2021 оны 9-р сарын 17
13 цаг 50 минут

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд бусад албаны хүмүүсийн хамт Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, үг хэллээ.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Түүхэн ойг тэмдэглэхийн утга учир нь өнгөрсөн түүхээ эгнэгт үл умартаж, өрнөх ирээдүйгээ бүтээхийн төлөө өнөөдөр хичээнгүйлэн зүтгэхэд оршдог. Ю.Цэдэнбал нам, улсыг хагас зуун жил тэргүүлэхдээ хүйтэн дайны хүнд бэрх цаг үед төрийнхөө тусгаар тогтнолыг бэхжүүлэн хадгалж чадсан төдийгүй эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс суурийг хөгжүүлсэн билээ.

 Ю.Цэдэнбал Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх талаар тууштай зүтгэл гаргаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Монголын төрийн удирдагчдаас анх удаа үг хэлсэн төдийгүй 16 жил үргэлжилсэн ухаалаг гадаад бодлогын үр дүнд 1961 онд Монгол Улс НҮБ-д элсч, үе үеийн эх орончдын мөрөөдөл болсон тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Нэгэн зууны тэртээ хатан зоригт эх орончдын байгуулсан Монгол Ардын Намыг Ю.Цэдэнбал дөч гаруй жил удирдахдаа цаг үеийнхээ сорилт бэрхшээлийг хамтын зүтгэл, холч ухаанаар даван туулж, хөгжин мандсан Монгол Улсыг үлдээсэн түүхтэй. Түүний удирдлагын он жилүүд буюу 1940-1984 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 50 дахин, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 244 дахин, 1976-1986 онд уулын үйлдвэрийн бүтээгдэхүүн 18.7 дахин өсчээ. Аж үйлдвэржүүлэх бодлогын үр дүнд Эрдэнэт, Дархан зэрэг үйлдвэрийн цогцолбор хотууд баригдаж, олон арван үйлдвэрүүд ашиглалтад орж, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоосон билээ” гэв.

 Харин “Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын Академи”-ийн Ерөнхийлөгч дэд Ерөнхийлөгч Т.Жаргалсайхан “Академи үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Ю.Цэдэнбалын улс орноо хөгжүүлэхэд байгуулсан гавьяа зүтгэл, ажил амьдралыг тусган харуулсан цуврал 10 боть ном, судалгааны чиглэлээр 58 ном, 70 өгүүлэл, 8 удаагийн эрдэм шинжилгээний хурал, цуврал баримтат кино зэрийг олны хүртээл болгосон. Цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлэн Ю.Цэдэнбалын гэр музей байгуулж залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой ажиллаж байна” гэв.

 Жил бүрийн энэ өдөр Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

90.166.52.253Зочин   • 2021, 9 сарын 20. 3 цаг 29 минут

Hiisen gaviya bgaa. Hiisen gai ch zunduu bii.

103.212.119.45а   • 2021, 9 сарын 19. 14 цаг 03 минут

рос эхнэр брэжневыг аргалж бэлгийн хорооллуудыг байгуулж, оросын шилдэг их урлагийхныг авчирч Үлс гэсэн нэрийг өргөсөн одоо бүгд балархай үгтэй адил аялгуутай гялгар хувцастай нийтийн дуунууд монгол ухаан гэж сүр их агуулгай ядуу хөгжил дэн дун

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.