2021 оны 8-р сарын 25
12 цаг 15 минут

СЗХ: Өндөр ашиг, үр өгөөж амласан зохицуулалтгүй биткойны эрсдлээс өөрийгөө хамгаалахыг анхаарууллаа

    Сүүлийн саруудад манай улсад койн гаргаж олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээ өргөн тархаж иргэд койн худалдан авах, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Төвлөрсөн бус системд суурилсан, дундын зуучлагчгүй бүтээгдэхүүн үйлчилгээ нь томоохон өөрчлөлтүүдийг авчирч, хязгаарыг тэлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бий болгох боломжтой ч хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчид өөрсдийн хөрөнгө мөнгөө алдах, залилан, луйвар, гэмт хэргийн хохирогч болох, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох аюултай талаар Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа анхааруулсаар ирсэн.

Тархмал бүртгэлийн системд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь дундын зуучлагчгүй хийгддэг, суурь эрсдэл өндөртэй үйлчилгээ бөгөөд одоогийн байдлаар манай улсад криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй буюу Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын цар хүрээнд хамааралгүй болно.  

Дэлхий дахинаа томоохонд тооцогдог Бинанс криптовалютын биржийн талаар Англи, Япон, Герман, Канад, Итали, Хонк Конг зэрэг улсууд анхааруулж, үйл ажиллагааг хориглосон. Түүнчлэн олон улсад виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотой эрсдэлийн талаар Европын холбооАНУАнглиАвстралиИрландХонг Конг зэрэг оронд ард иргэдэд мэдэгдэж, дээрх төрлийн бүтээгдэхүүнүүд урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, ямар нэг баталгаагүй талаар байнга анхааруулж, сэрэмжлүүлсээр байна.

Зохицуулагч байгууллагуудаас гадна Олон улсын валютын сангаас крипто хөрөнгө нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөх, үнийн савалгаа, залилан, цахим халдлага зэргээс шалтгаалж, хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй тухай мэдэгдсэн.

Санхүүгийн зохицуулах хорооноос ч Та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан зохицуулалтгүй криптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна. Эдгээр үйл ажиллагаа нь төрийн хяналт, зохицуулалтгүй тул иргэд, олон нийт оруулсан хөрөнгөө алдах, хохирогч болох тохиолдолд үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоогүй бөгөөд эдгээр үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан тохиолдолд ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн өөрөө бүрэн хариуцахыг анхааруулж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө гаргасан мэдэгдлүүдтэй дараах холбоосоор танилцана уу:

  1. Сэрэмжлүүлэг
  2. Сэрэмжлүүлэг 
  3. Залилан мэхлэх гэмт хэргээс болгоомжил
  4. Мэдэгдэл 
  5. Мэдэгдэл
  6. Зөвлөмж
  7. Анхааруулга 
  8. Санхүүгийн луйвраас та сэргийлж чадах уу 
  9. Мэдэгдэл 
  10. Анхааруулга 
  11. Сэрэмжлүүлэг 
  12. Бинанс биржийн үйл ажиллагааг зарим улсад хоригложээ 
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.76.231chek   • 2021, 8 сарын 25. 13 цаг 23 минут

СЗХ ийм үйл ажиллагаанд хяналт тавихгүй юм бол СЗХ гэж байх ёстой юу

139.5.217.10ттТТ8888   • 2021, 8 сарын 25. 13 цаг 13 минут

сайхан баг зүүсэн хүмүүс баигаа шүү нөхдүүдээ дараан уйлах ч бгдан шүү та нарт анхааруулсан гээл наад амий чинь таглана

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.