2021 оны 9-р сарын 21
16 цаг 01 минут

Үнс хог биш, үйлдвэрлэлийн түүхий эд болно

    “Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяныг нийслэл Улаанбаатар хотод эхлүүлэв. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын жагсаалтад дээгүүр бичигддэг агаарын бохирдлыг бууруулж, угаар биш, агаар амьсгалдаг болгох зорилго уг аяны урианаас анзаарагдана. Аяны хүрээнд олон ажил, үйлчилгээ хийж хэрэгжүүлнэ. Тэдгээрээс шинэлэг санаачилгыг тодотгон хүргэе. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль, МУИС-ийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин ашиглах боломжийг нарийвчлан судалжээ. Судалгааны дүнд үнсээр явган замын хавтан, замын хашлага, тоосго, блок үйлдвэрлэж болохын дээр ургамлын бордоо болгон ашиглах боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм.

Тэгэхээр энэ жилээс эхлэн үнс үнэлэгдэж, үйлдвэрлэлийн түүхий эд болох нь.  Гэхдээ сайжруулсан шахмал түлшний үнс шүү.  Эх үүсвэр, бүтэц нь тодорхойгүй түүхий нүүрсний үнсийг дахин ашиглаж боловсруулах боломжгүйн дээр  зарим төрлийн үнснээс цацраг идэвхт бодис хүртэл илэрч байж. Харин сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсний хувьд нэг ижил бүтэцтэй учир шигшиж ялгаад, дахин боловсруулах, үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах бүрэн боломжтой ажээ.

Тиймээс үнсийг дахин боловсруулахтай холбоотойгоор гэр хорооллын үнсийг ашиглах стандартыг анх удаа боловсруулжээ. Стандартчилалын байгууллагаар батлуулахад бэлэн болсон стандартын дагуу үнсийг боловсруулна. Нэг шуудай буюу 25 кг шахмал түлшнээс 5-7 кг үнс ялгардаг. Нийслэлийн хэмжээнд 189 мянган өрх айл гал түлж аж төрдөг. Тэдгээр айлууд цөм үнсээ ангилж ялгавал чамгүй хэмжээний үйлдвэрлэлийн түүхий эд гарна. Ялгалгүйгээр бусад хог хаягдалтай хамт шуудайлчихвал төдий хэмжээний баялаг хог болдог гэсэн үг. Тэгэхээр иргэд юун түрүүнд шахмал түлшний үнсээ бусад хог хаягдалтай холихгүйгээр ялган шуудайлж дадах хэрэгтэй байна. Хэрэвзээ нунтаг үнсийг бөөгнөрсөн том ширхэгт үнснээс ялгаад шуудайлчихвал бүр ч дөхөмтэй нь тодорхой. Ялгасан үнсийг тусад нь тээвэрлэж, НҮБ-ын Аж үйлдвэрийн газрын дэмжлэгээр Цагаан даваанд байгуулсан үнсний ландфиллийн байгууламжид нарийвчлан шигшиж, үйлдвэрлэлд шилжүүлэх юм.  Хаашдаа л хаядаг үнсээ тусад нь түлшний шуудайндаа хийж орхивол үнс хог биш, үйлдвэрлэлийн түүхий эд болно. Үнс ингэж л үнэд орох юм байна.

 

 

 

 

 

 

 

 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.9.122Зочин   • 2021, 9 сарын 24. 14 цаг 17 минут

соц үед л ярьдаг байсан яриа байна хөл гаргүй хөгжлийн бэрхшээлтэй үхэрүүд хийхгүй дээ

66.181.176.244Зочин   • 2021, 9 сарын 23. 8 цаг 14 минут

дарваан заваан улс хогондоо л дарагдаад үхэх шаардлагатай юун үнсээ цуглуулах

122.201.31.88ул итгэгч   • 2021, 9 сарын 22. 1 цаг 08 минут

Унс усанд тэсвэргуй болохоор чанар муутай л бутээгдэхуун болох юм шигээ. Гэхдээ хийж туршихыг харах л хэрэгтэй байх. Хэн мэдлээ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.