2021 оны 8-р сарын 31
10 цаг 46 минут

Ерөнхий сайд гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэжээ

     “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ. Тэрбээр “Түүхэн рекордыг эвдсэн Содномдоо баяр хүргэе. Манай улс 1961 онд НҮБ-д элсэж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. 1964 онд Токиогийн олимпод тусгаар улсынхаа ёсоор оролцсон. Үүнээс хойш 57 жилийн дараа Токиогийн тэнгэрт Монголын далбааг мандууллаа. Олимпийн наадамд явахаасаа өмнө манай өрөөнд уулзахдаа “Алтан медаль авчирна” гэсэн хэлсэн амандаа хүрлээ. Монголын ард түмэн Э.Содномпилжээгээрээ бахархаж байна. Паралимпын тамирчдыг эх орондоо ирэхээр хүлээж авч уулзана” гэлээ.

Харин гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Бэлтгэл сургуулилалтаа хийхэд бүх талаар тусалж, дэмжсэн төр засгийнхандаа баярлалаа. Намайг дэмжиж байсан Монголынхоо ард түмэнд талархсанаа илэрхийлье” гэсэн юм.

“Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-г Ерөнхий сайд ахалж буй. Иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд, олимпизмыг улс даяар хөгжүүлэхэд тус хороо анхаарал хандуулж ажиллана гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлж байлаа.
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга,

2016 онд 210 кг өргөж, Риогийн паралимпээс хүрэл медаль хүртэж байсан билээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн АТГ-ын даргад шалгуулах хүсэлт өгч байсан АЛБАН БИЧИГ1 цаг 27 минутын өмнөЁ.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим2 цаг 6 минутын өмнөБясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ2 цаг 52 минутын өмнөМал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ3 цаг 7 минутын өмнөНЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ3 цаг 8 минутын өмнөБ.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон3 цаг 31 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон3 цаг 38 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг3 цаг 42 минутын өмнөГ.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв4 цаг 46 минутын өмнөЛ.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна6 цаг 10 минутын өмнөНөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ7 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа7 цаг 35 минутын өмнөД.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй7 цаг 59 минутын өмнөБарилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн шок үүсэхэд бэлэн байна8 цаг 31 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө8 цаг 34 минутын өмнөН.Алтанхуяг: МАН-аас сонгогдсон залуус буруугүй, бор халзан хонь байсан ч ялалт байгуулана8 цаг 38 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ8 цаг 52 минутын өмнөӨчигдөр эрүүлжүүлэх байранд 200 иргэн хоножээ8 цаг 57 минутын өмнөН.Сугар: Зайсанд барилгын ажил эхлүүлсэн компанид нийслэлээс зөвшөөрөл олгоогүй9 цаг 8 минутын өмнөШӨХТГ: Чанарын шалгалтад хамрагдсан барилга угсралтын компаниудын цонхны 50 хувь нь шаардлага хангасангүй9 цаг 14 минутын өмнө"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"9 цаг 18 минутын өмнөБ.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна9 цаг 59 минутын өмнөНийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ10 цагийн өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө10 сар 21. 9:19Ардчилсан намын “хурцын тасгийнхан“10 сар 21. 9:18Улаанбаатарт 10 хэм дулаан байна10 сар 21. 9:17“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10 сар 21. 8:37“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана10 сар 20. 15:56Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна10 сар 20. 15:30Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10 сар 20. 12:41
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.