2021 оны 9-р сарын 23
10 цаг 50 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна

       Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ. Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна.

Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм. Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв.

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.

Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” гэлээ.

онгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.

Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна.

Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм.

Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв.

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.

Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” гэлээ.

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.9.122Зочин   • 9 сарын 30. 13 цаг 56 минут

үлээдэг муу хулхи хурандаа шүү пиийсда чинь нэгч хүрз барьж үзээгүй байж юун аманд багтсанаа шаадаг хүүр вэ

112.72.9.122Зочин   • 9 сарын 30. 14 цаг 03 минут

баахан шарилж тарьвал юухан байхав дороо л тоо нь гүйцнэ

88.120.174.106Зочин   • 9 сарын 25. 2 цаг 40 минут

ulgeriin dalai

66.181.184.195cccc   • 9 сарын 24. 14 цаг 21 минут

hvn bvr l mod tarih estoi bizd

103.57.94.53Зочин   • 9 сарын 24. 11 цаг 18 минут

Myanguujingiin zam, nuurs tuluhgui amidrah gene ulger geed l tenegteed baitsgaasan

202.9.47.61зочин   • 9 сарын 24. 3 цаг 08 минут

нэг 0-ийг хасчихаа

103.229.120.211Зочин   • 9 сарын 23. 23 цаг 06 минут

Хүрэлсүх тэрбум мод тариад, Занданшатар цементэн дээр цэцэг ургуулаад, Оюун-Эрдэнэ 400 сая жуулчин хүлээж аваад л ... Монгол улсаа хөгжүүлэх хүмүүс юм биз дээ.

192.82.89.109Иргэн   • 9 сарын 23. 20 цаг 44 минут

Мэдээгээр харлаа бүр мод тарьж эхлээд байна гэсэн шүү, дандаа худлаа ярьсаар байгаад хаана ярьж байгаагаа анзаарахаа байжээ, оюунэрдэнийн жилдээ 400 сая жуулчин авна гэдэг өвчин ерөнхийлөгчид халджээ, худлаа шаах чинь коронна шиг бас халдвартай золиг байна

202.126.88.227Зочин   • 9 сарын 23. 20 цаг 18 минут

Энэ харин тэрбум мод тэрбум төгрөг хоёрыг үнэхээр ялгахгүй байх шиг байна. Зүгээр субботник хийгээд манайхан тарьдаг шиг тарьвал тэрбум мод гэдэг юу ч биш. Яг ургуулъя гэж чин сэтгэлээсээ бодоод төсөл хэрэгжүүлбэл маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө орно. За лав л эхний үр дүнгэ бодитоор үзээд энэ бидний ургуулсан залуу төгөл шүү гэж гарт баригдах хэмжээнд очлоо гэхэд 20-30 жилээс наашгүй. Зардал нь одоогийн ханшаар 5-7 трилион төгрөг, хамгийн багадаа.

66.181.179.108Зочин   • 9 сарын 23. 17 цаг 41 минут

Тэрбум гэдэг тооныхоо учрыг мэдэж байгаа болов уу энэ нөхөр.Тэрбум мөнгө хадгаламжинд нь байдаг шигээ бодоод байх юм.Авлигад тэрбум мөнгө авах амар байх.Тэрбум мод тарина гэдэг өөр шүү.Юмыг бодитоор ярьж,сэтгэмээр юм даа.Жилдээ УБ-т хэдэн мод тарьдгаа энэ нөхөр мэддэг л байгаа даа

192.82.89.109Иргэн   • 9 сарын 23. 17 цаг 23 минут

Боажя хичнээн аж ахуйн нэгжтэй ойжуулна, нөхөн сэргээнэ гэж гэрээ байгуулсан байгаа бол гэтэл сайн дураараа өөрөөсөө мөнгө гаргаад ойжуулна, нөхөн сэргээдэг гэж юу байхав дээ зүгээр л газрын хууль бус наймаа, улсаас мөнгө өгөөд ч олигтой мод тарьдаг нь байхгүй, одоо энэ бол байгаа богд уул, туул голоо хардаа тэрбум мод сүйтгэсэн л байгаа, нүдний булангууд чинь 400 сая жуулчин гээд дотроо худлаа шаадаг байсан одоо дэлхийд гарч шаадаг боловоо

202.21.127.170Зочин   • 9 сарын 23. 13 цаг 06 минут

Энд тэнд очоод л шаагаад явах юм да эргүү ац. Улс эх орноо хар даа

192.82.65.120Зочин   • 9 сарын 23. 12 цаг 53 минут

Коронад дарлуулж үхэл өвчлөл ихсээд байхад юун мод тарих модоо барихын цондон бололтой,өвчнөө нам дарж дараагийн хийх ажил мэддэггүй тэнэг эргүү юмуу

203.98.76.100Зочин   • 9 сарын 23. 11 цаг 51 минут

Бүлтрэхээ больчихмоор байгаа юм даа. Монголдоо толгой угаадагаа дэлхийд хийгээд эхэллээ шүү. Еээ бүү үзэгд. Шившиг шившиг.

66.181.166.134258   • 9 сарын 23. 11 цаг 43 минут

Нас чадал чинь хүрвэл эхлээд хотоо түгжрэлгүй, иргэдээ тахалгүй, мөнгө орлоготой, улсаа шатахуунтай болгочих. Тэгээд тэрбум тэрбумаар нь модоо тариад, модоо бариад яв аа.

202.179.2.18Зочин   • 9 сарын 23. 11 цаг 50 минут

Хүн болгон сэтгэлээрээ мод тариад явбал болохгүй юмгүй. Төрийн тэргүүн том гэхдээ бодит боломжийг хэлсэн байна. Монгол байх уу эс орших байх уу гэдэг байгаль дэлхийгээ хэрхэн тордож хайрлах вэ гэдэгтэй салшгүй холбоотой. Устай ургамалтай байхад малаа маллаад тариагаа тариад элэг бүтэн амьдараад байна. Газар ухаж алт нүүрс бинзен олборлолоо гээд байгаль дэлхийгээ улам л хордуулж сүйтгэж байгаа л гэсэн үг. Жижиг тархитай, жижигхээн сэтгэлгээтэй, цус холилодсон хүн л ийм юм бичнэ дээ.

66.181.161.107Зочин   • 9 сарын 23. 11 цаг 42 минут

эргүүтэж өгөх юмаа энэ хулгайч, нүдний булай. улс орноо сүйрүүлж хаячаад бусдад сургааль айлдаад чааж байдаг. эдийн засгийн өсөлт гэчихжээ. юмны үнэ, бараа материалын хомсдол, шатахуунгүй байдал нь эдийн засгийн өсөлтүү. ковидын талаар бүр яриад ч хэрэггүй ертөнцийн адаг болгочоод, саяхан л ковидтой залууг нохой шиг гинжилж байсан хулгайч хүний эрхээр сургааль айлдаад псдаа. зайл

202.179.2.18Зочин   • 9 сарын 23. 11 цаг 51 минут

Та өөрөө монголоос зайл. амнаас цаашгүй амьдралаа аваад явах чадалгүй нүүрээ нуусан нэг хөлдүү л гэж харагдаж байна.

192.82.89.109Иргэн   • 9 сарын 23. 11 цаг 31 минут

Попрох, худлаа шаах нь зөвхөн монголдоо байсан одоо олон улсын түвшинд гарлаа шүү, 400 сая жуулчин авна гэж хэлээгүй нь яамайдаа

64.119.24.90лхам.......   • 9 сарын 23. 11 цаг 22 минут

Зөв.Тэхдээ монгол төрийг луйварчдаас цэвэрлэх ажил хамгийн тулгамдсан ойрын зорит байх шүү.

202.131.243.186ужбуиуэ   • 9 сарын 23. 11 цаг 08 минут

1 хүн 334 мод тарих нь

202.179.2.18Зочин   • 9 сарын 23. 11 цаг 52 минут

газрын хэвлий сэндийчдэг хэсэгхэн баячууд нь хэдэн төгрөг хандивлаад хийвэл 10 жилд л амжих зорилт байна үлгэр биш шүү.

202.9.46.210Зочин   • 9 сарын 23. 10 цаг 54 минут

😂😂😂😂

Шинэ мэдээ

Жүжигчин У.Цогтбаяр: Хүчирхийллийн эсрэг үйлдлээрээ үлгэрлэе1 цаг 49 минутын өмнөХотын дарга Д.Сумъяабазар: Одоо бид хийж харуулах ёстой2 цаг 4 минутын өмнөХОХИРОГЧ ОХИНЫ ЭЭЖ: Охинд минь татаж байсан тамхины ишээ идүүлж тамласан байна лээ, одоо ч сүрдүүлсээр байгаа2 цаг 17 минутын өмнөД.Ганбат: ШЕЗ-ийн таван нэр дэвшигчийн нэгийг нь дахин хэлэлцээд байгаа нь шударга байж чадах уу2 цаг 18 минутын өмнөМонгол охиныг зодсон Солонгос охидын хэргийг ПРОКУРОРЫН байгууллагад шилжүүлжээ2 цаг 55 минутын өмнө32 тонн шатахуун ачсан автомашин хөвсгөл нуур руу цөмөрч оржээ3 цаг 49 минутын өмнөХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар дельтагаас 1.3 дахин их3 цаг 54 минутын өмнөӨглөгийн СОЛИОРОЛ3 цаг 58 минутын өмнөБанкны дансанд нэвтэрч, мөнгө завшиж байсан иргэнийг АНУ-аас баривчлан авчирлаа3 цаг 59 минутын өмнөБИЧЛЭГ: Солонгос охид Монгол сурагчийг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд хорьжээ12 сар 1. 21:24testetssdf12 сар 1. 20:41testtest12 сар 1. 20:37Г.Амартүвшин: Банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж буй нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг дараагийн түвшинд гаргах болно12 сар 1. 15:04СУРВАЛЖИЛГА: Эмнэлгээр өдөрт үйлчлүүлж байгаа 50 гаруй хүүхдийн 10 нь ротавирусийн халдвартай байна12 сар 1. 14:55Det буюу “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтад хамрагдлаа12 сар 1. 14:32Цахим хөгжлийн сайд Н.Учрал, Эдийн засаг хөгжлийн сайдад Э.Бат-Амгалан нар болох өндөр магадлалтай12 сар 1. 14:12"Хоёр хөрш дарамталж байна гэдэг хоосон хардлага"12 сар 1. 13:26Иргэд: Бага ангийн сургалтын агуулга хэт хүнд учир эцэг эхчүүд бид ч багшаас асуух шаардлага гардаг12 сар 1. 11:12Д.Ганболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил хөдөлмөрлөж, эх орондоо баялаг бүтээгч болж чадна11 сар 30. 14:24Амьд явмаар байна11 сар 30. 13:22З.Цэвээндорж: Нийтийн тээврийн салбарт туршлагатай жолооч дутмаг байна11 сар 30. 11:45ТАНИЛЦ: Уртасгасан цагаар болон богино эргэлтээр иргэдэд үйлчилж буй автобусны чиглэл, цагийн хуваарь11 сар 30. 11:31ЭМЯ: 393 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа11 сар 30. 11:13Дубай экспо 2020 үзэсгэлэнд Монгол улсын үндэсний өдөрлөг боллоо11 сар 30. 10:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бидэнд хөрөнгө мөнгө бага байсан ч Соёлын яам байнга ажлаа явуулж байх ёстой11 сар 30. 10:52Магдалена Андерссон долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа Шведийн Ерөнхий сайдаар сонгогдлоо11 сар 30. 10:42ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л СТРАТЕГИ байгаа11 сар 30. 10:29“Оюу толгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж, 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталжээ11 сар 30. 10:28Б.Ууганбаяр: Гадаадад явж байхад тухайн улс нь хилээ хаавал тус улсдаа хязгаарлалтад орох эрсдэл үүснэ шүү11 сар 30. 10:26О.Батнайрамдал: Үе үеийн ЗГ-ын “толгойны өвчин“ болсон шатахууны үнийг одоо төр биш зах зээл тогтооно11 сар 30. 9:17
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.