2021 оны 7-р сарын 1
15 цаг 57 минут

О.Батсүх: Энэ удаагийн "Өршөөлийн хууль" өршөөл биш болж байна

     Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Өршөөл үзүүлэх тухай" хуулийг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэж буй. Нийгэмд олон сараар хүлээлт үүсгээд байсан асуудал одоо л хууль болон гарахаар зэхэж байгаа ч олны хүлээлтэд төдий л хүрэхгүй байгаа бололтой. Тиймээс уг хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж буй өмгөөлөгч О.Батсүхээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл тун удахгүй хууль болон гарах гэж байна. Харин уг хуулийн төсөлд та шүүмжлэлтэй хандаж байгаа хүний нэг. Ямар учраас хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа вэ?

-Монгол Улс ардчилсан хувьсгалаас хойш 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад Өршөөлийн хуулийг санаачлан баталж байсан түүхтэй. Эрх зүйн шинэтгэл, онцгой түүхэн ойг тохиолдуулан гарч байсан дээрх хуулиудаар гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн хүмүүсийн 40-50 хүртэл хувийг өршөөж байсан (2009 онд 2440, 2015 онд 3671 ялтныг өршөөн сулласан) атлаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээрх Өршөөл нь арай л чамлалттай байна. Үүгээрээ би бүгдийг нь өршөө гэж байгаа юм биш. Нийгэмд хор уршиг ихтэйгээс гадна үндэсний чиглэж буй үзэл, бодлогод харш Авлигын гэмт хэрэг, Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг, Хүнийг (санаатайгаар) алах, Хүчиндэх (хүндрүүлэх шинжтэй) гэмт хэрэг, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байж болно. Энэ нь ч зүй ёсны асуудал. Харин бусад гэмт хэргүүдийг адилхан өршөөлд хамруулах нь Үндсэн хуулийн үзэл санаа, агуулгад нийцнэ. Тиймд энэ удаагийн өршөөлийн хууль Өршөөл биш болж таарах гээд байна.

-Тэгэхээр энэ удаагийн хууль өмнөх жилүүдийн хуулиудаас муу хууль болж байна гэсэн үг үү?

-2015 онд батлагдаж, 2017 оны долдугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ялын санкцад зорчих эрхийг хязгаарлах ял шинээр хуульчлагдсан. Тухайн үед хууль боловсруулагчид, хууль тогтоогчид бүгд л ам уралдан энэ ялын давуу талыг дурьдаж, бараг л Монгол Улс түүхэндээ шоронжсон бодлогоос салж, хүмүүсийг нийгмээс тусгаарлалгүйгээр цээрлүүлж, бурууг нь ухааруулна гэцгээж байсан. Бүр Хууль зүйн сайд маань энэ ялыг хэрэгжүүлснээр төсвөөс жилд 3 тэрбум төгрөг хэмнэх тухай ярьж, зарим хүмүүс хэмнэсэн мөнгөөр нь юу хийж болох тухай тооцоолол гаргаад амжсан гэхэд хилсдэхгүй. Гэвч уг ялыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсаар 2021 оноос дөнгөж хэрэгжүүлж эхлээд байгаа. Тэгэхээр энэ удаагийн Өршөөлд хамрагдах гээд байгаа хөнгөн ялтай гэх 16.7 хувь маань үндсэндээ хорих ял авахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх бүрэн боломжтой байсан боловч төр уг ялаа хэрэгжүүлэх боломж өгөөгүйгээс шалтгаалан хорих ялаар шийтгүүлсэн хүмүүс болж таарах гээд байгаа юм.

-Алдаагаа залруулсан хууль гэх гээд байна уу?

-Угаасаа хорих ялаар шийтгүүлэхгүй байж болох байсан хүмүүст сонголтгүйгээр хорих ял оноочихсон тул одоо өршөөл эрж, Өршөөлийн хууль гаргаж байгаа ч юм шиг. Тэгээд ч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль 50 сая төгрөгний хохиролтой бол хүндрүүлэх шинж болон зүйлчлэгддэг. Нийгэмд инфляцийн түвшин ихсэж, мөнгөний ханш унаж байгаа цаг үед бол 50 сая төгрөгний хохиролтой гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэдэг бас ял шийтгэлийн хүнд төрөлд хамаарна. Гэтэл эдгээр нь өршөөлд хамрагдах боломжгүй тул үйлдсэн гэмт хэрэг, зөрчлөөсөө хамаарч ялгаварлан гадуурхагдаж байгаа юм. Үйлдсэн гэмт хэрэг, зөрчлөөр нь ялгаварлан гадуурхаж өршөөл үзүүлэх нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй юм. Хэрэв төр маань үнэхээр л өршөөл үзүүлж байгаа бол ялгаварлал үзүүлэлгүйгээр өршөөх хэрэгтэй. Бусад улс орнууд өршөөл үзүүлэхдээ ял эдэлж байгаа хүмүүстээ ижил тэгш өршөөгдөх боломж олгодог байхад манай улс үйлдсэн гэмт хэрэг, зөрчлөөр нь ялгаварлан гадуурхаж байна. Тиймээс яг үнэндээ энэ батлагдан гарах гэж байгаа өршөөлийн хуулийг өршөөлийн хууль гэж үзэхэд хэцүү.

-Гэхдээ ковидын хүнд цаг нөхцөлд өршөөлийн хууль цагаа олсон хууль гэж үзэх хүмүүс байна. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч бөөгнөрөл үүсэх, элдэв эрсдэлээс сэргийлэх учиртай гэж мэдээлсэн?

-Одоо манай нийгэмд үүсээд буй цаг үе их онцлогтой, бүр маш их онцлогтой буюу хүнд үе тохиож байна. Улс төрийн нөхцөл байдал ч яахав үргэлж л онцлогтой, хэрүүл тэмцэлтэй байдаг хойно. Харин иргэд ингэж их бухимдалтай, цөхөрч байсан үе ховорхон. Дэлхий дахинд тархаад буй аюулт цар тахал ковид-19 өвчин нийгмийг тэр чигт нь бухимдал цөхрөлд оруулж байгаа юм уу, эсхүл төр засгийн шийдвэр нь бухимдуулаад байгаа юм уу гэдэг нь ялгагдахгүй болсон цаг үетэй бид нүүр туллаа. Аюулт өвчинтэй тэмцэж байгаад өөрөө өвдчихсөн эмчид сарын цалин гэж бодож олгосон цалин нь зарим нэгний хувьд нэг удаагийн хоолны үнэд хүрэхгүй байгаа талаар цахим орчинд шуугиж байхад нэг хоригдолд өдөрт 6000-8000 төгрөг хоолны зардал гаргадаг гэх юм. Хууль зүйн сайдын танилцуулгад 2021 оны зургаадугаар сарын 28-ны байдлаар хорих ангид нийтдээ 4175 хоригдол байгаа талаар дурьджээ. Тэгэхээр энэ хүмүүсийн өдрийн хоолонд 25,050,000-33,400,000 төгрөг, сард 751,500,000-1,002,000,000 төгрөг, жилд 9,018,000,000-12,024,000,000 төгрөг хоолонд нь зарцуулж байна гэсэн энгийн тооцоолол хийж болохоор байна.

Эмч нартаа өгөхөөс гар татаад байгаа мөнгөө хорих байгууллагад хоригдож буй хоригдлуудын өдрийн хоолонд нь зарцуулж байгаа мөнгөнөөс хэмнээд гаргачихвал эдийн засгийн энэ хүнд үед байж болох л санаа.

-Энэ хуулийн төсөлд допинг хэрэглэсэн бөхчүүдийг өршөөх асуудал их шүүмжлэл дагуулж байна. Үүнийг та хуульч хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-2015 оны Өршөөлийн хууль гэмт хэргийн ял болон захиргааны шийтгэлээс чөлөөлж байснаараа тухайн үедээ их онцлогтой байсан. Тэгвэл 2021 оны гэх тодотгол зүүх Өршөөлийн хууль маань Үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаан өршөөн сэргээнэ гэх агуулгаар чимэг зүүлт хийгээд амжсан байна. Барьцаж байгаа юм биш л дээ... Гэхдээ энэ хүртэл өргөн хүрээнд хамарч болж байгаа юм бол бүтэн хоёр жил үйл ажиллагаагаа хязгаарлуулж, элдэв төрлийн татвар, хураамж, түрээс зэрэг хүнд ачаанаас болж сөхөрч байгаа эдийн засгаа бодоод татвар, нийгмийн даатгалын төлбөрөө төлж чадахааргүй болсон бизнес эрхлэгчдэдээ ч бас өршөөл үзүүлэхэд болохгүй нь юу байхав. Угаасаа Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжоор барилдах эрхээ хасуулсан хэдхэн нэр бүхий бөх л байгаа. Тэд нарт зориулж хууль гаргаж байхаар нийт аж ахуй, бизнес эрхлэгчдэдээ өршөөл үзүүлэх нь илүү нэр төрийн хэрэг болно.

Үндсэн хуульд зааснаар өршөөл үзүүлэх нь хууль тогтоогчийн онцгой бүрэн эрхийн нэг юм. Өршөөл нь Ерөнхийлэгчийн бүрэн эрхэд хамаарах уучлал биш учраас хууль болон батлагдан гардаг. Тэр утгаараа тодорхой хэн нэгэнд биш нийтэд чиглэсэн байх, нийтийн хүсэл зоригт нийцэх зэрэг “хууль”-ийн шинжийг өөртөө хадгалж бүх нийтэд үйлчлэх ёстой. Хууль угаасаа бүх нийтэд ялгаварлалгүйгээр хамаарах учиртай тул бусад эрх зүйн үйлчлэлтэй акт, хэм хэмжээнээс хүчин чадлын хувьд илүү байдаг.

Тиймд энэ удаагийн Өршөөлийн хууль нь зарим нэгний хувьд л үйлчлэх тул жинхэнэ утгаараа Өршөөлийн хууль гэж үзэх боломжгүй.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.86.203Зочин   • 2021, 7 сарын 2. 13 цаг 17 минут

Наадам хийхгүй,100 жил ой тэмдэглэхгүй юм чинь хэл үгтэй,гомдол дагуулсан"Өршөөлийн хууль" ийг бас ирэх жил хүртэл хойшлуулж болохгүй юу???

66.181.169.162Зочин   • 2021, 7 сарын 2. 8 цаг 51 минут

Баттулга ерөнхийлөгч шиг урд нь мэдэгдэлгүй байж байгаад л гэнэт өршөөчихгүй юу. Нэгэнт өршөөчихвөл тэгэсхийгээд л намжина шүү дээ

202.9.46.212Зочин   • 2021, 7 сарын 2. 8 цаг 06 минут

ЖОЛООЧ НАРЫН ТОРГУУЛИИГ ТЭГЛЭХИИГ БОЛИМООР ЮМ ... ӨЧИГДӨР 7 САРЫН 1 НД Л ГЭХЭД НЭГ УДАА ГАРЦААР ГАРХАД Л 5 МАШИН ЯВГАН ХҮНИИ НОГООН ГЭРЛЭЭР УРДУУР ХОИГУУР ДАИРЧИХ ГЭЭД ГАРААД ЯВЧИХЛАА ... НОВШНУУД ЮМАА ...

103.10.23.150Дагвадорж   • 2021, 7 сарын 1. 21 цаг 55 минут

Хуульч хүн гэдэгээ харуулсан сайхан саналууд байгааг УИХ гишүүд анхаарч үзнэ гэж итгэж байна. Санал нэгтэй байна

103.57.94.48Иргэн   • 2021, 7 сарын 1. 21 цаг 42 минут

Албан тушаал авилга ХҮЧИН ДЭЭРЭМ төрийн эсрэг цэргүүдээс бусдыг өршөөлд орууллаа Батсүх зөв ярьсан .Арьсаа хамгаалсан болгоомжилсон ИЙМ юм ХЭРЭГГҮЙ ШОРОНГОО 100 ЖИЛД нэг сулла.доод тал нь 80% аар тооцвол зүгээр Одоогийн төсөл шиг өршөөл ёстой ХЭРЭГГҮЙ гараагүй нь дээр оролдоод ХЭРЭГГҮЙ хулчгар зориггүй бол юуч бүтээхрүй

103.57.94.48Зочин   • 2021, 7 сарын 1. 21 цаг 43 минут

Зөв дэм

122.201.24.102элбэг   • 2021, 7 сарын 1. 18 цаг 34 минут

малаа эхлээд толгой ухаанаа цэнэглэж сураад,,,,,,, ядаж гөлөг шиг бай,,,,

122.201.24.102элбэг   • 2021, 7 сарын 1. 18 цаг 32 минут

гөлөг чи бууны нохой түрс үү? чам шиг юуч мэдэхгүй малууд дуугай бай, хоногт хоолтой байж сур , бас мал ч биш байз бүү тонгос

202.72.240.53зочин   • 2021, 7 сарын 1. 17 цаг 34 минут

хүн амь,хүчин авилга албан тушаалын хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй байх нь зөвш дээ тэгээд нэг нөхөр гарч ирээд их мэдэгч болох юмдаа

66.181.181.64Зочин   • 2021, 7 сарын 1. 16 цаг 57 минут

Татварын буулганд сөхөрч яваа бизнес эрхлэгчдээ дэмжих нь зөв. Тэд л энэ эдийн засгийг босгоно. Ашигт малтмалын салбарынханд тэртээ тэргүй өршөөл хэрэггүй. Тэд түмний баялгийг зарж амьдардаг. Энэ бол өршөөл гэхээсээ илүү хөрөнгө оруулалт, дэмжлэг юм.

66.181.176.192Иргэн   • 2021, 7 сарын 1. 16 цаг 54 минут

Санал нэг байна

103.26.193.45Зочин   • 2021, 7 сарын 1. 16 цаг 42 минут

Хэдэн муу ЖДҮ-чдээ марталгүй өршөөх байгаа, бас Энхсарангийнхнаа өршөөх байлгүйдээ.

202.9.40.29Зочин   • 2021, 7 сарын 1. 16 цаг 30 минут

medex ymaa l med

202.126.89.103Зочин   • 2021, 7 сарын 1. 16 цаг 26 минут

Энэ мэт мэргэжлийн хуульчдынхаа үгийг төр засагт буй хуульчид гэгдэх хүмүүс нь уншиж сонсдоггүй юм байх даа. Ойлгомжтой тайлбрласан бнаа

202.126.92.99122222   • 2021, 7 сарын 1. 16 цаг 07 минут

шоронгоос суллагдсан ялтнуудын 60-70 хувь нь дахин гэмт хэрэг хийж хүн, ардыг хохироодог, тэдний үйлдсэн гэмт хэргийг нь илрүүлж, олж баривчлан мөрдөн шалгаж, ялыг өгч шоронд нь явуулахад маш их зардал гарна.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.