2021 оны 9-р сарын 17
16 цаг 14 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фор-той цахим уулзалт хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой 9 дүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлж байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, КОВИД-19 цар тахлын үед иргэдийг вакцинжуулах, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хатагтай Х.Фор НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернет сүлжээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцолж, цаашид хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, ундны усаар хангах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв.

Талууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор байгуулсан Generation Unlimited түншлэлийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах чиглэлээр ажиллахаар тохирсон байна.

Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сантай 1965 оноос эхлэн хамтран ажиллаж байна.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн АТГ-ын даргад шалгуулах хүсэлт өгч байсан АЛБАН БИЧИГ2 цаг 5 минутын өмнөЁ.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим2 цаг 44 минутын өмнөБясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ3 цаг 30 минутын өмнөМал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ3 цаг 45 минутын өмнөНЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ3 цаг 46 минутын өмнөБ.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон4 цаг 9 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон4 цаг 16 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг4 цаг 20 минутын өмнөГ.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв5 цаг 24 минутын өмнөЛ.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна6 цаг 48 минутын өмнөНөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ8 цаг 3 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа8 цаг 13 минутын өмнөД.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй8 цаг 37 минутын өмнөБарилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн шок үүсэхэд бэлэн байна9 цаг 9 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө9 цаг 12 минутын өмнөН.Алтанхуяг: МАН-аас сонгогдсон залуус буруугүй, бор халзан хонь байсан ч ялалт байгуулана9 цаг 16 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ9 цаг 30 минутын өмнөӨчигдөр эрүүлжүүлэх байранд 200 иргэн хоножээ9 цаг 35 минутын өмнөН.Сугар: Зайсанд барилгын ажил эхлүүлсэн компанид нийслэлээс зөвшөөрөл олгоогүй9 цаг 46 минутын өмнөШӨХТГ: Чанарын шалгалтад хамрагдсан барилга угсралтын компаниудын цонхны 50 хувь нь шаардлага хангасангүй9 цаг 52 минутын өмнө"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"9 цаг 56 минутын өмнөБ.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна10 сар 21. 9:24Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ10 сар 21. 9:23Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө10 сар 21. 9:19Ардчилсан намын “хурцын тасгийнхан“10 сар 21. 9:18Улаанбаатарт 10 хэм дулаан байна10 сар 21. 9:17“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10 сар 21. 8:37“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана10 сар 20. 15:56Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна10 сар 20. 15:30Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10 сар 20. 12:41
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.