Иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулах болсон НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтоо нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн барихаар ажиллаж эхэлжээ. Ингэхдээ сарын худалдан авалтын интервальд нь тохируулж буцаан олголтын хувь хэмжээг тогтоох аж. Тодруулбал, сая төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн бол хоёр хувь, харин 500 мянган төгрөгөөс доош худалдан авалттай иргэдийн буцаан олголт гурван хувь байхаар тусгахаар хэлэлцэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, бага худалдан авалттай иргэд өндөр хувиар буцаан олголт авна гэсэн үг юм.
Эргэн сануулахад, ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд хууль бусаар их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон тул НӨАТ-ын сугалааг болиулах саналаа хүргүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан удаатай.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
5хувь болгох хэрэгтэй шдээ ард түмэнээ хулхидахаа болио
5 хувь болгох үндэслэл байгаа шүү
aa tegej yarij l bdii. chadquu duhlaa aashaad
НӨАТ-аа 3-5% болго. Ялгавартай буцаалт гэж бөөн будилаан, хулгай болно. МАН-ы хулгайчуудыг мэдэхгүй биш
Юугаа солиороод хүмүүсээ ялгаварлаад бөйгаа юм бэ.500,0 ч байна уу 1 сая ч байна уу хүмүүс буцаан олголт адилхан л авах эрхтэй шүү дээ.
Сугалаа өгөхөө больчихвол 5% өгөхөд боломжтой болно биз дээ.
5% болговол хүн бүр сэтгэл хангалуун байх болов уу даа.Ямар ч байсан тэр сугалааг бүр мөсөн зогсоох нь зүйтэй.Манайх л лав ганц ч удаа ядаж 30 мянгыг ч хожиж үзээгүй.
Ядахдаа 5 % байж болохгүй юм уу
яахаараа өөр өөр хувь авдаг юм бэ ялгаварлахаа болиоч.
Зүгээр л 10 хувийг нь буцаагаад өгчих, тэгвэл иргэд худалдаа хийж байгаа хүмүүсээс нөат ын баримтаа шаардаад авчихна, тэр хэмжээгээр орлогын татвар өснө, одоо том зарууд, махны худалдааг нөат д хамруулах
УИХ гишүүд шал хэрэгггүй янз бүрийн хуулийн төсөл санаачилж байхаар аль эрт ийм хууль санаачлах ёстой байсан юм
Тэгмээр юм даа.Худлаа үнэн сугалаа энэ тэр гэж байхаар.
яг үнэн.сугалаа гэж хулхины луйврын эд...