2021 оны 8-р сарын 26
9 цаг 08 минут

Талибанууд Афган эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ

     Талибаны дэглэмийн дор амьдрах улам хэцүү болно гэсэн айдас түгшүүр Афганистаны охид бүсгүйчүүдийн дунд байсаар байна. Исламын хатуу чиг баримжаатай Талибанчууд 1990-ээд онд Афганистаны богино хугацаанд захирахдаа эмэгтэйчүүдийн эрхийг шашны хатуу хуулиар хязгаарлаж байсан түүхтэй.

Өчигдөр Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиуллах Мужахид хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ аюулгүй байдлын үүднээс афган эмэгтэйчүүдэд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Гэхдээ энэ байдлыг тэр түр зуурын үзэгдэл гэж хэлсэн байна. Учир нь Талибаны цэргүүд одоогоор эмэгтэй хүнийг яаж хүндлэх талаар хангалттай мэдлэг боловсролтой болж чадаагүй байгаа тул ингэхээс өөр аргагүй болсон гэнэ.

“Бид эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ. Гэхдээ эхлээд аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй байна. Нөхцөл байдал сайжирч, эмэгтэйчүүдийн талаар баримтлах дүрэм журам хэрэгжиж эхлэх хүртэл гэртээ байхыг бид зөвлөж байна. Цаг нь болохоор ажилдаа явж болно” гэж Мужахид ярьжээ.

Талибанчууд энэ удаа Афганистаныг захирахдаа үзэл баримтлалаа зөөлрүүлж, эмэгтэйчүүдэд ээлтэй ханддаг болохоо амлаж байгаа.

Гэхдээ афганчууд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг энэ амлалтад нь эргэлзсэн хэвээр байна.

Мягмар гарагт Дэлхийн Банк тус улсад үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсоох шийдвэр гаргасан нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал тодорхой биш байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.

“Бид Афганистаны одоогийн нөхцөл байдалд, ялангуяа эмэгтэйчүүдийн асуудалд маш их санаа зовж байна” гэж Дэлхийн Банкны хэвлэлийн төлөөлөгч Марсела Санчез-Бендер мэдэгдсэн юм.

Олон улсын зээл тусламж дээр эдийн засаг нь тогтдог Афганистан улсын хувьд энэ шийдвэр том цохилт болж байна.

Энэ хооронд Талибаны дэглэмээс зугтсан иргэдийн Афганистанаас дүрвэх үйл явц үргэлжилж байгаа. Мягмар гарагт Афганистаны робот зохион бүтээгчдийн багийн гишүүн таван эмэгтэй Мексик улсад хүмүүнлэгийн визээр очсон байна.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.23.212Зочин   • 9 сарын 25. 13 цаг 02 минут

192.82.65.120 -Чи нээрэн үнэн хэллээ.АН- чинь АНУ-гаас санхүүждэг л дээ.Ккк...Хуучаа ярих гээд хулгайгаа донгосвоо... гэж

58.140.208.15Зочин   • 8 сарын 31. 9 цаг 17 минут

угаас шашин нь ийм юм чинь яаж засрахын засрахгүй

122.201.22.252Монгол   • 8 сарын 28. 11 цаг 30 минут

Афган эмэгтэйчүүд гэрээсээ гарвал Талибаны дайчид хусчих гээд байгаа юм байх да

67.161.146.209P   • 8 сарын 26. 23 цаг 26 минут

***** maluud zugeer l adguusuud

37.165.75.82Зочин   • 8 сарын 26. 13 цаг 31 минут

Хоёрын хооронд ардчилсан нэртэй авлигач хулгайчуудаар удирдуулсан феодалын улс бхаар бид ард түмнээ удирдаж шудрага ёс тогтоож чадахгүй нь гээд дэлхийд зарлах хэрэгтэй .Тэгвэл амар гадаадад амьдарч бгаа монголчуудад амар.Танайх хүний эрхийг эдэлсэн ардчилсан улс гээд амьдрах эрх өгөх дургүй бдаг .

202.9.47.31Зочин   • 8 сарын 26. 12 цаг 53 минут

Ардчилсан намынхан монголыг хятадаас хамааралтай болгосон.

192.82.65.120Зочин   • 8 сарын 26. 14 цаг 17 минут

МАЛАА ЭСРЭГЭЭРЭЙ МАН Ш ДЭЭ АН АМЕРИКТАЙ ИЛҮҮ ОЙР ХАРИЛЦААТАЙ

58.140.208.15Зочин   • 8 сарын 31. 9 цаг 16 минут

тэгээд монголд яагаад хятдууд дүүрэн байдын хөдөө хот дүүрэн хятад. монголооосоо хятад нь олон болчоод байхад хөөж гаргах хүн алга хятад бараанд дарагдчихсан дотоодын бараа байхгүй шившгийн хэдэн мал болчихсон байж

Шинэ мэдээ

Чимээгүй “ирэх” нулимс37 минут 12 секундын өмнөД.Хаянхярваа Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлжээ3 цаг 8 минутын өмнөЁ.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим3 цаг 47 минутын өмнөБясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ4 цаг 33 минутын өмнөМал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ4 цаг 48 минутын өмнөНЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ4 цаг 49 минутын өмнөБ.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон5 цаг 12 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон5 цаг 19 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг5 цаг 23 минутын өмнөГ.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв6 цаг 27 минутын өмнөЛ.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна7 цаг 51 минутын өмнөНөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ9 цаг 6 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа9 цаг 16 минутын өмнөД.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй9 цаг 40 минутын өмнөБарилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн шок үүсэхэд бэлэн байна10 сар 21. 10:53Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө10 сар 21. 10:50Н.Алтанхуяг: МАН-аас сонгогдсон залуус буруугүй, бор халзан хонь байсан ч ялалт байгуулана10 сар 21. 10:46УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ10 сар 21. 10:32Өчигдөр эрүүлжүүлэх байранд 200 иргэн хоножээ10 сар 21. 10:26Н.Сугар: Зайсанд барилгын ажил эхлүүлсэн компанид нийслэлээс зөвшөөрөл олгоогүй10 сар 21. 10:16ШӨХТГ: Чанарын шалгалтад хамрагдсан барилга угсралтын компаниудын цонхны 50 хувь нь шаардлага хангасангүй10 сар 21. 10:10"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"10 сар 21. 10:06Б.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна10 сар 21. 9:24Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ10 сар 21. 9:23Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө10 сар 21. 9:19Ардчилсан намын “хурцын тасгийнхан“10 сар 21. 9:18Улаанбаатарт 10 хэм дулаан байна10 сар 21. 9:17“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10 сар 21. 8:37“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана10 сар 20. 15:56Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна10 сар 20. 15:30
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.