2021 оны 8-р сарын 16
14 цаг 26 минут

“Таван толгой түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ирэх сараас бүрэн хүчин чадлаар ажиллана

      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 171 мянган өрх, мянга гаруй аж ахуйн нэгж 600 мянган тн шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо хийжээ. Тус үйлдвэр баруун, зүүн бүсийн үйлдвэртээ нийт 600 мянган тн түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн, 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана гэж тус үйлдвэрийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулав. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа гэв.  
Одоогоор 13 мянган тн түлшний нөөцтэй байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварын ажил дуусч, ирэх сараас бүрэн хүчин чадлаар ажиллаж өдөрт зургаан мянган тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөц бүрдүүлнэ гэлээ.

“Бүгд цар тахлын амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. “Таван толгой түлш” компани гэхэд 2000 гаруй ажилчидтай. Халдвар хамгааллын дэглэм алдагдвал үйл ажиллагаа доголдож, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй эрсдэл үүснэ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж ажиллах учиртай”-г Ерөнхий сайд зөвлөлөө.

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлсөн. Үүнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдсэн. Орон нутаг руу хулгайгаар түлш тээвэрлэх асуудал гарсаар байна. Энэ асуудалд цагдаагийн байгууллага анхаарч ажиллах ёстойг Ерөнхий сайд хэлэв. Цар тахалтай холбоотойгоор хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгох, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх, сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх зэрэг арга хэмжээг төрөөс авч байна. Одоо иргэдийн ухамсарт хамтын ажиллагаа чухал байна гэдгийг Ерөнхий сайд онцлов.

“Иргэдийн амьдралд дэмжлэг болоосой гэсэн агуулгаар төр засаг байж болох арга хэмжээгээ авч байна. Гэхдээ энэ бүхэн хязгаартай. Байнга алдагдалтай ажиллаад байж болохгүй. Төсөвт ачаалал ирнэ. “Тавантолгой” ХХК-д ч мөн алдагдал үүссээр байна. Ер нь бараа бүтээгдэхүүний үнийг хүчээр барина гэдэг бол алсдаа буруу болдог. Эрчим хүч, шатахуун, түлш гэхчлэн бүгдэд нь адилхан. Тийм учраас аль болох үнийг чөлөөлөх хэрэгтэй. Гэхдээ стратегийн бүтээгдэхүүн, иргэдийн амьдралтай шууд холбоотой ажлууд дээр бодлогын арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөлд бид байна” гэж Ерөнхий сайд ярьж байлаа. Тус компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлаар Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.