Монголбанк энэ оны наймдугаар сард 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбумыг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгоно.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 7 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7470 өрхөд олгожээ.
Энэ онд сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт, зээл олголт хэвийн үргэлжилж байгааг Монголбанкнаас мэдээлэв.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Иргэдийн эрүүл мэндийн салбар хүчин мөхөсдөхдөө тулаад байхад мөнгө гаргахгүй, ,амьжиргааны түвшин улам л доошилж байхад халамж ихэдлээ гэх атлаа мөнгө хүүлэх болохоороо бүр 100 тэрбумаар мөнгө гардаг байна.Ипотегийн зээл нь нэг төрлийн мөнгө хүүлэлт юм. 20-30 жилээр хүү төлсөөр үндсэнийг 3-4 дахин нэмж төлж байгаа ш дээ.
эзнээ олохгүй зээл