2021 оны 9-р сарын 20
10 цаг 36 минут

Холын зорилготой “Мөсөн ордон” төслийг ойрын зовлонгоо ялж бүтээв үү

      “Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино” хэмээх их эзэн Чингэс хааныхаа үгийг иш татан Монголын төр нийгмийн зүтгэлтэн нэгэн эрхэм улс орныхоо хөгжил дэвшлийн тухай хэдэнтээ санаа зовинон цувралаар бичиж байжээ. Манай засаг ноёдын үгээр бол улс орны “алсын хараа” ч гэхүү дээ. Устгаад хаячихаагүй л бол урьд нь үндэсний хөгжлийн цогц бодлого, өөр юу ч билээ байсан санагдана. Энэ тухай эс өгүүлэн өгүүлэхэд үе үеийн Монголчуудын мөрөөдлийг биелүүлж байгаа “Мөсөн өргөө” ордоныг барьж байгуулсан нь ёстой л холын зорилготой ажил болжээ. Монголчуудад “Мөсөн өргөө” ордон яагаад чухал байсан талаар өмнө нь өгүүлсэн бол энэ удаа Монголчууд “Мөсөн өргөө” ордоныг хэрхэн хийж, бүтээн байгуулж чадсан талаар хэлэхийг хүслээ.

 Мэдээж хэрэг огторгуйн байгууламж бүхий дээвэр, урлаг спортын дэвжээгээр солигддог мөсөн талбай, хөргүүр, агаар сэлгэлтийн инженерчлэл бүхий дэд бүтэц гээд Монголчууд бидний урьд өмнө огт хийж үзээгүй бүтээн байгуулалт гэдэг амарханаар хэлэхэд л ойрын зовлон ихтэй ажил бөгөөд манайхны газар нь л олдвдол гадас шиг хатгаад явчихдаг 12 давхаруудаас тэс ондоо.

Гэсэн хэдий ч хийж бүтээх шинэ цагийн түүчээ болж, хөлдөө канки углаж үзсэн хүн бүрийн, хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлэх анхны битүү мөсөн ордонг барихаар Степпе Аренагийнхан 2019 оны хавар, яг л задгай мөсөн талбай хайлж газрын хөрсөнд шингэж, гулгах дуртай багачуудын маань сэтгэлд гуниг авчирдаг тэр л цагаар хөдөлж эхэлсэн байна. Өөрөөр хэлвэл бүхэл бүтэн хоёр зуун дамжсан Монголчуудынхаа мөрөөдлийг биелүүлэх түүхэн төслийг хоёр гуравхан зуныг тойрч бүтээхээр сэтгэлд багтамгүй зүрх зориг гаргажээ. Сэтгэл, итгэл, мэдлэг сорьсон энэхүү амаргүй төсөл Монголчуудын аз заяа түшиж, цасан цагаан зам дээр гарч эхэллээ. Мэргэжлийн хоккейчин, хоккейн ордны зураг төслөөр олон жил ажилласан нэр хүндтэй эрхэм Марк Хэйнц л гэхэд мөрөөдөл биелэх “ Мөсөн Өргөө” төслийн зургийн багт ажиллаж эхэлсэн юм. Архитектурч Кевин нь монголын архитекторчдыг Ванкувер хотноо урьж мөсөн спортын битүү ордон, спортын цогцолборын барилга байгууламжтай танилцуулж, Монголын Анаграм компанийн зураг төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгч байв.

Монголд анх удаа олон улсын олимпийн хорооны стандартын шаардлагад нийцсэн улирал үл харгалзан ажиллах анхны битүү ордон барих шавыг 2019 оны 4-р сарын 14-нд “Шинэ яармаг” хороололд тавьж байлаа. Барилга угсралтын ажлыг ч төлөвлөсөн ёсоор 4-р сарын 15-наас эхлүүлэв.

Үе үеийнхний мөрөөдөл биелүүлэх анхны битүү мөсөн өргөөг барих зорилготой үндэсний компаниудын ажилчид, гадны мэргэжилтнүүдтэй хамтран ургах нарнаас үдшийн бүрийг хүртэл зүтгэх ч, эх орон маань аанай л хаврын хавсарга, зуны үргэлжилсэн их усан бороо, өвлийн хүйтнээрээ хүний өөрийнгүй хашрааж байсаан. Хоккей, уран гулгалт, шорт трейкийн спортын уралдаан тэмцээн өрнөх мөсөн гулгуурт талбайтай өвөл зуны битүү ордон барина гэдэг хойч ирээдүйнхээ төлөө ойрын зовлонгоо ялж хийхээс биш, ялархаж гоншигонож бүтдэг ажил яав ч биш.

Мөрөөдөл биелэх мөсөн өргөө төслийн гол санхүүжүүлэгчээр балансаас хасагдсан хаягдал овоолгоос баялаг бүтээж, улс эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа“Ачит Ихт” ХХК ажилласан бол, тус бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байгаа МАК ХХК, Юнайтэд Прожектс Корпорэйшн ХХК-иуд ч бас Монголчуудынхаа цасан цагаан мөрөөдлийг биелүүлэхээр хамтдаа зүтгэсэн байна. Тус ордны мөсөн гулгуурт талбай, үзэгчийн танхимын агаар сэлгэлтийн зураг төсөл хийх, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерт Европ, Хойд Америкийн 8 баг оролцсноос Австрийн Эй-Эс-Ти (AST) компани шалгарч байсан юм.

Монголдоо анхных нь болох мөсөн спортын битүү ордны дээврийн төмөр хийцийг Бээжин хотын Ду-Бэй төмрийн үйлдвэрт үйлдвэрлэж мөн компанийн техникийн ажилчдын зөвлөгөө, оролцоотойгоор угсран суурилуулжээ.

Мөсөн Ордны барилгын гадна фасадын хийц төмрийг ОХУ-ын Красноярск хотын төмрийн үйлдвэрт захиалсан бол дээврийн хөнгөн цагаан төмөр хийцийг Бээжин хотын Баоду төмрийн үйлдвэрт үйлдвэрлэн тус үйлдвэрийн инженер техникийн ажилчид барилгын талбайд хүрэлцэн ирж Монголчуудтай хамт угсрах ажилыг нь гүйцэтгэжээ.

Хойд урд хоёр хөрш, хол ч гэлээ ижилхэн хүйтэн өвөлтэй халуун сэтгэлтэй Канадчууд, дипломат харилцаатай Австри гээд дэлхийн олон улсын нэр хүндтэй компаниуд , мэргэжилтнүүд оролцсон нь энэ төслийг эв нэгдлийн илэрхийлэл болсон олон улсын төсөл гэдгийг батлан харуулж байна. Ирээдүйд Монголын хоккейн үндэсний шигшээ баг, уран гулгалт, шорт трейкийн тамирчид цагаан олимпод оролцож, цасан дээр мөртэй, цаасан дээр нэртэй ард түмэн гэдгээ харуулах түүхэн он цагийг ойртуулахаар түүчээлэн зүтгэж буй Үндэсний компаниудын ажилчин залуус хөх тэнгэрт дүүлэн урьд хожид хийгээгүй огторгуйн байгууламжийг хүртэл бүтээж чадсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй олон саад бэрхшээлээс эхлээд мэдэх мэдэхгүйн зовлон бэрхшээл бүхэн нэгэнт ард хоцорчээ. Үнэхээр холын зорилготой бол ойрын зовлонг ялж болдогийг харуулсан “эх оронч” төсөл юм шүү гэдгийг хэлэхийг хүслээ. Мөрөөдөл биелэх “Мөсөн өргөө” маань өндөр үүдээ нээхэд ердөө 9 хоног үлджээ.

 Амралтын өдөр “Мөсөн өргөө” ордноор ороход “алж” байна аа. DJ болж байна битгий зогсоо, дэндүү гоё байна битгий зогсоо... “Don’t stop”. Өвлийн спортын гэр орныхоо өндөр үүдийг нээх ёслолын арга хэмжээнд бэлдэж байгаа бололтой. Үнэхээр ч “Мөсөн өргөө” ордон дэндүү гоё болсон байна билээ. Бас зогсоомооргүй байна...

Манай дарга нар улс эх орныхоо ирээдүйд хэрэгтэй нийгмийн мөрөөдлийг биелүүлсэн нэг нэг сайхан төсөл үргэлжлүүлж хийгээсэй.

Нийгмийн мөрөөдлийг биелүүлэх цасан цагаан замд гарсан Монголчууд шинэ зүйлд суралцаж, шинэ мэдлэг туршлага хуримтлуулж байна. Монголчууд ойрын зовлонгоосоо салахын тулд холын зорилготой байх нь чухал. Холын зорилго нь бас биелдэг бүтдэг байх нь бүр ч чухал.

МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Жарантайн Соёл-Эрдэнэ

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.182.204Зочин   • 2021, 9 сарын 21. 6 цаг 56 минут

Хэрэв улсын төсвөөр тендер авдаг нөхдүүд барьсан бол яанаа.төсөв нь хүрээгүй гээд балгас нэгээр нэмэгдэж сэтгүүлч нар ерөөс манайд хэрэггүй юм эхлүүлсэн байна гээд сууж байх байсандаа

88.116.92.142тимсё   • 2021, 9 сарын 20. 18 цаг 48 минут

Юун аймаар уянгын халилтай бичдэг юм ийм байшин дэлхийгээр дүүрэн луйвраа далдлах гэсэн цагааны заль түүний мөнгөөр бичээ юу юун пальдаг юм

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.