2021 оны 9-р сарын 30
13 цаг 23 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье

      “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон гэж үздэгээ хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон байна.

Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг уулзалтад оролцогсод хэллээ. Тэд юуны өмнө мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, иргэдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.

Ой судлалын ухааны доктор Н.Батхүү: “Тэрбум мод тарьж ургуулах зорилт хэрэгжих бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай”.

Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал: “Ойн зурвас, төглийг түшиглэн төрөл бүрийн жимс, жимсгэнэ тариалах хэрэгтэй. Товчхондоо нэг тэрбум модны 10 хувь нь жимс, жимсгэний мод, бут байгаасай гэж хүсэж байна. Хөрсөө сайжруулах бордоо үйлдвэрлэх, суулгацаа дотооддоо бэлтгэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих хэрэгтэй”.

ШУТИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, “My club”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам: “Санаачилгыг дэмжиж байна. УИХ тогтоол гаргаж хуульчлах хэрэгтэй. Мэргэжлийн сайн дурын ажилтан бэлтгэж, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх нь үр дүнтэй”.

“Соёолж” компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн: “Ойн тухай хуулийг шинэчилж, Хот, суурин газрын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Энэ хуулийн төсөлд дүүрэг бүр 5 га-гаас доошгүй талбайтай цэцэрлэгт хүрээлэнтэй байх, усалгаа үнэ төлбөргүй зэрэг олон чухал заалт байгаа. Мод үржүүлгийн газруудыг сайн дэмжих хэрэгтэй”.

“Цэцэрлэгжилт” компанийн захирал Ө.Магсаржав: Татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт анхаарах нь зүйтэй. Цэргийн алба хаагчдыг дайчлах нь зөв гэж бодож байна. Мод тарьж ургуулахтай холбоотой сургалтыг маш сайн хийх ёстой”.

МУИС-ийн багш Б.Оюунсанаа: “Амаргүй зорилт. Гэхдээ үр дүнд хүрэх бүрэн боломжтой. Эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүн, тоног төхөөрөмж бүхий бүсчилсэн ойн анги байгуулж, түүнийг түшиглэн жижиг аж ахуйн нэгжүүд ажилладаг байвал зүгээр. Удирдлага, зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэй”.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг: “Энэ хөдөлгөөнд 170 гаруй мянган малчин өрх идэвхтэй оролцох ёстой гэж бодож байна. Цөлжилт, бэлчээрийн доройтлоос болж нэг өрх гэхэд л жилд хоёр сая төгрөгийн орлогоо алддаг тооцоо бий”.

Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга: “Манай их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид хамтраад хоёр дэд хөтөлбөр боловсруулж өгье. Ойн чиглэлээр суралцаж байгаа оюутнууддаа тэтгэлгээ түлхүү олгоё. 100 мянган ширхэг үрслэгээ бэлэн байна”

 

.

35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.183.33zochin   • 2021, 10 сарын 11. 10 цаг 06 минут

uildver bari erguu guluguu

66.181.179.49Зочин   • 2021, 10 сарын 10. 19 цаг 02 минут

Зөв нэгдье

66.181.187.161Зочин   • 2021, 10 сарын 2. 0 цаг 04 минут

Зөв маш зөв энгэж амин чухал нэг юмаа тууштай барьж аваад бүтээх хэрэгтэй.

66.181.183.33zo   • 2021, 10 сарын 11. 10 цаг 07 минут

malaa mod tariad khugluu yu ard tumnii amidral deedhillee yu erguu dagznuud kheden khurgan darga l khagartlaa bajij terbum nukh l uldene

202.126.89.48zochin   • 2021, 10 сарын 1. 16 цаг 14 минут

***** uls oron evchind barigdaj ediin zasag unaj bhad

37.120.217.118Зочин   • 2021, 10 сарын 1. 10 цаг 00 минут

ЮУ ЭРЭМБЭЭРЭЭ ТЭРГҮҮН БЭ? МОД ТАРИХ ХҮН НЬ ӨДӨРТ ХЭДЭН АРВААРАА ҮХЭЭД БН. РЭМДИСИВЕР ТАРИАГ НЬ ҮНЭГҮЙ БОЛГО МӨНГӨГҮЙ МЭДЭЭЛЭЛГҮЙ ХЭДХЭН МОНГОЛ ХҮН ЧИНЬ ҮХЭЭД БН

114.167.10.77zochin   • 2021, 10 сарын 1. 7 цаг 56 минут

Tsag uye meder,tenegee, mod tarih zuv,gehdee yag odoo covid-oo dar ehleed malaa!!!!

139.5.217.191Зочин   • 2021, 9 сарын 30. 23 цаг 50 минут

Zuv shuu.Mod tarina aa. Demjij baina.

202.21.109.42Зочин   • 2021, 9 сарын 30. 23 цаг 22 минут

Путин ийм юм ярилуу? Яагаад копи пастаа хийхгүй өөр юм хийх гээд бна аа, хахаха

66.181.187.28Зочин   • 2021, 10 сарын 1. 8 цаг 50 минут

Монгол хүний сэтгэлгээ, ёс зүй ингэтлээ унах гэж. Чи бол бүр адгийн тэнэг нь байна. Энэ хүн хэлснээ хийдэг. Үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлэн тэрбум мод тарих гэж байна. АНУ нэг их наяд мод тарина. Энэ бөөрөнхий дэлхийг хүн төрөлхтөн хамгаалах үүрэгтэй. Чи зүгээр л гэртээ тэнэгтээд хэвтэж бай. Бүү гай бол.

66.181.183.33zo   • 2021, 10 сарын 11. 10 цаг 10 минут

bayn amerik mod tarilgui yahiin manaih shig guilagchingiin orond mod tarih ni ehnii ajil mun yum uu cham shig erguu dagznuud olshirson uchraas ene uls suirch bna ukher sureg

202.126.89.135Зочин   • 2021, 9 сарын 30. 22 цаг 45 минут

Modnoos iluu namaa tsewrel, awilgagchidaa zailuul tegeed olon yum huts, chinii naad hogiin jujgind iteh hun howordson,

103.10.22.125Монгол   • 2021, 9 сарын 30. 19 цаг 27 минут

Хужааг ШОРООГООР ДАРУУЛАХГҮЙ БАЙХ даалгаврыг СИ даргаасаа авч дээ.

64.119.19.8Зочин   • 2021, 9 сарын 30. 19 цаг 29 минут

хуцдаг хошного вэ

89.2.74.61Зочин   • 2021, 9 сарын 30. 19 цаг 11 минут

Тэрбум төгрөг казинод алдах амархаан, тэрбум мод тарих маш хариуцлагатай хэцүү ажил юм шүү

103.212.117.10Зочин   • 2021, 9 сарын 30. 17 цаг 07 минут

Мод тарих их буянтай ажил юм гэсэн. Харин уулнаас зөөж биш үрслэгээгээр тарих бас ямар ямар мод хаана тарих гээд бодох хийх ажил их байна. Энэ бол болж бүтэх ажил. Мянганы зам мянгуужингийн үлгэр гээд хашгирч байсан нөхдүүд хэлээ тас хазаад, нүдээ тас аниад одоо тэр замаараа яваад байгаа шиг хэдэн жилийн дараа тэр тарьж ургуулсан модны дунд зугаалаад л явна даа

103.57.95.24Зочин   • 2021, 9 сарын 30. 16 цаг 22 минут

Хуц **** минь өөрөө тарь

103.212.117.10Зочин   • 2021, 9 сарын 30. 17 цаг 09 минут

За даа мод тарихад чамаар дутахгүй дээ. Харин чи аягатай хоолоо аятайхан бариад ** дээ

66.181.160.63Баяр   • 2021, 9 сарын 30. 16 цаг 12 минут

10жлн дотр ядуурлаас улс ороноо гаргана гэвл арай др шүү өрх бүрг тэрбум төг болгоно гж солоройч

202.9.40.77Itgoo   • 2021, 9 сарын 30. 15 цаг 45 минут

Dansandah terbum tugrguguu ugnu renee manai erenhiilegch

66.181.161.90Иргэн   • 2021, 9 сарын 30. 15 цаг 42 минут

Тарих нь зөв. Хаанаас суулгац авах. Лав ууланд жамаараа ургаж бгаа модыг авчирч болохгүй. Суулгасны дараа яаж арчилж ургуулах вэ гэдэг том асуудал. Энэ мал хүн 2 сүйтгээд өгнө дөө

92.124.204.32Зочин   • 2021, 9 сарын 30. 15 цаг 07 минут

Андлалын өргөө болон усан оргилуураа хар , ядаж байгаа моднуудыг тайрж яаж байгаа билээ тэрийгээ та нар эргээд хар битгий жүж

92.124.204.32Зочин   • 2021, 9 сарын 30. 15 цаг 05 минут

Идэх хоол яая , өвөлд юугаа түлж дулаавтар амьдарнаа гэж аргаа барж байхад хөрс нь дээрээ буу

202.21.119.138Зочин   • 2021, 9 сарын 30. 15 цаг 03 минут

МАШ ЗӨВ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ЦӨЛЖИЛТӨӨС АВРАХ ЭХНИЙ АЛХАМАА САЙН ХИЙЛЭЭ ЭХ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД МОНГОЛ УЛСААС ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВЧ МАГТАН ДУУЛАХ БОЛНО. МАНАЙ ГЭР БҮЛЧ МОД ТАРИХ АЖИЛД ОРОЛЦОХОД БЭЛЭН БАЙНА.

202.179.27.49иргэн   • 2021, 9 сарын 30. 14 цаг 49 минут

БОАЖЁайд Оюунхоролоо сая мод тариулах гээд хөдөлгөөн эхлүүлж байхад эсэргүүцээд унагаах гээд ядацгааж байснаа мартаад одоо өөрөө попорч байна даа

202.55.188.33Зочин   • 2021, 9 сарын 30. 14 цаг 46 минут

Амжиргаагаа яаая гэж бхад юу вэ эргүү чинь

192.82.72.230иргэн   • 2021, 9 сарын 30. 14 цаг 46 минут

Юу н мод бэ? Газар дээр буугаад ,амьдрал руу ороочээ.

202.21.119.138Зочин   • 2021, 9 сарын 30. 15 цаг 04 минут

ТЭНЭГ СДА ЧИ

213.134.18.242Zochin   • 2021, 9 сарын 30. 14 цаг 05 минут

CHAMAIG UHVEL OLON HUN BAYARLANA DAA. HUDLAA HUTSAHAAS UUR YAW CHAMD BAIDAG UU? HARVAAS " NUDEND HUITEN HULGAICH"

192.82.65.120Зочин   • 2021, 9 сарын 30. 13 цаг 43 минут

Тэр бум мод 10 жилд гэхээр монгол улсын бүх хүн ам жилд 33 мод тарих юм байна

202.21.119.138Зочин   • 2021, 9 сарын 30. 15 цаг 04 минут

БОЛЖ БАЙНА.

176.59.135.232Зочин   • 2021, 9 сарын 30. 13 цаг 42 минут

Яагаад ингэж юуг ч мэдрэхгүй бна вэ? Монгол улс үндсэндээ замбараагаа алдлаа шд. Хотынх нь байж бгаа царайг хар. Хөдөөгүүрээ эзэнгүйрч энд тэнд хятадууд ороод ирчихсэн газар ухаад, охон нутгийн удирдлагууд хүчирэхгүй бна шд. Улсаасаа хэн хэн хулгайлсаныг бараг бүгд мэдэж бгаа. Тэднээс шоронд бгаа хүн бна уу. Та ч өөрөө хулгайлсан. Хогийн гарууд.

66.181.165.93Зочин   • 2021, 9 сарын 30. 13 цаг 34 минут

Өөр сэтгэх, хийж чадах юм чамд байх уу.

202.21.119.138Зочин   • 2021, 9 сарын 30. 15 цаг 05 минут

ХУЦ

192.82.65.120Зочин   • 2021, 9 сарын 30. 13 цаг 34 минут

энд тэнд очиж худлаа шаана тэрнийх нь үйл лайг ард түмэн ажилчин анги л үүрэнэ мод тарих нь зөв ч ямарч тооцоо судалгаагүй шаахаа хэзээ болих вэ одоо бүр дэлхийн тавцан дээр шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.