Сүүлийн өдрүүдэд бензиний хомсдол үүсэхээс сэргийлж буй гэх шалтгаанаар шатахуун түгээх клонкууд АИ-92 бензинийг хязгаарлалттай олгож байна. Бензиний хомсдолд орж магадгүй талаар сонссон иргэд бензин нөөцлөхөөр ШТС-ууд дээр ачаалал үүсгээд байгаа билээ.
Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад "Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний 20 хоногийн нөөцтэй байгаа учраас хомсдол үүсэхгүй. Үнэ ч нэмэгдэхгүй. Иргэд их хэмжээгээр нөөцлөх, дараалал үүсгэх шаардлагагүй. Улсын хэмжээнд сард багадаа 30,000 тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Харин энэ сард 30,000 тоннд хүрэхгүй АИ-92 нийлүүлж магадгүй талаар ОХУ-аас мэдэгдсэн. Тиймээс урд хөршөөс авдаг бензиний хэмжээгээ өсгөхөөр ажиллаж байна" гэв.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Даанч арчаагүй улсууд шүү юу ч гэхэд дээ
ШТС-ууд 95 зараад, 92-г ер өгөхгүй байна шдээ. Үнэтэй шатахуунаа зарах бодлого явуулаад байгаа юм биш үү? Ард түмнээ шулаад
Unen shudragin gazar haranhuid ch gerel tusna
ингэж л байдаг маргааш нь үнэ нь нэмэгдэж л байдаг шүү дээ
Unen shudragin gazar haranhui gazarch gerel tusna
Тэгээд штс аас авах гэхээр өгөхгүй бн шд. Наад хэдэн даварцан юмнуудыхаа бүх тусгай зөвшөөрлийг цуцлаад хэн дуртай нь оруулж ир гээд хаячаач
Үлгэр үлгэр
АМГТГ энэ хариуг биш үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг газрууд л энэ тухай хэлвэл баталгаатай байх
Дураараа дургиж дуртай цагтаа үнээ нэмдэг, хомсдол үүсгэдэг энэ Шатахуун импортлогчид, жижиглэн худалдаалагч нартаа ямар ч арга хэмжээ авч чаддаггүй яачихсан арчаагүй улс орн вэ.