Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагийн дотор 11765 хүнээс шинжилгээ авахад 2231 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 98050 болж байна. 1289 нь Улаанбаатарт, 934 нь орон нутагт бүртгэгдэж, эрүүл мэндийн 8 ажилтан халдвар авчээ.
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
- Эрдэнэт 54,
- Дархан 57,
- Булган 59,
- Баянхонгор 85,
- Дорнод 51,
- Говь-Алтай 44,
- СҮхбаатар 34,
- Хөвсгөл 85,
- Ховд 25,
- Баян-Өлгий 14,
- Өвөрхангай 48,
- Сэлэнгэ 43,
- Завхан 76,
- Говьсүмбэр 11,
- Увс 32
- Дундговь 57
- хэнтий 53
- Архангай 106 бүртгэгдээд байна.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ерөнхийлөгчийн сонгуулиар нөгөө халдвар хамгааллын дэглэм нь хамаагүй болоод бүх аймагт ковид тарчихлаа. Нөгөө аймгуудын УБ с ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулах, тусгаарлах,бөөнөөр цуглахгүй байх , зай барих энтэр хамаагүй л болсон. Төр нь өөрсдөө дэглэмээ баримтлахгүй өвчин тарааж өчнөөн хүний амь нас эрүүл мэндийг хохироож төсөвийн мөнгийг зарцуулж байхад ямар ч хариудлага хүлээхгүй шүү. Жирийн иргэдийг бол шүүмжилсэний төлөө баривчлаад л торгоод л нээрээ арай дэндэж байнаа.
Өмнөговь аймаг монголын аймаг мөн үү, улсаараа өвчний голомт болоод байхад энэ аймагт өвчин гараагүй нь үнэн бол баруун солгойгүй өгдөг одонгоо өмнөговийн бүх хүнд өгч, дарга нарын нь хөшөөг алтаар босгох хэрэгтэй