2021 оны 5-р сарын 14
10 цаг 10 минут

Б.Ууганбат: Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна

     Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тавдугаар сарын 6-13-ны хооронд тус дугаарт иргэдээс нийт 2287 дуудлага ирснээс 2119 буюу 92.6 хувьд нь амжилттай үйлчилж ажиллалаа. Үүнээс НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага 988 буюу 46.6 хувийг эзэлж байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.37 минут байна. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 285 иргэн хандаж автомат хариулагчаас болон оператор ажилтнаас мэдээлэл авлаа.

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад нийслэлийн хэмжээнд нийт 953.058 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Вакцинжуулалт эхэлснээс хойш дүгээр I тунд 898090 /94.2%/, II тунд 493376 /51.8%/ иргэнийг дархлаажуулаад байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

Иргэдээс 1800-1200 тусгай дугаарт түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.  

-Вакцинд хамрагдсан иргэд хөдөө, орон нутагт зорчиход PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?

-Зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино. Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд хамрагдсан гэрчилгээ /вакцинд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа/ шаардагдах бол сүүлийн дөрвөн сарын дотор өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах юм.

-Вакцинд хамрагдаагүй иргэд хөдөө, орон нутаг явахад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээний 72 цагийн хугацаатай хариутайгаар зорчино. Шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн хүүхэд /0-15 нас/-ээс шинжилгээний хариу шаардахгүй.

-Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юу?

-Шаардлагатай. Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй болон уг халдвараар өвчилсөн иргэд I, II тунгийн вакциндаа хамрагдах хэрэгтэй.

-тунгаа хийлгээд өвчилсөн тохиолдолд хэдий хугацааны дараа вакцин хийлгэх вэ?

-Коронавирус халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнийг батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа II тунгийн вакцинаар дархлаажуулна. I, II тунгаа хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийхгүй.

-Эрүүл мэндийн шалтгаантай иргэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юу?

-Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллаж байна.

-Эрүүл мэндийн шалтгаантай иргэд  дархлаажуулалтад хаана хамрагдах боломжтой вэ?

-Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, 09:00-19:00 цагийн хооронд дархлаажуулалтдаа хамрагдах юм.

-Спутник V вакцинд ямар бүлгийн иргэд хамрагдаж байгаа вэ?

-Спутник V вакцин нь 0-60 хүртэл насныханд 91.6, 60-с дээш насныханд 91.8 хувийн үр дүн үзүүлж байгаа. Иймээс 65-аас дээш насны 20.000 иргэдийг эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож, I тунд хамруулж байгаа. Тавдугаар сарын 21-нээс II тунг хийж эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.223Oogii   • 2021, 5 сарын 14. 14 цаг 19 минут

Doloon xonog yarij bna. Vnen vv. Xudlaauu bvv med.

122.201.21.254Зочин   • 2021, 5 сарын 14. 13 цаг 18 минут

Өвдөөд эдгэсэн хүмүүс яахаараа вакцин хийлгэдэг юм. Танай наад зөвлөлгөө өгөөд 21 хоногт хийлгэ гээд байгаа хүмүүс чинь судалгаатай, өөрийн оронд таарсан шийдвэр гаргаарай. Дандаа л гадаадад тэгж байна ингэж байна гэж дуурайсан юмнууд. Вакцин шахахаа болиорой. Хэдэн жилийн дараа ямар 1 юм болох, хавдар ихэсвэл та нар арыг нь дааж өмнөөс нь өвдөх үү.

192.82.83.82Зочин   • 2021, 5 сарын 14. 12 цаг 30 минут

Хятадын энэ вакцинийг өндөр хөгжилтэй орнууд нэг нь ч хэрэглэхгүй байгаа юм байна лээ.Одоо хэрэглэж байгаа орнууд нь дандаа хөгжил буурай орнууд байна лээ. Төрийн том дарга нэр нь өөрсдөө болохоор бүгд Асразинка болон Prizer вакцинуудыг хийлгэсэн гэж байгаа. Ер нь зөндөө л хүмүүс нас барсан.Шүүх эмнэлэг тогтооно гээд л хэлэх юм.Ямар хүнд зодуулаад үхчихсэн биш шүүх эмнэлэг элэнцгээ тогтоож чадах юм. Тэр вирус вакцины талын эрдэмтэн мэргэжилтэнгүүд л судалах хэрэгтэй биз дээ.

202.55.188.93Зочин   • 2021, 5 сарын 14. 11 цаг 56 минут

Бүх юм дуусаад хийлгэчихсэн хойно ингэж ярьж байгаа юмуу жинхэнэ хорлож байна

43.242.243.233Зочин   • 2021, 5 сарын 14. 11 цаг 08 минут

ТЭР ДЭД САЙД БАЙСАН ЦОГЦЭЦЭГ АВГАЙ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ОХИДУУДАД ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭДЭГ ВАКЦИН ХИЙЖ ГАДНААС САНХҮҮЖИЖ МӨНГӨ АВСАН БИЗ ДЭЭ. ОДОО ЭНЭ ВАКЦИНЫГ БАС РЕКЛАМДААД ХИЙЖ БАЙНА. ЭНЭ АВГАЙГ ЦААЗААР АВАХ ЁСТОЙ БАЙМААР. МАНАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ЯАГААД эМНЭЛЭГ ЗҮЙН ШИНЖТЭЙ ИЙМ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ШАЛГАХГҮЙ БАЙНА ВЭ. ЯАГААД ГАДНААС САНХҮҮЖИЖ БАЙГАА ЭМНЭЛЭГЭЭР ОРЖ ИРЖ БАЙГАА МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАСАНД ХАЛТАЙ БАЙГАА АСУУДЛЫГ ШАЛГАХГҮЙ БАЙНА ВЭ

94.230.246.6Зочин   • 2021, 5 сарын 14. 10 цаг 22 минут

Оросод коронагаар өвчлөөд антител нь 2 хувиас илүү үүссэн бол вакцин хийхгүй байна. үүнээс их бол амь насанд аюултай гэх юм. энэ ярилцлагаас харахад шууд вакцин хийлгэ гэж байна гэж ойлголоо. Хүний амь эрсдвэл хэн хариуцах юм бол

43.242.243.233Зочин   • 2021, 5 сарын 14. 11 цаг 05 минут

ОДОО ТУШИЛТААР ДАНДАА БИЕ МУУТАЙ ХӨГШИН ХҮМҮҮСТ ХИЙЖ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ ФАШИСТ ҮЙЛДЛИЙН ХЭЛБЭРТ ТООЦОГДДОГ. ХҮН АМЫГ ЦӨӨЛӨХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭЭД БАЙГАА ГАДНЫ ХҮМҮҮСИЙН ВАКЦИНЫГ МОНГОЛД ТУРШИЖ БАЙГААГИЙНХАА ТӨЛӨӨ МӨНГӨ АВЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХЭЭР ЭНЭ ЗАСАГ ТӨР МОНГОЛ ХҮНИЙ УСТГАЛД ОРОЛЦОЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ БОЛЛОО.ИЙМЭЭС ҮҮНИЙГ ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРЭГТ ТООЦОХ ЁСТОЙ

43.242.243.233Зочин   • 2021, 5 сарын 14. 11 цаг 02 минут

ХҮНИЙ БИЕНД ИНГЭЖ УРШИЛТ ХИЙХ ЧИНЬ ОЛОН УЛСЫН ХУУЛИАР ХОРИОТОЙ БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ ДАА. ҮҮНИЙГ ХУУЛИЙН МЭДЛЭГГҮЙ ХҮМҮҮС АНЗААРАХГҮЙ БАЙНА. ТУРШИЛТЫН ВАКЦИНЫГ ЗӨВХӨН ХҮН ӨӨРӨӨ ХҮСЧ БАЙВАЛ ИЙЛГЭЖ БОЛНО. ГЭХДЭЭ ГОМДОЛГҮЙ ГЭДЭГ БИЧИГ БАРИМТАД ГАРЫН ҮСЭГ ЗУРААД ХИЙЛГЭДЭГ ЖУРАМТАЙ. ХЭРЭВ ХҮН ӨӨРӨӨ ХИЙЛГЭНЭ ГЭЭГҮЙ БАЙХАД МӨНГӨ ӨГНӨ, ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛНЭ ГЭХ МЭТ ЯНЗ БҮРИЙН АРГААР ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛӨХ, ДАРАМТЛАХ БОЛ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ЮМ.

43.242.243.233Зочин   • 2021, 5 сарын 14. 11 цаг 00 минут

ОРОСТ ХҮН АМЫН 5 ХУВЬ НЬ Л ВАКЦИНД ОРСОН БАЙГАА. АЙМШИГТАЙ ТУРШИЛТ ГЭДГИЙГ ОРОСУУД ОЙЛГООД, ОРОСЫН ЗАСАГ ТӨР ХУДАЛДАГДСАН БАЙГААГ ОЙЛГООД ХИЙЛГЭХГҮЙ БАЙГАА ШҮҮ. МОНГОЛ ШИГ ИНГЭЖ ТУРШИЛТАНД ГҮЙЖ БАЙГАА ОРОН БАЙХГҮЙ ШҮҮ. ИЗРАИЛЬ НЬ ХҮН АМ ДЭЭРЭЭ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ТУРШИЛТАА ХИЙХ ГЭЖ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН УЛС ЮМ. ИЗРАИЛЬ ЭНЭ ТУРШИЛТЫНХАА ҮЗҮҮЛЭЛТИЙГ 15-30 ЖИЛ НУУЦЛАХААР БОЛСОН ШҮҮ ДЭЭ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.