Улсын онцгой комисс хуралдаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонсчээ. УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ зөрчих тохиолдол цөөнгүй байна” гэв. Улмаар холбогдох байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандаж, МХЕГ-т ажлаа сайжруулахыг даалгав.
Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас их, дээд сургуулиудын онолын хичээлийг цахимд шилжүүлж, дадлагын хичээлийг танхимаар оруулах, оройн цагаар хийх уулзалтад хүний тоо заах санал гаргажээ.
Энэ үеэр НЭМГ-аас "Өрхийн эрүүл мэндийн төв утсаа авахгүй байна гэх иргэдийн гомдол их байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэдэд эмнэлгийн зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай. Тиймээс өрхийн эмнэлгүүдийн холбогдох утасны тоог нэмж, Call center-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн автомашины асуудлыг шийдэж өгнө үү" хэмээн Улсын онцгой комиссын гишүүдээс хүссэн байна.
Харин УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Урт хугацааны хөл хорио “Ковид-19” халдвараас дутуугүй хор хохиролтой. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед гэр бүлийн хүрээнд хурим найр, баяр ёслол тэмдэглэхгүй байх шаардлагатай байна. Мөн шөнийн цагаар олон нийтийн газар амны хаалтгүй байх тохиолдол түгээмэл байна. Тодорхой хугацаанд цагийн хязгаарлалт тогтоож байж хөл хорионоос сэргийлж чадна. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Эмнэлгүүдийн ачаалал бодит байдлаас нэмэгдсэн. Шат шатандаа анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм.
Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, халдвар авсан иргэдийн эмчилгээг сайжруулахыг үүрэг болголоо. Мөн резидент эмч, сайн дурын ажилтнууд, цагдаа, Онцгой байдлын алба хаагчдын цалин урамшууллыг олгох, цар тахлаар өвчилсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл, хяналтад онцгой анхаарах, хувийн хэвшлийн эмч нарыг цар тахлын үед дайчлан ажиллуулах талаар судлахыг даалгасан байна.
31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Анхнаасаа худалаа сүржигнэж сүржигнэчихээд одоо болохоор алингаа алдаад дэлхий нийт алингаа хэвийн амьдралдаа орж байхад
hul horiond orood bie haa targalaad, setgel medrel muutaad, stress nemegdeed, mungugui bolood, hajuugaar ni ger orniihontoigoo taarahgui yostoi hetsuudsen shuu. odoo horihoo bolison ni deeree. ahin horiond orvol uls dayaraa l hetsuudne shuu
Найр хуримаа түр болиочдээ.
Наадам хийнэ гээд хийрхээд бсн эх орончид одоо хаа сайгүй найр хурим хийгээд эхэллээ Зүгээр 5с дээш хүн нэг дор цугларахыг хорь Найр хурим хийгээд халдвар авсан хүмүүсээс эмчилгээний зардлыг нь төлүүл Хэт үнэгүй бгаа нь эх орончдыг ямар ч хариуцлаггүй болгож бн
маш зөв
Хүний аминаас илүү хохирол бдаг юм уу
Тэнэг юм уу? УОК чинь. Халдварт өвчин, тахлыг зөвхөн хорио цээр, вакцин 2-оор л дарж, хорьж ирсэн байдаг. Харин манай өнөөгийн УОК дэлхийд байгаагүй тэгээд ямар гээч шинэ арга, тактик гээчийг олж, нээж хэрэглээд байна. Өнөөдрийн цар тахлын өмнө сөхөрч суусан арчаагүй мухардлаа хамгаалж байгаа л өөдгүй, баримт, нотолгоогүй туйлдсан, мэдлэг, туршлагагүй хүний тайлбар л байна. Чаддаг, мэддэг хүнд л ажлаа өгвөл зохино.
YUUU GEED YUM MEDDEG HUN SHIG SHAAGAAD BAINAA URT HUGATSAAGAAR HUL HORIOO TOGTOOVOL COVIDOOR UHEJ BAIGAA SHIG 1000 raa UHEHGUI BIZDEE IIMERHUU YUUUCH MEDEHGUI YUMNUUDIIG YAMAR ZORILGOOR YARIUULAAD BAIDAG YUM BEEEEE
Одоо тэгээд холилдоод л, халдварлаад л, хиараад л байж байхаас өөр аргагүй дээ
delhiin hucherheg orni=uud hol horiod baihad adgiin muu mongol hol horihgui hol ybahiigna hariy da bitgii hol horioroi uhsen hoinoo ah duusni obdood uheed irehleer ene muusain hudalch umnuud yaj yrih bol mongo heregtei umuu ami heregtei umuu hariy
УОК ЧАДАХГҮЙ ЧАДВАРГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЬЦГООДОО
Тэнэгт малаа!!! Маш зөв шийдсэн байна
chi ooroo mal yumda
Энэ асуудлыг ойлгосон бол яамайда. Өнгөрсөн өвөл бараг 6 сар хориулсан байналэ
Өмнө нь УОК болон эрдэмтэд хөл хорио тогтоовол халдварыг дарж авна гээд хэд хэдэн удаа хөл хорьсон боловч үр дүнд хүрсэнгүй. Харин ч эдийн засаг уналтанд орсон. Тэр үр дүнгнүй хөл хориог тавьсан хүмүүст хариуцлага тооцох ёстой. Хөл хорихоор л халдвар буурна гэдэг нь буруу.
bitgii tegj hudlaa yari. biznes hiih geed ulairahaa boli.10 jiliin surguulia zogsoo
Хөл хорио тогтоож байж энэ халдварыг дарж авна. Өвчлөлгүй бол бүх үйл ажиллагаа сэргэж эхлэнэ мөн эмчилгээ, шинэжилгээний эмнэлгийн зардал буурна. Өвчлөл багассанаар халдварын дараах эмгэгийн нөлөөлөл багас ч .....
ард түмний амьдрал тарчиг мөнгө төгрөг муутайгаас дархлаа нь их муудаж байна тиймээс ялангуяа ахмадуудын тэтгэвэрийг нь яаралтай нэмж өгмөөр байна
10 цагаас хойш энд тэндхийн баар цэнгээний газрууд урлаг соёлын арга хэмжээ найр хурим тэмдэглэлт ой, байгууллагын нийллэг зугаалга, энд тэндхийн ойн арга хэмжээ, шагнал авсаны арга хэмжээ, байгууллагын алхинд гарах зэргийг хуу нийтээр нь хааж байж энэ өвчний тархалт буурна шүү
Монголчуудад хаана ч явсан, хэзээ ч жинхэнэ үнээр авсан оригиналь гээд байгаа компьютерууд ба смартфонууд бүгдээрээ хулхи учир Орос ах нарын маань компьютеруудыг ба смартфонуудыг авч байцгаа!
Хатуу хөл хорио тогтоогоочээ. Малнуудаа, Оркуудаа
Оркоо хөл хорио тавиад ч халдвар ихэснэ.
hol horio togtoosonii ashig.ni ih bgashuu
ӨРХИЙН ЭМНЭЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВНЬ ХЯЗГААРАГДМАЛ ЦАГААР АЖИЛЛАЖ ХАГАС БҮТЭН САЙН ӨДӨР АМАРЧ БАЙХАД ВИРУС 24 ЦАГ ЯМАР ЧАМРАЛТГҮЙ " АЖИЛЛАЖ БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЙШ СУУСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ОЛОН ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДОЖ БАЙНА ШҮҮ. НАС БАРАГЧДЫН ХЭДЭН ХУВЬ НЬ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧ ЧАДААГҮЙГ ГАРГАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ. ТЭР ЭРДЭМТЭД ГЭСЭН ХЭДЭН ХҮМҮҮС ЧИНЬ ИЙМ СУДАЛГАА ХИЙМЭЭР ЮМ. АРД ИРГЭД ЁСТОЙ ДАЙСАНТАЙ ПАРТИЗАНЫ ДАЙН ХИЙГЭЭД ЯМАР УДИРДЛАГАГҮЙ ТЭМЦЭЖ БАЙНА,УОК,,НОК НЬ СЭРЭЭЧ АЖИЛЛАЧ АРД ИРГЭДЭЭ АВРААЧ
Yr dyn ug ni hul horioo l doo.mnaih hii hooson haldvargyi yed horiood ballaad hayasan.hudulguun haahad,aajim saarch emch emnelgeer dutahgyi ,hetiidsen achaallaas sergiileh yum.odoo hymyys ajil orloggyi bolohoos aij bnda covidoos "zalhaj".geleech hymyys min covid .bidnees zalhaagyi,aihgyi .bid uursdiiguu l hamgaal.masktai hynees ch zailshii.haniaj naitaahad tom dusluudiig haaj boloh ch tun nariin shirhegtei,aerozoli helbereer agaart huvuud l hesegtee bj l bn.tiim uchraas nevt agaarjuulalt,bityy haluun olon hyntei gazraas zugt.
хөл хорио тогтоож тогтоожчоод одоо нэг их ийм юм яриад яахавдээ
Ахуйн хүрээний архидалт найр цэнгэл аялал зугаалга уулзалт айл хэсэлт зэргээ хязгаарлах хэржгтэйш дээ
hol horio.ur dungui gej.hudlaa helehee bolio. nudend.bi mongo.haragdaad humuusiin eruul mendiig zosiond gargahaa zogsoo. 10 jiliin huuhduudiin hicheeliig tsahimaar or. hicheeliin hotsrogdol arilgana grj buu balair. eruul mend hicheelees chuhal shuu
22 цагаас хойш хөл хорих хэрэгтэй байна. 22 цагаас хойш галуур дүүрэн залуучууд шоудаж байн. Одоо оюутнууд цуглараад эрсдэл бүр нэмэгдэхээр байна шүү.
Амарсайхны хийдэг ажил үүрэг болголоо гэдэг ганц үгтэйл болж ажил хийх чадваргүй юмыг эртхэн зайлуулаасай
Тархалт бол дэг журмаа барихгүй, олноороо цуглах, найр хурим хийх, морь уралдуулах зэрэг бөөгнөрсөн зохион байгуулалтгүй үйл ажиллагаанаас ихээхэн хамаарч байна. Орон нутагт бол дэг журам сахих явдал даанч алга байна лээ дээ. Хатуу хөл хорог бүх нийтээр хийж одоохондоо хэрэггүй биз. Харин хатуу хол хориог хот хөдөөгүй нийтээр 21.00 цагаас 7.00 цаг хүртэл хийх хэрэгтэй. Орой үдэш бөөгнөрөх шоудах, танхайрах явдал маш ихсэж байгаа ард түмэн харж байгаа. Яаралтай, хөл хориог цаг хязгаартай тогтооё.