Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна.
Заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах аж.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ковидоор өвдөөд гэртээ байгаа, эмнэлгүүд нь хайхрахгүй, аргаа бараад аптёкаас эмээ аваад таамгаар өөрсдийгөө эмчилж байгаа залуу гэр бүл маш олон байна, төр засаг агаарын юм яриад, ерөнхий сайд нь өдөр бүр худлаа лоозон хэлээд, ард түмэн чинь амаараа шороо үмхэж байна, шүгэлддэг данх огцорлоо, битгий худлаа оюутолгой, өвчин, авлига гэж өмнөө бариад суудалдаа шигдээд баы
ашгүй дэ