Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагийн дотор 11295 хүнд шинжилгээ хийхэд 2268 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 95819 болж байна. 1404 нь Улаанбаатарт, 864 нь орон нутагт бүртгэгджээ.
42-80 насны 11 хүн нас баржээ. Нийт нас барсан хүний тоо 447 боллоо.
Сүүлийн 24 цагт 355 хүн эмнэлгээс гарсан байна.
Нийт эмнэлэгт 12145 хүн эмчлүүлж байна. Үүнээс,
- хөнгөн 7757
- хүндэвтэр 2993
- хүнд 1169
- маш хүнд 226 хүн байна" гэлээ. Харин гэртээ 19734 хүн эмчлүүлж байна.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
isfkusfkuu
Эрүүл мэндийн сайд "МААНЬ" умаш гэж тушаал гаргаад "МААНЬ" умашаад тахал буурч байна хас ха ха
Тоо буурч байна. Оргил үе өнгөрч байх шиг байна. Амны билгээс ашдын билэг гэдэг. Бүгд муу үг ярихгүй байцгаая