МҮБХ-ноос допингийн асуудалд холбогдсон бөхчүүддээ хандаж уриалга гаргажээ. Уг уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн их баяр наадмаар шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээ өгсөн Улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн тухай баримтыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн.
Дээрх асуудлын хүрээнд төр засгийн байгууллагуудаас гаргасан зарим тогтоол, шийдвэрүүд мөн одоо дэлхийн олон оронд допингийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага тооцож эхэлсэнтэй холбоотойгоор Монгол бөхийн нэр хүнд урьд өмнө байгаагүй ихээр унаж, бөхчүүд, бөх сонирхогчдын дунд үл ойлголцол, маргаан үүсээд буйг та бүхэн сайн мэдэж, нөхцөл байдлыг ажиглан харж байгаа.
Иймд төр засаг, хууль шүүхийн байгууллагуудаас допингийн хариуцлагын талаар ямар ч шийдвэр гаргасан та бүхэн МҮБХ-ноос 2017 онд баталсан “Допингийн эсрэг журам, тогтоол”-д заасны дагуу допингийн зөрчил гаргасан бөх 2 жил барилдахгүй байх үүргийг сахин биелүүлж, монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэж, Монголын хүчит бөхчүүдийнхээ эв нэгдэл, олон зуунаар өвлөгдөн ирсэн бөхийн ёс жудаг, нэр төрийг эрхэмлэн бодож, ухамсарлан 2021 оны 07-р сарын 10-12-ны өдрүүдэд болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалж байна.
Та бүхний гаргах зөв шийдвэр монгол бөхөд үүсээд байгаа допинг гэх хар толбыг арилгах эхлэл болох, бөхчүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд нэн чухал гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Бүрэн эхийг уншив.100жилээр Байтугай 3 жилээр ч барилдуулахгүй гэж заагаагүй л байх юм.Гарчигаа буруу бичсэн юм байх даа.Сэтнүүлч минь.Ккк...
Н.Батсуурь аварга уучлал гуйсан даа . Тэгээд очиж очиж аптект 400 төгрөгөөр зарагддаг зүрхний эм ууж байх уу. Архангайхан л найруулсан хор доо . Өөрөө надаам илэрсэн гээд уучлалт гуйсан хүлээн зөвшөөрсөн болхоор Батсуурь аваргыг барилдуул аа . Э.Оюунболд 3 жил л гүрийж гөөмөн хэл ам хийж унжигнаж байна даа . Болиод өгөө зайлаад өг .
Наадмаар том цолтой гэгддэг бөхчүүд барилдахгүй гэж гэдийж байгаа гэл үү. Ашгүй дээ тэр муухай юмнуудын оронд 352 сумаас улсын цолгүй эвдрээгүй хөөрхөн 1024 залуучуудыг авчирч барилдуулаад цол өгвөл таарна. Сайхан шударга барилдаан үзэх байх даа.
100 жилээр барилдуулахгүй гэнэ үү. Яанаа энэ хүмүүс 200 орчим жил наслаад 100 гаруй жил барилддаг юм болов уу.
Бөх ч хог болсондоо үзэх хүн байхгүй болсон байхаа үздэг шүтдэг л байлаа уг нь