Улс хоорондын 110 кВ-ын С-458 буюу “Улаангом-Чадан” цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварт гаргаж, ОХУ талаас графикт агаарын шугмын урсгал засвар, Баруун Бүсийн Эрчим Хүчний Системээс уг шугамыг хүчитгэх засварын ажлууд 9-р сарын 20-ны 06:00 цагаас 9-р сарын 22-ний өдрийн 20:00 цаг хүртэл хугацаанд хийгдэж байна.
Энэ нь ОХУ-той урьдчилан тохирсон графикийн дагуу хийгдэж байгаа ажил бөгөөд энэ хугацаанд Дөргөний усан цахилгаан станцаас Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төвийн онцгой хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллаж байна. Засварын ажлын талаар хэрэглэгчдэд зар түгээн мэдээллэсэн бөгөөд орой бүр 20:00 цагт бүх хэрэглэгчдийг залгаж ажиллана.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Засварыг мэрэгжлийн хүмүүс ингэж тохиролцож хийдэг юм. Бензины баячууд Ангарын үйдвэр засварт орохоор ямар нөлөөтэйг мэддэггүй нь даан ч харамсалтай .
хилээ хаа гэж орилолддог нөхдүүд хаана байнаа үхэр монголчуудаа
2 хөрш хилээ хаахад манай улс будаа болох нь дээ. Ямарч хөгжил дэвшил байхгүй том том ярьсан улс төрчид л байх юм. Одоо жоохон улс орноо бодмоор юм хөрөнгө мөнгө л өсөөд байх юм улс оронд нь сайжирсан юм юу ч алга. Төрийн албанд гарахдаа хэдэн зарцуулсан болоод олох гээд чичрээд байдгын.
Оросууд тог бензинээрээ боогоод яагаад л байна даа
Улс орон хөгжиж байгаа юм үнэхээр алга. Эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүй. Бензин тос бас гадны хараат.