Токио-2020 олимпын наадамд амжилттай оролцсон баг тамирчдад мөнгөн урамшуулал олголоо. Энэ үеэр 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй багийг 30 сая төгрөгөөр шагнан, батламж хадгалуулав. Батламжид:
"Үндэсний шигшээ багийн 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй багт, Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Токио-2020 зуны олимпт Монгол улсаа төлөөлөн багийн спортын төрлөөр анх удаа оролцож дэлхийн шилдэг тамирчидтай хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бахдам амжилт, эх орныхоо нэрийг цуурайтуулан дэлхий дахинд сурталчлан таниулж биеийн тамир спортоор хичээллэхийн ач холбогдол үлгэр дуурайллыг өөрсдийн биеэр үзүүлсэн хувь нэмрийг тань өндрөөр үнэлж 30 САЯ төгрөгөөр шагнаж, батламж гардуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ" гэжээ.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Тийм л олимпод оролцсон гэж шагнаж байгаа юм бол ширээний тенниснийхэн 60 жилийн хугацаанд анх удаа эрэгтэй-1 эмэгтэй-1 хүн оролцлоо гайгүй амжилт гаогалаа холбоог нь ядаж урамшуулаачээ. Тэгэж байж холбоо нь 2 тамирчнаа урамшуулах байлгүй дээ
Хамгийн адагт ороод шагнал хаха
Самбарт 7 шидэхэд 1 удаа кольцо онож байсан хүмүүсийг шагнаад, өнөөдүүл нь шагналаа аваад байхдаа яах вэ дээ. Бас ичих булчирхайгаа авахуулцгаачихаж.
Л.Оюунэрдэнэ чиний мөнгө биш татвар төлөгчийн мөнгө шүү жаахан хямгатай байж дүрэм журмаа мөрдөж медаль авсан бол өөр хэрэг
Яахав анхны багийн төрөлд оролцсон болхоор л шагнасан байх, Тэрнээс биш ч гайхуулаад байхар тоглолт үзүүлж үнэхээр чадаагүй.
Татвар төлөгчдийн мөнгийг хамаагүй цацмааргүй байна шүү. Медаль аваагүй баагийнуудыг шагнаад байх юм
Өөсдөө очиж тогловол яасын.