2021 оны 8-р сарын 21
11 цаг 21 минут

Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгжид зориулсан төрийн бодлого дутагдсаар байна

   COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулаад 2 жилийн нүүрийг үзлээ. Монгол Улсын хувьд ч өнгөрсөн хугацаанд халдварын тохиолдлыг бууруулах гэж шат дараатай ажлуудыг зохион байгуулсан ч, тус болсон зүйл ховор эсрэгээрээ эдийн засаг нь элгээрээ мөлхөх дээрээ тулаад байна.

Инфляц энэ оны зургаадугаар сард улсын хэмжээнд 6.6 хувь гарсны 3.6 нэгж буюу тал нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс үүджээ. Үлдсэн хоёр нэгж нь махны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Инфляцад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлд мах, ундаа, усны үнэ, тээврийн зардлын өсөлт багтдаг. Харин эдгээр бүтээгдэхүүн өнөөдөр бүгд өсөлттэй гараад байна.

Энэ сарын 18-ны өдрийн байдлаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 23 нэрийн барааны үнэ тогтвортой, 8 нэрийн барааны үнэ буурсан, 5 нэрийн барааны үнэ өсчээ. Цагаан сарын өмнө нэг кг хонины ястай мах 7700 төгрөгийн үнэтэй байсан ч үүнээс хойш үнэ нь өссөөр 9500-11500 болсон бол  нэг кг цагаан будаа өмнөх оны мөн үед сортоосоо хамааран 3000-4050 байсан бол одоо 3500-4050 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн нэг, хоёрдугаар гурилын үнэ жилийн хугацаанд килограмм тутамдаа 200-400, ургамлын тос литр нь 400-600, сүү сүүн төрлийн бүтээгдэхүүн 100-200,  дизель түлш 400-490, АИ92, 93 шатахуун 600, автогаз 670 төгрөгөөр тус тус үнэ нь нэмэгджээ.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний яагаад ингэж огцом өсөх болов гэж бодоход хамгийн түрүүнд Ковид-19 цар тахал гэх боловч, үүнээс илүүтэйгээр улс төрийн бодлогогүй шийдвэр, бодитоор хэрэгжиж эхэлдэггүй гүйцэтгэл хамгийн их нөлөөлж байгаа гэхэд буруудахгүй болов уу? Учир нь энэ 2 жилийн хугацаанд хэдэн ч хөл хориотой нүүр тулж байгаагаа сүүлдээ тоогоо алдсан. Үүнээс болоод олон компани хаалгаа барихдаа тулж, олон хүн ажилгүй болоод байна. Мөн энэ хугацаанд өөрсдийн бизнесийг авч үлдэх амь тариагаа залгуулах байсан бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон сарын турш хил гааль дээр гацааж, дорвитой шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүргэсэн хил гаалийн асуудал ч үүнд хамааралтайг хэлэх нь илүүц биз. Хээл хахууль, авлигалдаа баригдсан гаалийн асуудлыг шийднэ гэсэн хэдэн нөхдүүд хүртэл усанд хаясан чулуу шиг аниргүй байгаа нь байдлыг улам дордуулсаар байна. Энэ бүхний цаана нөгөө л үндэсний үйлдвэрлэгч компани, аж ахуй нэгжүүд хохирсоор. Цаашлаад ард иргэд нь хоморгонд нь өртсөөр.

Баялаг бүтээгч, дотоодын үйлдвэрлэгчид улс эх орныхоо эдийн засгийг нуруун дээрээ үүрч, цэнхэр бөмбөрцөгний цээжинд орших энэ жижиг улсаа хэрэглэгч биш үйлдвэрлэгч, импортлогч биш экспортлогч болгохын тулд дор бүрнээ сэтгэл зүрхээрээ зүтгэж байна. Эх орондоо ажилтай, орлоготой нэг ч гэсэн иргэнийг байлгахын тулд тэд хичээнгүйлэн ажиллаж байхад тэднийг төрөөс татвар татаасаар дарамталж, олон талын үүрэг чиглэлээр шахалтад оруулдаг нь харамсалтай. Энэ нь эсрэгээрээ сайн сайханд хөтөлнө гэсэн баг зүүж, далдуур ард түмнийхээ халаасыг тэмтэрч, байгаагаас ялгаа юу байна. үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгж гэдэг бол эх орны ундардаг баялаг гэдгийг тэд төдийгөөс өдийг хүртэл үл тоосоор...

Эх орныхоо алтан хөрсөнд байгаа эрдэс баялагаа ухуулж дууссаны дараа эх орныхоо төлөө өдөр шөнөгүй үйлдвэрлэж, байгаа баялаг бүтээгчдээрээ субодник хийлгэхээр зэхэж байгаан илрэл биш гэж үү. Энэ байдал хэзээ дуусч, хэрэглэгч, ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн тогтолцоо хэзээ бий болох бол. Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж чадвал, ажилтай орлоготой сэтгэл хангалуун иргэнтэй, цаашлаад улс орны мөнгөний урсгал гадагшаа биш дотогшоо болж, тогтвортой эдийн засагтай улс гүрэн болох боломж байгаа юмсан.

Ээ халаг Ээ халаг...

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.142Зочин   • 2021, 8 сарын 22. 16 цаг 28 минут

Үхэр монголчууд соц үеийн аж үйлдвэрүүдээ ардчилагчдын гарт булаалгаж тэднээр дампууруулсан. Аз болж тэдгээр үйлдвэрүүдээс эрдэнэт үйлдвэр ганцаараа дампууралгүй үлдэж чадсан. Соц үеийн буянаар эрдэнэт үйлдвэртэй болж эрдэнэт үйлдвэр монголыг тэжээсээр байна.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.