Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын ажил амжилттай явж байна. Нийт хүн амын 52 хувь нь вакциндаа хамрагдаад байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Харин зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насныхны 82 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байгаа аж. 300 гаруй мянган иргэн огт хамрагдаагүй байгаа аж.
Тэгвэл ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй байгаа иргэд маргаашаас эхлэн веросэлл, АстраЗеника, Файзер вакцинаас аль нэгийг сонгож тариулах боломжтой болсон талаар ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, дархлаажуулалтын цэгүүдэд очиж эмчид биеэ үзүүлж, дээрх гурван вакцины нэгийг сонгоод тариулж болох юм байна.
Сануулахад, огт вакцин хийлгээгүй иргэдэд сонголт хийх боломжтой. Харин нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд хийлгэсэн вакцинаа л хоёрдугаар тундаа хийлгэх юм.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Заавал нэг шантааж байх юмаав Сонголтыг нь өгөөч. Тэгэхгүй бол вакцин хийлгэхгүй байна ш дээ
Хүчээр шахаж хятад вакцин ихэнх иргэддээ хийлгэчихээд. Анхнаасаа л хөрөнгө мөнгөө гаргаад өндөр хөгжилтэй сайн судлагдсан вакциныг нь авчихгүй. Тэр битгий хэл өр тавьдаг байж.Одоо энэ хийчихээд байгаа хятад вакцин нь үйлчлэхгүй ч байгаа юм уу хаашаа юм. Өөрсдөө дарга нар нэг нь ч хятад вакцин хийлгээгүй юм байна лээ ш дээ.Төрийн болон ТӨҮГ г байлгаж суулгахгүй дарамталж шахаад сонголт хийх ямар ч боломж олгоогүй .
Ард ирэгдийнхээ хүсээд байгаа вакциныг оруулж ирээд сонголт өгөөд хийлэгчиж болдгүй юм байхдаа хятад вакцин 1р тун хийлэгсэн хүн өөр вакцин хийдгэж болохгүй юу
сонгож болно гэчээд сонгуулсан уу. шууд вероселлээр хүчиндсэн биздээ. яагаад спутник хийхгүй байгаа юм яагаад дээдсүүд спутник хийсийн арай новширч байгаа юм бишүү
Хүүхэд хуурч байгаа юм шиг үлгэр шиг гарчигаа больж үз хүн амын олонх нь 2 дахи тунгийн вакциндаа хамрагдсан нэг тийм түр хуурсан намын даалгавар биелүүлж байгаа юмуу
Энэ долоо хоногт спутник вакцины хоёр дахь тунг оруулж ирээчээ.
Urd ni korona tusaad, esvel korona tussan hun vaktsin hiihed ur dun muu gedeg yum bnlee. Manaihan eniig her anhaarch bgaa bol?
Битгий эргүүтээд худал цуурхал тараагаад бай!!! Өвдсөн хүн дахиж өвддөг гэсэн гадны баримтууд байгаа. Тийм учраас дахиж вакцинжуулах ёстой!!!
Ядаж алдаагүй бичээчээ kkk
Спутник вакциинаа оруулж ирээчээ. 80 гарсан ээж маань 1-р тунгаа хийлгээд 2 дох тун хийх хугацаа нь өнгөрөөд удлаа. Яаралтай арга хэмжээ аваачээ. Анхнаасаа ийм сонголттой байх ёстой байсан юм бишүү. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болох юмдаа.
Анхнаасаа ОХУ-д дотооддоо Спутник-V вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байна гэж мэдээллэж байхад өөр вакцин хийлгэхгүй!!!
sain vaccine songoj bno gej dandaa chudlaa yridag. Chaldvar avaad olnooroo ucheed baigaa Mongolchuud!, YOK chezeeniil ajillaa er chiideggui. Chytad vaccine Verosell - g bur moson zogsoogoochee !!!, delchii deer baigaa chamgiin sain vaccine mongoliin buch chuuchduuded chiigeechee !!!, ich mongo baigaa ulsad , odoo nuuj chav darachaa zogsoo. Mongoliin min ireedui bolson buch urs ,chuuchduud min mandan badrag, ech oronch uzeltei bid.
Хятадын вакцин хамгийн сайн дархлаа тогтоож байна гэж Thelancet сэтгүүл дээр хэвлэгдсэн байна лээ.