2021 оны 6-р сарын 22
17 цаг 46 минут

Хан-Уул дүүрэг аюулгүй, амар тайван байдал зэрэг 150 үзүүлэлтээр ТЭРГҮҮЛЖЭЭ

"Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2021"-ийг танилцууллаа. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмждэг.

Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулахдаа Улаанбаатар хотын есөн дүүргийг хамарсан түүвэр судалгааг явуулж өрхийн асуулгаар мэдээлэл цуглуулдаг ба  дүүргүүдийн албан ёсны статистик мэдээллийг мөн ашигладаг байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми “Улаанбаатар хотын хөгжил урагшилж байна уу. Ухарч байна уу гэдгийг тайлангаар харуулдаг. 2017-2019 оныг харьцуулахад дүүргүүдийн индекс урагшилж байсан. Харин 2019-2021 оны буюу энэ удаагийн тайлангийн үр дүнд дүүргүүдийн үйл ажиллагаа ухарсан байна. Өөрчлөлт, бүтээн байгуулалтууд хийгдээгүй байна. Сул гарч буй үзүүлэлтэд эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон асуудал байна. Эдгээрийг нийслэл, дүүргүүдийн түвшинд авч үзэх хэрэгтэй.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг 150 үзүүлэлтээр авч үздэг. Аль болох амьдралын чанарыг сайжруулах үзүүлэлтүүдийг оруулдаг. Хотоос алслагдсан байдал нь дүүргүүдийн үзүүлэлтэд нөлөөлөхгүй. Харин давуу тал ч байж болно.

Анхны тайлангийн үзүүлэлтээр Баянгол дүүрэг үзүүлэлтээр тэргүүлж байсан. Сүүлийн хоёр жилийн судалгааны тайланг харахад тус дүүрэг эдгээр үзүүлэлтээсээ ухарч эхэлсэн. Харин Хан-Уул дүүргийн үзүүлэлт сайжирсан. Бусад дүүргүүдтэй харьцуулахад эерэг буюу сайн үзүүлэлт гарсан. Аюулгүй, амар тайван байдал, эдийн засаг, ажилгүйдлийн түвшин буурсан зэрэг сайн үзүүлэлттэй байна.

СУДАЛГААНД СУУРИЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛБАЛ ХӨГЖИХӨД ТУСТАЙ

 ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан: Хөдөөгөөс суурин газар руу нүүх нүүдэл багасахгүй, нэмэгдэж байна. Монголын нийт хүн амын 46 хувь нь нийслэлдээ амьдарч байна.

Улаанбаатар хотод нийтийн тээврээ хөгжүүлэх шаардлага өндөр байна. Мөн дугуйн замыг бий болгох, ногоон байгууламж дутмаг зэрэг асуудал байна. Хүүхэд хүмүүжүүлэх таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тайлангийн дэлгэрэнгүйг сайтад байршуулна.

Дүүрэг бүрд тулгамдсан таван асуудал, хамгийн сайн ба дутагдалтай 20 үзүүлэлтийг тайлангаар харуулдаг. Судалгаанд суурилж үйл ажиллагаа явуулбал хөгжихөд тустай.

Багахангай дүүрэгт ажлын байрыг нэмэгдүүлэх, гудамжны гэрэлтүүлэг, томоохон худалдааны төвийг нэмэгдүүлэх, иргэдийг чөлөөт цагаа өнгөрөөх газрыг нэмэх зэрэг хэрэгцээ байна.

Сонгинохайрхан дүүрэг нас баралтын хувь бага, орон гэргүй хүмүүсийн тоо есөн дүүргээс хоёрт, гэр бүл салалт бага байна. Нийтийн тээвэр, зам тээврийн зөрчил, амьжиргааны түвшний өсөлт удаан байна.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.92.234Зочин   • 2021, 6 сарын 24. 1 цаг 44 минут

xutsna biz

59.153.112.9Mongol   • 2021, 6 сарын 23. 23 цаг 43 минут

Лагшми бүү тэнэгт чи дүүргүүдийн ажлыг дүгнэж цэгнэдэг хэн юм бэ..

192.82.76.148Зочин   • 2021, 6 сарын 23. 0 цаг 35 минут

Ёоо ийм тэнэг цаасааи ажил дүгнэж молторохоо боль

66.181.179.53Зочин   • 2021, 6 сарын 22. 22 цаг 26 минут

Миний амьдардаг Хан Уул дүүрэг үнэхээр гоё болж байгаа. Сайхан мэдээлэл байна. Баярлалаа

202.9.46.160ИРГЭН   • 2021, 6 сарын 22. 21 цаг 51 минут

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ НОГООН БАЙГУУЛАМЖ МАШ МУУ. ТӨВ ЗАМЫН ДАГУУ ЯВААД ХАР. ...ЯВГАН ХҮНИЙ БОЛОН АВТО ЗАМ НЬ МЯРЧИХСАН, ОВООЛСОН ШОРОО, ОВООРСОН ХОГ ЭНД ТЭНДГҮЙ ХӨГЛӨРНӨ. ЗДТГ-С ЗҮҮН ТИЙШ 100 М-т БАЙГАА ЗАМЫН ЗҮҮН ТАЛЫН ЯВГАН ХҮНИЙ ТАСАЛЧИХСАН ЗАМ, ОВООЛСОН ШОРОО, ХОГИЙГ ҮЗЭЭРЭЙ. ХЭДЭН ЖИЛ БОЛЛОО. ЗАСДАГ ЯНЗАЛДАГ ГАЗАР АЛГА.

192.82.76.165Хотын иргэн   • 2021, 6 сарын 22. 21 цаг 19 минут

Юу ч хийдэггүй дүүрэг гэдгээрээ түрүүлсэн үү хаха, харин баянгол, баянзүрх дүүргүүдийг хараарай зам талбайн тохижилт ногоон байгууламж тасархай

202.126.90.105Зочин   • 2021, 6 сарын 22. 21 цаг 08 минут

Аргагүй шүү дээ.Ихэнх нь бие биенээ дээрэмдэхээргүй баячууд авлигачдын хороолол учраас тэр.Харин авлигын хэргээр баривчлавал үлдэх хүн гарахгүй байх

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.