2021 оны 7-р сарын 24
17 цаг 03 минут

Хатагтай У.Шерман: Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.07.24) Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын үе үеийн засаг захиргааны зүгээс Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг гүнзгийрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг байгуулах болон тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд илэрхийлэв.

Тэрбээр, 2011 онд Улсын Их Хурлаас Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг батлахдаа Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогод гуравдагч хөрш гэж тусгагдсан, дотнын түнш орон гэж бид үздэг бөгөөд хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Манай хоёр улс ардчилсан ёс, хуулийг дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй болохыг тэмдэглэв. Мөн Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, Стратегийн түншлэлд хүрснийг тэмдэглэхэд таатай байна гэлээ.

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Шерман Монгол Улсын гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна гээд, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсад айчлал хийснийхээ дараа танай улсыг зорьж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойтойгоо золгож буй Монгол Улс бол залуу хүн амтай, ардчилсан орон. Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш”, Стратегийн түнш АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Энэ хүрээнд бид эдийн засгийн томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажилахад бэлэн байна. АНУ-ын Конгресст өргөн баригдаад буй “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хууль батлагдвал манай улсын эдийн засгийн чухал салбар болох ноос, ноолуурын салбарт томоохон дэмжлэг болно гэлээ.

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден үүрэгт ажилдаа орсныхоо дараахан ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурласан гадаад бодлогыг эрхэмлэн, ардчилсан тогтолцоог бэхжүүлж, ардчилсан орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг сэргээх, эв нэгдлийг дахин бататгахыг тэргүүлэх зорилтоо болгон дэвшүүлж, энэ хүрээнд Ардчиллын төлөөх дэлхийн дээд түвшний уулзалт (Global Summit for Democracy) зохион байгуулна гэж мэдэгдсэн билээ. Бид энэхүү санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах эрмэлзэлтэй байна гэлээ.

Талууд ардчиллын үнэт зүйлс, эдийн засаг, нийгэм болон хоёр улсын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон албаны бусад хүмүүс байлцав.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.108Зочин   • 2021, 7 сарын 25. 22 цаг 20 минут

Монголын Ардчилагчид бүгд тэрбумтангууд болсон . Тэднээс их зүйл сурч болно шүү

66.181.169.162Зочин   • 2021, 7 сарын 26. 11 цаг 14 минут

тийм шүү, сурах юм их бий

98.215.126.149Зочин   • 2021, 7 сарын 25. 21 цаг 04 минут

mongoliin ardchilal bol hulgai luivar huchin har tamhi ulsaa hudaldah, havdar virusiin uur uurhai boltoloo doroitson hagas zerleg hun suregiig l heleh baih.

202.126.90.45Зочин   • 2021, 7 сарын 25. 17 цаг 47 минут

Монголын ардчилалаас бус эрх баригч МАН-аас харин суралцвал их юм бий шүү.Авлига, хээл хахууль, хулгай, луйвар, хүчин, аллага гээд саар юм их бий. Та нарт заах юм байхгүй.

202.126.89.207Н   • 2021, 7 сарын 24. 23 цаг 05 минут

Монголын ардчиллаас сурна гэвэл аллага дээрэм луйвар хулгай урвалт гээд адгийн цөөвөр авир л байхдаа хөөрхөс

66.181.169.162Зочин   • 2021, 7 сарын 26. 11 цаг 13 минут

үнээн үнэн

202.126.89.207З   • 2021, 7 сарын 24. 23 цаг 00 минут

Хуцдаг чавганц өнгөт хувьсгал хийхийг санаархаж яваа П...

192.82.91.245Иргэн   • 2021, 7 сарын 24. 21 цаг 50 минут

Америкийн заасан замаар явбал сөнөдөг л байхгүй юу, харвардынхан бүгд урвагчид, америкийн тагнуул

203.91.115.47Зочин   • 2021, 7 сарын 24. 17 цаг 20 минут

Судалж, туршлага аваад л, Трампыг ерөнхийлөгч болгоод, баларсан даа. Хангалтгүй байгаа юм болов уу? Манай дарга дүлий дүмбэ байж байгаад гаргачихсан юм уу? Ардчилал зааж өгөөгүй юм уу?

78.136.224.75Зочин   • 2021, 7 сарын 24. 17 цаг 16 минут

Манай улсаас ардчилал судлаж бдаг мөн ч тэнэг бна даа. Манай улсад ардчилал гэж тухайн үед орилж бсан улсууд төр засаг удирдаад ихэнхээрээ одоо тэрбумтанууд. Хот нь нуль түгжрээ стресс. Улсаасаа хулгай хийж баяжсан нөхдүүд бөөн баатрууд гавьяатууд цолтой. Ард түмэн нь ядуу ийм л улс болсон

Шинэ мэдээ

Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ5 сар 23. 15:39Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ5 сар 20. 12:05Х.Баттулга АН-ыг авах гэж УЛАЙРЧ 100 мянган төгрөгийн төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу5 сар 19. 13:03Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм5 сар 17. 19:39Төрийн ордон руу "ПҮҮЗ"-тэй нэвтэрч хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө5 сар 17. 17:39“Хотулун гүнж“ Латин Америкт гарна5 сар 17. 13:14Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой5 сар 17. 9:40Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй5 сар 16. 16:26“Дом, шившлэгтэй” хэвлэлийн хурлууд үргэлжилсээр…5 сар 16. 16:16УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliament цахим системийг танилцууллаа5 сар 16. 14:30Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл5 сар 16. 11:02Прокурор асан Д.Баярмагнай: Сингапурт казино орсон нь ҮНЭН. Хулгай хийсэн нь үнэн юм бол тэд намайг хилээрээ гаргах уу5 сар 14. 10:58Газрын түрээсийн төлбөрийг Чойжин ламын сүм музей төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо5 сар 13. 21:08ЧУУЛГАН: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв5 сар 12. 16:29Токиод “дархлагдсан” Элчин сайд Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ5 сар 12. 12:46БНСУ-ын Ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлжээ5 сар 11. 19:08Эх, нярайд тусламж үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хэсгийг П.Анужин АХАЛНА5 сар 11. 13:26М.Батбаяр: Наадмын найруулагчид 19 хүний нэр яригдаж байгаа, баасан гарагт тодруулна5 сар 11. 13:25“Автомашингүй өдөр“ зам хаагуур хаах вэ5 сар 11. 13:24Лам “Сэржим өргүүлэх“ нэрийдлээр 15 настай охиныг дуудаж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ5 сар 11. 12:40Ипотекийн зээлийн хүүг буруулах боломжийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна5 сар 11. 12:37Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ5 сар 11. 12:32Гар утас, машины дугаарт АЧ ХОЛБОГДОЛ өгдөг буруу хандлагаа “Үсэг булаацалдаж“ хүүхдүүддээ ӨВЛҮҮЛЖ болохгүй5 сар 11. 12:31Д.Амгалан: Төрийн банк эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болсон байна5 сар 11. 12:31Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, Гэхдээ “Пулемёт, онгоц, шалдан“ бол ХЭТРҮҮЛЭГ5 сар 11. 12:30ТЦА: ОХУ-ын Элчин сайд цагдаагаас зам асууж буй 4 жилийн өмнөх зургийг гаргаж буруу ташаа мэдээлэл түгээж байна5 сар 11. 12:29Ноён Бондгор хямд үнээр дүнзэн байшинтай болох боломжийг бүрдүүллээ5 сар 10. 18:04Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бэр эгч Ч.Ундралаа дарга болгожээ5 сар 10. 13:52В.Путин 10 гаруй улсад мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол улсад мэндчилгээ дэвшүүлсэнгүй5 сар 9. 13:39Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдээс хавдрын сэжигтэй тохиолдол гурав илэрчээ5 сар 9. 11:54
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.