3х3 сагсны охидын баг Европ тивийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Францын эсрэг ээлжит тоглолтоо хийлээ. Францчууд өчигдөр энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Америкийг хожиж, хүчтэй байгаагаа харуулсан. Тэгвэл манай охид энэ багийн эсрэг эцсийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдсөөр 22:18-аар хожигдлоо. Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан алсын зайнаас гурав довтолж, бүгдийг нь оруулан нийт долоон оноогоор М.Цэрэнлхамын хамт багаа тэргүүлэв. Түүнчлэн Э.Чимэддолгор дөрвөн оноо авсан юм.
Энэ олимпын наадамд эмэгтэй багийн хийсэн хамгийн сайн тоглолтын нэг нь энэ байлаа. Манай охид маргааш 12.55-д энэ олимпын сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ohiddoo bayarlalaa beltgelee sain hiigeed ireh olimpod sain huch uzeerei
тив дэлхийн хамгийн том тэмцээнд орно гэдэг бахархал шүү
Маргааш Хятадыг заавал нам шаа
Худлаа битгий бич эхний өдөр Франц Америкт хожигдсон, эрэгтэй 5х5 сагсанд харин хожисон. Хоёр өөр тэмцээнийг холиод байгаа юм уу? Эсвэл америкийг хожсон аймаар багийг хожих шахлаа гэх гээд байна уу?
haraarai, manai bag odoo gantshan l yalagdana, tvvnees tsaash yalagdana gej estoi baihgvi dee.
Odoo 1 toglood l program duusahaar chini neeree ahiad hendee hijigdohov dee.
Энэ хэдийг дахиж тэмцээнд бүү явуул. Шинэ хүмүүсийг бэлтгэ.
Yamar huldvv tolgoi ve? Zvvdendee ch mongolchuud olimpod sagsan bumbug uur ursuldunu gej zvvdelj yavsan gvi. Gaihaltai. Ingej toglono Chinese ch bodoj yavsangvi
bitgii huts gulug chin