2021 оны 6-р сарын 14
10 цаг 52 минут

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч, гишүүнээс чөлөөлөгджээ

     Өнгөрсөн амралтын өдөр МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал болжээ. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:

1. Цэцдийн зөвлөлийн гишүүдийн нөхөн бүрдүүлэлт

2. Тэргүүлэгчдийн нөхөн бүрдүүлэлт

3. Барилдааны дүрмийн зарим заалтуудыг хэлэлцэх

4. Нэр бүхий аймгийн цолтнуудын хүсэлт

5. Өсвөр үе, залуучуудын барилдааныг дэмжин ажиллах хүсэлт

6. Завхан аймгийн бөхийн холбооноос ирүүлсэн хүсэлт.

Хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс танхимд 32, цахимаар 15, нийт 47 гишүүн оролцов. Хурлаар дээрх асуудлуудыг дараах байдлаар шийдвэрлэсэн байна. Үүнд:

1. Цэцдийн зөвлөлийн гишүүдийн нөхөн бүрдүүлэлтийг хийв. Үүнд: Цэцдийн зөвлөлийн гишүүдээс Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр, 3 удаагийн хурлуудад огт оролцоогүй улсын арслан Р. Пүрэвдагва, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Д.Батболд, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор аймгийн ҮБХ-ны тэргүүнүүд зэрэг нийт 10 гишүүнийг чөлөөлж, дараах төлөөлөлүүдээр бүрдүүлэв. 1. Улсын арслан Б.Ганбат 2. Улсын гарьд Ө.Бат-Орших 3. Улсын заан Д.Бумбаяр 4. Улсын заан Ц.Баярсайхан 5. Улсын начин С.Батсуурь 6. Аймгийн арслан С.Ерөөлт 7. Аймгийн арслан Т.Сүрэнжав 8. МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл 9. МҮБХ-ны менежер С.Гантөр, 10. Улсын ахлах засуул Р.Сампилдондов нарыг Цэцдийн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар нөхөн сонгож батлав.

2. Тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэв. Тэргүүлэгчдээс:

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр,

-Улсын гарьд Ш.Жаргалсайхан. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24% тул,

- Улсын заан Ц.Мягмарсүрэн. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18% тул,

- Бөхийн судлаач Б.Цогтбаатар. Гадаадад эмчилгээнд явсан,

- Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр. Өөрийн хүсэлтээр тэргүүлэгчээр чөлөөлөгдсөн тул

Тэргүүний санал болгосноор Тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдоод байсан улсын гарьд Б.Гантогтох, улсын начин Д.Жанчивдорж, бөх судлаач Л.Ням, бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу нарыг баталж, мөн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдоод байсан улсын гарьд Б. Гончигдамба болон үндсэн тэргүүлэгч, бөх тайлбарлагч Ц.Батнасан нар энэ хурал дээр өөрийн хүсэлтээр нэрээ татсан тул тэдний оронд танхимаас нэр дэвшүүлсэн найман хүнээс нууц санал хураалтаар сонгоход МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, улсын ахлах засуул Р.Сампилдондов нар олонхийн саналаар сонгогдож МҮБХ-ны 15 тэргүүлэгч бүрдлээ. Одоо МҮБХ-ны тэргүүлэгчдээр дараах төлөөлөл ажиллах болно. Үүнд:

1. у/а Д.Ганхуяг

2. у/а Д.Азжаргал

3. у/г Б.Гантогтох,

4. у/г И.Доржсамбуу

5. у/г Д.Рагчаа

6. у/х Л.Бадарч

7. у/х Г.Элбэг

8. у/х Т.Өсөх- Ирээдүй,

9. у/н Д.Жанчивдорж,

10. гарын даа Ё.Амарбаясгалан

11. бөх судлаач Л.Ням,

12. бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу

13. МҮБХ-ны н.б.дарга Т.Түмэндэмбэрэл

14. Улсын ахлах засуул Р.Сампилдондов.

3. Барилдааны дүрмийн зарим заалтыг хэлэлцэж батлав.

4. Нэр бүхий аймгийн цолтнуудын 2019, 2020 оны улсын баяр наадамд 3, 4 давсныг эрэмбэнд тооцох эсэхийг хэлэлцэж, 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн "... Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу улс, аймгийн цолтны амжилтыг тооцох заалтны дагуу..." байх гэсэн шийдвэрийг хэвээр баталлаа.

5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэргийн хэмээх Санжмятавын Шагжийн 1927 оны баяр наадамд 9 даван үзүүрлэж, Арслан цол, 1928 оны баяр наадамд 7 давж их шөвөгт шалгарсан, 1929 оны баяр наадамд 9 даван үзүүрлэсэн, 1930 оны баяр наадамд 10 давж түрүүлсэн амжилтыг Монгол бөхийн аварга цол хүртэхуйц амжилт мөн хэмээн батламжлав.

6. Өсвөр үе залуучуудын барилдааныг дэмжин ажиллахаар тус тус шийдвэрлэжээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МАН-ын рейтингийг унагаж буй гол хүн Д.Сумьяабазар болохыг судалгаа харуулжээ8 сар 17. 12:52М.Янжиндулам: “HumanZ” өөрийгөө хайрлах шалтгааныг минь олуулсан8 сар 17. 12:21ИРГЭН С: БОАЖ-ын дэд сайд асан Ц.Батбаяр Зэд-Хантай-Бүтээлийн нурууны Дархан цаазат газарт ирж улаан номонд орсон ан амьтныг агнадаг8 сар 17. 12:20“Давхар дээл”-ээс гадна гишүүдийн тоо нэмэх асуудал яригдахад Ш.Адьшаа уурлан хурлаа хаяж гарч, Н.Ганибал ирэхгүй зугтжээ8 сар 17. 12:17200 тэрбумтай ч ажиллах компанигүйгээр Дарханы замын маапаан эхэлж байжээ8 сар 17. 11:46Бидэнд гоё ганган нэртэй цогцолбор хэрэггүй зүгээр л 2 давхар цэцэрлэг л байхад болноо8 сар 17. 10:11Ховд Вестерн клубт Ёвропын шилдэгээр удирдуулна8 сар 16. 13:52Дархан цаазат “Зэд “- ийн нуруунд ховор амьтан агнуулж, мод огтолж сүйтгэх ажлыг хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь хийдэг гэв8 сар 16. 11:34БАРИМТ: Х.Баттулгын үед "Монгол Улсын төвийг сахих" тогтоол цуцлагдаж, ОХУ-тай стратегийн хугацаагүй гэрээ байгуулжээ8 сар 11. 13:22Наран трейдийн С.Болдхэтийн хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар баригдсан газрыг өмчлөн авч орон сууц барих гэж байгааг иргэд эсэргүүцжээ8 сар 10. 9:22Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?8 сар 7. 16:00Ши Жинпиньд захидал бичиж “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын санхүүг зогсоосон Багийн Засаг дарга Г.Цэдэнбал 8-15 жилийн ял авч магадгүй8 сар 4. 11:28Э.Одбаяр: Дабль стандартыг эсэргүүцсэн залуус өөрсдөө түүнийхээ ХОХИРОГЧ НЬ болоод явж байна8 сар 4. 10:29Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй 24 хэмийн дулаан байна8 сар 4. 8:37Байгалийн нойлоос БОЛОВСОН нойлд шилжих цаг иржээ8 сар 3. 15:00Монгол Улсын Ерөнхийлөгч танд эгэл жирийн сурагч захидал илгээж байна8 сар 1. 18:38Солонгосын алдарт дуучин PSY-ийн тоглолтын дараа Монгол залуу амиа алджээ8 сар 1. 10:31КИМ СОН ЧУЛ: Усан үзэм тарихаар 20 жил судалсан минь монголчуудыг жимс, ногоогоо өөрсдөө тарьдаг байгаасай гэж ХҮССЭНИЙХ...8 сар 1. 9:43VISUAL TOIM: 2019 оны VI сард эхэлсэн Дарханы замд 340 ОСОЛ гарч, 28 ХҮН АМИА АЛДЖЭЭ…8 сар 1. 9:34Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын “ЗОДООНЫ“ ард юу нуугдаж байна вэ8 сар 1. 9:321000 километр ХУРДНЫ ЗАМ барина8 сар 1. 9:29Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй гишүүд7 сар 29. 11:06ХОМ: Бүх дүүргийн Засаг дарга нарын хөрөнгийн хэмжээ нэмэгджээ7 сар 27. 9:34Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна7 сар 26. 11:54Эрдэнэт үйлдвэр Бэрх тосгоны музейд бурхан бүтээлгэхээр 415 сая төгрөгийн тендер зарлажээ7 сар 22. 15:35Ж.Мөнхжаргал: Манай улсад сонгуулийн холимог систем илүү тохиромжтой7 сар 19. 12:21"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.