2021 оны 9-р сарын 21
10 цаг 30 минут

Гашуунсухайтын хилийн боомтод Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо

   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа.

Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.

Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан. Иймд Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгалаа. Терминал барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи Ресурс” компани  ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулж, улсын комисс хүлээн авав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт саарсан. Экспортыг нэмэгдүүлэх олон цогц ажил хийж байна. Ирэх оны долдугаар сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Мөн холбох терминал байгуулна.

   Чингэлэгт тээврийн терминал нүүрсний экспортын нэмэлт гарц болно. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хилийн боомт, хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулна. Шивээхүрэнгийн хилийн боомтод ийм терминал байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч, бүтээн байгуулалт эхэлсэн” гэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд 8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой” гэлээ.

Терминалын үйл ажиллагааг бүрэн автоматжуулан “УХААЛАГ ГАРЦ”-ын систем нэвтрүүлэн бүртгэл хяналтыг цахим хэлбэрт шилжүүлснээр терминалаас ачилт хийх захиалгыг 7-14 хоногийн өмнө авч гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хийх боломж бүрдэх юм. Мөн уртын (20:30-7:30) болон богинын (8:00-20:00) тээврийн ачилтын цагийг давхцалгүйгээр зохион байгуулж, жолооч нар харилцаа үүсэхгүйгээр терминалаар дамжин тээвэрлэлт хийхээр зохицуулжээ.

   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлэгт тээврийн терминалтай танилцсаны дараа Гашуунсухайт боомт болон Цагаан хадны бүс нутагт КОВИД-19-ын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, улмаар ногоон бүс болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын болон Аймгийн онцгой комисс, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа болон холбогдох бусад байгууллагад үүрэг болголоо. Энэ хүрээнд жижиг битүүмжилсэн тээвэр буюу “бөмбөлөг” арга хэмжээг улам идэвхжүүлэхийг сануулсан юм.

Чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд жигдрүүлснээр Цагаан хад дахь нүүрсийг богино хугацаанд хилээр гаргаж, цаашид Таван толгойн уурхайгаас уртын тээврийг эхлүүлэх нь чухлыг Ерөнхий сайд хэлээд чингэлэгтэй нүүрс ачсан автомашинуудын хил нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад  чиглэл болголоо.

Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав яаралтай шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудал буйг хэллээ. Гашуунсухайтын хилийн боомтод ПГУ шинжилгээний төхөөрөмжийг нэмэгдүүлж, эмч, эмнэлгийн ажилтан найман хүний орон тоог шийдэж өгөх, хилийн боомтод нүүрсийг тусгаарлалтын дэглэмээр чингэлэгтэй тээвэрлэх “Ногоон гарц” түр журмыг батлах зэрэг асуудлыг тавьсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх үүрэг өглөө.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.31.166Зочин   • 9 сарын 22. 7 цаг 43 минут

fkgjy

122.201.31.166Зочин   • 9 сарын 22. 7 цаг 43 минут

tetgever hezee nemeh ve

122.201.31.166АХМАДУУДААС   • 9 сарын 22. 7 цаг 41 минут

АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГӨӨЧ ЭЭ КОРОНАГИЙН ХАЛДВАР НАС БАРАЛТ ИХЭССЭН ЭНЭ ҮЕД АХМАДУУДАА ЯАЖ АМЬДАР ГЭЭД БАЙГААН БЭ ИХЭНХ АХМАДУУД САРД 300-350 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСЧЛӨӨ ҮҮНИЙГ ДАГААД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ ӨСЧЛӨӨ ТӨГРӨГИЙН ХАНШ УНАЖ БАЙНА ИЙМ БАЙХАД ЯАГААД АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРЭЭ НЭМЭЭД ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ. АХМАДУУД БОЛ ЗАЛУУ НАСАНДАА ХИЙДГЭЭ ХИЙСЭН ГАВЬЯАИАЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ТЭТГЭВЭРИЙГ НЬ ЯАРАЛТАЙ НЭМЖ ӨГӨХ НЬ ЗӨВ ШҮҮ. АХМАДУУД ӨВДӨНӨ СУВИЛУУЛНА ХӨНГӨЛТТЭЙ ЭМЭЭ АВАХАД Ч ХЭЦҮҮ БАЙНА

66.181.161.35Зочин   • 9 сарын 21. 12 цаг 54 минут

Женкогийн ачаар энэ хугацаанд орос нүүрсний ордоосоо төмөр замаа бариад хятадын гол нийлүүлэгч болсон Одоо монголын нүүрс сонин биш

66.181.161.35Зочин   • 9 сарын 21. 12 цаг 49 минут

Наад чингэлэгэнд чинь танк ороод ирвэл яана

59.153.86.13Зочин   • 9 сарын 21. 11 цаг 24 минут

муу женко Монголд их гай болсон доо төмөр замаа эртхэн барьсан бол шаал өөр амьдарч байхгүй юу бид нар

59.153.114.123Зочин   • 9 сарын 21. 16 цаг 20 минут

үнэн

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн АТГ-ын даргад шалгуулах хүсэлт өгч байсан АЛБАН БИЧИГ1 цаг 9 минутын өмнөЁ.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим1 цаг 48 минутын өмнөБясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ2 цаг 34 минутын өмнөМал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ2 цаг 49 минутын өмнөНЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ2 цаг 50 минутын өмнөБ.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон3 цаг 13 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон3 цаг 20 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг3 цаг 24 минутын өмнөГ.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв4 цаг 28 минутын өмнөЛ.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна5 цаг 52 минутын өмнөНөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ7 цаг 7 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа7 цаг 17 минутын өмнөД.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй7 цаг 41 минутын өмнөБарилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн шок үүсэхэд бэлэн байна8 цаг 13 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө8 цаг 16 минутын өмнөН.Алтанхуяг: МАН-аас сонгогдсон залуус буруугүй, бор халзан хонь байсан ч ялалт байгуулана8 цаг 20 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ8 цаг 34 минутын өмнөӨчигдөр эрүүлжүүлэх байранд 200 иргэн хоножээ8 цаг 39 минутын өмнөН.Сугар: Зайсанд барилгын ажил эхлүүлсэн компанид нийслэлээс зөвшөөрөл олгоогүй8 цаг 50 минутын өмнөШӨХТГ: Чанарын шалгалтад хамрагдсан барилга угсралтын компаниудын цонхны 50 хувь нь шаардлага хангасангүй8 цаг 56 минутын өмнө"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"9 цагийн өмнөБ.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна9 цаг 41 минутын өмнөНийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ9 цаг 42 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө9 цаг 47 минутын өмнөАрдчилсан намын “хурцын тасгийнхан“9 цаг 48 минутын өмнөУлаанбаатарт 10 хэм дулаан байна9 цаг 49 минутын өмнө“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10 сар 21. 8:37“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана10 сар 20. 15:56Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна10 сар 20. 15:30Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10 сар 20. 12:41
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.