2021 оны 7-р сарын 2
20 цаг 20 минут

Ц.Мөнх-Оргил: Элчин сайдуудын томилгоонд жендерийн асуудлыг анхаармаар байна

     УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Элчингээр томилогдохоор орж ирж байгаа хүмүүсийг дэмжих болно. Гэхдээ хоёр элчинг дэмжихгүй. ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар дараа олон ч элчин сайдуудын томилгоог оруулж ирэх байх. Дараах зүйлүүдэд анхаараач гэж хүсмээр байна.

Нэгдүгээрт, 50:50 гэдгийг баримаар байна. 50: 50 гэдэг нь 50 нь Гадаад харилцааны яамнаас, 50 нь гаднаас. Одоо оруулж ирсэн 24 хүний 13 нь ГХЯ-наас, 11 нь гаднаас гэхээр бараг блансаа барьж байна. Цаашдаа үүнийг анхаараарай. Элчин сайд гэдэг бол зөвхөн дипломат хүний ажил биш. Улстөрийн өнгө аяс ч бий. Улс орноо төлөөлж байгаа учир улстөрч, бизнес, урлаг соёлын салбарт амжилттай яваа, хэл усны шаардлага хангасан хүмүүсээ татаж оролцуулмаар байна. Цус сэлбэлт хийх хэрэгтэй.

Хоёрдугаарт, жендерийн асуудалдаа анхаармаар байна. Энэ оруулж ирсэн 24 хүний 3 нь л эмэгтэй байна. Үнэхээр томилох хүнгүй бол өөр хэрэг. Гэтэл ГХЯ-ны гол гол газрын дарга нар ихэвчлэн эмэгтэйчүүд бий шүү.

Гуравдугаарт, нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүлгээд байдгийг болиулмаар байна. Социализмын үеэс л ГХЯ-нд тогтсон хатуу зарчим байдаг. Дөрвөн жил ажиллалаа, Монголдоо 4-5 жил ажиллаж, мэргэшүүлж байгаад Элчин сайдаар томилдог.

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг би дэмжиж чадахгүй. Энэ уг нь миний хуурай дүү. Гэхдээ зарчим гэж байх ёстой. Р.Алтангэрэл Канадад ажиллаад л монголд ирээд дахиад өөр улс руу томилогдоод, тэндээсээ дахиад Женев яваад л. Ийм байж болохгүй.

Мөн албан тушаалыг харгалзаж явуулмаар байна. Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг дэмжиж чадахгүй. Хэл устай сайн хүн байна л даа. Гэхдээ энэ хүнийг дөнгөж энэ жил тус улсын Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилчихоод байгаа. Гэтэл томилогдоод хэдхэн сарын дараа Элчин сайдаар томилохоор Францууд яаж хүлээх авах уу. Шат дараатай томилогдох ёстой шүү"

УИХ-ын гишүүн Н.Учрал "Зарим элчин сайдуудаас болж дипломат албаны нэр хүнд зарим улсад их унасан. Тиймээс энэ нь улс эх орны хувьд, бизнес эрхлэгчдийн хувьд хүндрэлтэй байдаг. Тиймээс та бүхэн улс орноо төлөөлж байгаагийн хувьд хариуцлагатай байх хэрэгтэй. Гишүүд гадаад харилцааг эдийн засагжуулах хэрэгтэй гэж ярьж байна. Энэ асуудалд "Мэдээллийн технологийн чөлөөт бүс" байгуулах, болгох тухай хуулийн төсөл санаачлаад Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Хэрвээ энэ хууль УИХ-аар батлагдвал Монгол Улсыг "Мэдээллийн технологийн чөлөөт бүс" болгож олон улсад зарлана. Энэ бол Элчин сайдуудад гадаадаас хөрөнгө оруулалт хийх, оюуны экспорт хийх бололцоог нээж өгөх хууль юм" гэлээ.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.90.70Зочин   • 2021, 7 сарын 4. 9 цаг 43 минут

юун жендер мэндэр түргэн тэр улсуудруу н явуул

192.82.78.106уншигч   • 2021, 7 сарын 4. 9 цаг 31 минут

Монгол орныг яагаад зөвхөн нам дагасан хэдхэн хүн ээлжилж удирдах нэрээр самарч ард түмний эрх ашгаар тоглож байдаг юм бол

192.82.69.148Зочин   • 2021, 7 сарын 3. 1 цаг 12 минут

MANANGIIN GULUGNUUD YAAGAAD ELCHIN BOLOH YOSTOI YUM BEEE

59.153.115.69   • 2021, 7 сарын 2. 23 цаг 46 минут

urviisun muu hujaa shoohuuz zailaachee

203.91.115.55Зочин   • 2021, 7 сарын 2. 22 цаг 15 минут

Жэндрийг бол чухалчлахгүй байна. Тэр олон газрын эмэгтэй дарга нар чинь ямар шалгуураар гарч ирсэн бэ? Тал нь бөгсний хүүхнүүд байвал яах юм бэ?

59.153.115.69   • 2021, 7 сарын 2. 23 цаг 45 минут

dan yashkanuud

Шинэ мэдээ

Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ5 сар 23. 15:39Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ5 сар 20. 12:05Х.Баттулга АН-ыг авах гэж УЛАЙРЧ 100 мянган төгрөгийн төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу5 сар 19. 13:03Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм5 сар 17. 19:39Төрийн ордон руу "ПҮҮЗ"-тэй нэвтэрч хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө5 сар 17. 17:39“Хотулун гүнж“ Латин Америкт гарна5 сар 17. 13:14Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой5 сар 17. 9:40Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй5 сар 16. 16:26“Дом, шившлэгтэй” хэвлэлийн хурлууд үргэлжилсээр…5 сар 16. 16:16УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliament цахим системийг танилцууллаа5 сар 16. 14:30Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл5 сар 16. 11:02Прокурор асан Д.Баярмагнай: Сингапурт казино орсон нь ҮНЭН. Хулгай хийсэн нь үнэн юм бол тэд намайг хилээрээ гаргах уу5 сар 14. 10:58Газрын түрээсийн төлбөрийг Чойжин ламын сүм музей төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо5 сар 13. 21:08ЧУУЛГАН: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв5 сар 12. 16:29Токиод “дархлагдсан” Элчин сайд Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ5 сар 12. 12:46БНСУ-ын Ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлжээ5 сар 11. 19:08Эх, нярайд тусламж үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хэсгийг П.Анужин АХАЛНА5 сар 11. 13:26М.Батбаяр: Наадмын найруулагчид 19 хүний нэр яригдаж байгаа, баасан гарагт тодруулна5 сар 11. 13:25“Автомашингүй өдөр“ зам хаагуур хаах вэ5 сар 11. 13:24Лам “Сэржим өргүүлэх“ нэрийдлээр 15 настай охиныг дуудаж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ5 сар 11. 12:40Ипотекийн зээлийн хүүг буруулах боломжийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна5 сар 11. 12:37Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ5 сар 11. 12:32Гар утас, машины дугаарт АЧ ХОЛБОГДОЛ өгдөг буруу хандлагаа “Үсэг булаацалдаж“ хүүхдүүддээ ӨВЛҮҮЛЖ болохгүй5 сар 11. 12:31Д.Амгалан: Төрийн банк эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болсон байна5 сар 11. 12:31Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, Гэхдээ “Пулемёт, онгоц, шалдан“ бол ХЭТРҮҮЛЭГ5 сар 11. 12:30ТЦА: ОХУ-ын Элчин сайд цагдаагаас зам асууж буй 4 жилийн өмнөх зургийг гаргаж буруу ташаа мэдээлэл түгээж байна5 сар 11. 12:29Ноён Бондгор хямд үнээр дүнзэн байшинтай болох боломжийг бүрдүүллээ5 сар 10. 18:04Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бэр эгч Ч.Ундралаа дарга болгожээ5 сар 10. 13:52В.Путин 10 гаруй улсад мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол улсад мэндчилгээ дэвшүүлсэнгүй5 сар 9. 13:39Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдээс хавдрын сэжигтэй тохиолдол гурав илэрчээ5 сар 9. 11:54
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.