2021 оны 9-р сарын 1
9 цаг 00 минут

Ч.Ганхуяг: Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоохын тулд "Өсдөг машин" хөтөлбөрийг санаачилж байна

     "Ард санхүүгийн нэгдэл" ХК Монголдоо анхдагч шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа албан ёсоор мэдээлсэн. Тодруулбал, "Өсдөг машин" хөтөлбөрийн хүрээнд машинаа унаж байгаад ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжийг нээж байгаа аж.

Энэ талаар "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас тодрууллаа.  

-"Өсдөг машин" шинэ бүтээгдэхүүнийхээ талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсад айл өрх бүр машинтай байна. Машин бол үр ашиггүй хөрөнгө оруулалт байдаг. Өдөр тутамдаа үнэ нь унаад байдаг. Тиймээс машинаараа хөрөнгө оруулалт хийгээд, хөрөнгө оруулалт нь өсөөд машинаа унангаа дараачийнхаа машиныг авах мөнгөө бэлдэх, ирээдүйгээ баталгаажуулах, тэтгэврийн сандаа хөрөнгө оруулах, хувьцаагаа авах боломжийг нээж өгч байна. Машин нь өнөөдөр 10 сая төгрөгийн үнэлгээтэй байлаа гэхэд 5 жилийн дараа машинаа солиход 20 сая төгрөгөөр шинэ машин аваад, цаана нь 30, 40 сая төгрөгний үлдэгдэл байх боломжтой бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэ нь цэвэр "Хөрөнгө оруулагч үндэстэн болъё" хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй "спюриз" байгаа. Нөгөө талдаа өөрийнхөө хувьцаа эзэмшигчдэд боломж олгохоор шийдсэн. 

-Үүнийгээ тодруулбал? 

-280 сая ардкойныг тусгаарласан байгаа. Хувьцаа болгондоо 10 ардкойн олгож байна. Ардкойны үнэ 100 төгрөгөөр өсөх тутамд бид хувьцаа эзэмшигчиддээ койныг нь суллаж өгөөд байх тусгай нөхцөлтэй урамшуулал буюу, тусгай нөхцөлтэй ногдол ашигийг зарлаж байгаа. Мэдээж наадмын үеэр иргэд "Тоёото Ланд-300" маркийн машиныг их сонирхсон. Цагаан сараар Ланд круйзер машинтай болох боломж. Мөн нэг бүхэл биткойн буюу өнөөдөр 50 мянган долларын үнэтэй байгаа биткойныг өгөхөөр бэлдсэн байгаа. Сар болгон машины урамшуулал явагдана. Тэр нь бидний хэрэглээнд явж буй Лада машинууд байгаа. Сугалаа авахад маш амархан. Манай хувьцааг авсан байх ёстой. Эсвэл 100 мянган төгрөгөөр тэтгэврийн хуримтлал нээсэн байж болно. 100 мянган төгрөгөөр хувьцаа авсан байж болно. Эсвэл тодорхой хэмжээний ардкойныг цаашаа хадгаламждаа хийсэн байж болно. Таниас юу ч гарахгүйгээр боломж олгож байгаа шүү гэдгийг зарлаж байна. 

-Машины үнэ унах тусам буурдаг гэлээ. Харин танайх унах тусам үнэ цэнийг нь өсгөнө гээд байгаа. Танайд ямар ашигтай юм бол? 

-Бидний зорилго хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох. Айл өрх бүр машинтай байна. Гэвч айл өрх бүр хөрөнгө оруулалттай болж чадаагүй байна. Бид сайхан, гэрэл, гэгээтэй нийгмийг үр хүүхэддээ үлдээе гэвэл хөдлөх хэрэгтэй. Зөв тогтолцоог нь бүрдүүлээд өгвөл блокчейн, криптовалют бол дараагийн шатны шударга санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд тус болно. Өнөөдөр банкны зээлийн хүү унасныг харж байгаа байх. Хөрөнгийн зах зээл яаж ашигтай ажиллаж, хүн болгон хөрөнгө оруулалт хийж ашиг өгөөж авахыг бид яруу тодоор харуулсан гэж боддог. Учир нь энэ онд  дэлхий дээр хамгийн өндөр ашигтай хувьцаа нь Ард санхүүгийн нэгдлийн хувьцаа байсан. Хамгийн өндөр ашигтай криптовалют нь сүүлийн нэг жилийн хугацаанд ардкойн байсан. Тэгэхээр Монголчууд бид үүнийг хийж чадаж байгаа юм чинь дараагийн алхмыг хийж чадна. Дараагийн алхам нь маш энгийн. Бид машиныг нь худалдаж аваад тэр дүнд нь хөрөнгө оруулалт хийгээд өгнө. Тэр хүн машинаа унаад биднээс түрээслэнэ. Түрээсийн мөнгө нь хөрөнгө оруулалтын өгөөжөөсөө хамаагүй доогуур байна гэдэг тооцооллыг хийсэн байгаа. 

-Жишээ татаж хэлбэл, 

-10 сая төгрөгийн машин унаж байгаа бол сар болгон 100, 200 мянган төгрөгийн түрээсийнхээ мөнгийг төлнө. Цаана нь хөрөнгө оруулалт нь яваад байна. Жилдээ 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа, үнийн өсөлт байна уу, ногдол ашигаар байна уу, мөнгөө буцаагаад авах боломжтой. Эцсийн дүндээ үндсэн мөнгө нь өссөн байна гэдэг тооцоолол бий. 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

70.73.235.117Зочин   • 2021, 9 сарын 1. 20 цаг 42 минут

odoo ingej huga nuga usdug yum gej baihgui ee, tsetserlegiin huuhdiin tolgoig erguuleh gej bga yum shig balai yum yarihaa boli, ard tumniig ***** gej basamjlaad bna uu, chinii poproh tendee yum bga biz, bitgii jiriin ardig hulduu ureed bai,

88.116.92.142mnbvcx   • 2021, 9 сарын 1. 19 цаг 15 минут

Жинхэнэ луйвар байна даа шалгадаг газар байхгүй юу

112.72.9.122Зочин   • 2021, 9 сарын 1. 12 цаг 58 минут

луйвраа зогсоо өсдөг өөдөлдөг юм чинь байнга уруудаж байна хүүүрээ

122.201.24.237Зочин   • 2021, 9 сарын 1. 11 цаг 28 минут

Солиорч байхаар юм юм хийгээч **** минь хүн зүгээр сууж байгаад баяжаагүй юм шүү

122.201.24.237Зочин   • 2021, 9 сарын 1. 11 цаг 22 минут

Энэ балай битгий мэдрэлт

203.98.76.100Зочин   • 2021, 9 сарын 1. 10 цаг 37 минут

uildver uil ajillagaa yavuulj bayalag buteej baij hurungu arvijdag bolohoos zugeer humuusiin mungiig tsugluulaad negend ni usguj ugnu gedeg tsever sanhuugiin luivar iim zuild irged itgej munguu oruulahgui baih heregtei.

202.179.25.79БОЛИОД ӨГӨӨЧ ГАНХУЯЛ АА   • 2021, 9 сарын 1. 10 цаг 31 минут

БОЛИОЧ ЭЭ.. ГАНХУЯЛ АА.

64.119.16.247irgen   • 2021, 9 сарын 1. 10 цаг 01 минут

uur amidrah argaguim bh daa Ulaan luivar l yariad bna daa. buteen baiguulalt hiigeech

192.82.72.92Зочин   • 2021, 9 сарын 1. 9 цаг 45 минут

ЭНЭ ГАР УДАХГҮЙ МӨНГӨНИЙ ЦАГААН СОЛИО ТУСАХ БАЙХ ШҮҮ.АЛБАН ЁСНЫ ХУЛХИ ГЭМЭЭР ЮМ ХХИЙГЭЭД ЯВАХ ЮМ. САНХҮҮГИЙН ХОРОО НЬ ЗОГСООГООЧ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.