Зочин   • 2021, 5 сарын 15. 0 цаг 04 минут

Zvgeer edin zasgin yanz bvrin tatbarin daramtgvi bxad ayandaa xogjino mon uls torjuulexgvi

64.119.18.203Зочин   • 2021, 5 сарын 14. 18 цаг 50 минут

Сэлэнгэ бол угаасаа л тариалангийн бүс нутаг л даа.Тэхдээ нэмээд Эрчимжсэн МАА хөгжүүлэх гэсэн үг гэж ойлгов.100.15.102.120 минь ойлгов уу.Ном сонин сайн унш. Монгол хэлээ сур...

66.181.183.233   • 2021, 5 сарын 14. 12 цаг 03 минут

mangol

139.5.216.20дүрвэдүүд   • 2021, 5 сарын 14. 10 цаг 32 минут

Сэлэнгэ Дарханаас дүүрэн Увсын хазгай муруй хэлтэй малчид ямарч малын хөлийн татваргүй өчнөөн мянган малтай болж Байгал дэлхийг талхалж ан амьтныг нь үргээн дүрвээж агнаж байна .

100.15.102.120Зочин   • 2021, 5 сарын 14. 10 цаг 20 минут

Угаасаа л гол бүс нутаг шүү дээ.Худлаа амлаж попрохдоо гаргуун шүү .Эсвэл мэддэгүй юм уу

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.