2021 оны 9-р сарын 30
15 цаг 30 минут

Б.Даваацэрэн: Буган хөшөөний эх төрхөд халдсан асуудлаар ЭЦГ-т хандсан

  Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хиргисүүрийн дэнжийн 15-р буган хөшөөн дээр тосон будгаар бичиж, 3000 жилийн тэртээд холбогдох буган хөшөөний эх төрхөд халдсан хэрэг гарсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнгээс дээрх хөшөөний сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын асуудлыг тодрууллаа.

-Монгол болон Өвөр Байгалийн бугын хийсвэр дүрслэлтэй сонгодог буган хөшөөн дээр будгаар бичсэн асуудал гарсан байна. Хэргийн араас ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Соёлын өвийн эх төрхөнд халдсан асуудлаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан байгаа. Эзэн холбогдогчийг нь олж тогтоогоод хариуцлага хүлээлгэх байх. Энэ удаагийн жишээ бол санаатайгаар эх төрхөнд халдсан гэж харагдаж байна. Бүрэн бүтэн байдалд нь буюу хагалж цуулсан асуудал гараагүй.

Юун түрүүнд, будагны өөрийн химийн элемент чулуунд хэрхэн нөлөөлж байгааг судална. Чулуун эсвэл тосон будаг уу зэргээс шалтгаалж, соёлын өвд ямар хэмжээний хохирол учруулсан байгааг тогтоох юм. Өөрөөр хэлбэл, хохирлыг тооцсоны дараа сэргээн засварлахад ямар хэмжээний зардал гарах нь тодорхой болно. Будгыг арилгасны дараа үнэлгээний болон судалгааны ажил үргэлжилнэ.

-Эзэн холбогдогч нь олдох эсэхээс үл хамаарч сэргээн засварлах ажил хийгдэнэ гэж ойлгож болох уу. Ер нь түүх дурсгалын өвийн эх төрхөнд нь халдах болсонтой хэрхэн тэмцэж байгаа вэ?

-Соёлын өвийн үндэсний төв болоод бусад эрдэм шинжилгээний байгууллагууд хохирол болоод сэргээн засварлах ажлын тооцоог гаргасны дараа сэргээн засварладаг. Эвдрэл гэмтлийг нь сэргээн засварлах зардал бол бий. Түүний өмнө хохирлыг тооцож, гэм буруутай этгээдийг олох ёстой.

Орон нутгийн засаг захиргаа соёлын өвүүдийн хадгалалт, хамгаалалтад тэргүүлэх үүрэгтэй оролцох ёстой. Дурсгалууд улсын, аймаг нийслэлийн хамгаалалтад байгаа гэдгээс хамаарч хадгалалт, хамгаалалт нь янз бүрийн түвшинд байдаг. Мэдээж хамгаалалт, хараа хяналт сул байгаа газарт л ийм төрлийн зөрчил, гэмт хэрэг гарч байгаа хэдий ч иргэдийн ухамсартай шууд холбоотой асуудал. Байгаль орчны нөлөөллөөс болон хувь хүний үйлдлээс хамгаалах гэх хоёр томоохон асуудал байдаг. Аль болох байгалийн сөрөг нөлөөллийг бууруулахад гол хүн хүч, цаг хугацаа, зардлаа зарцуулж байх ёстой байдаг. Гэтэл хүний ухамсараас үүдсэн хохирол, түүнийг нөхөхөд чиглэсэн зардал, цаг хугацаа гарч байна. Тиймээс Соёлын яамнаас соён гэгээрүүлэх томоохон зорилтын хүрээнд соёлын өвүүдээ хайрлаж хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, үндэсний хэмжээнд ийм төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үндэсний сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Соёлын яам орон нутгуудад ажиллаж, соёлын өвийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн асуудлаар далайцтай ажилласны дүнд Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн нэгж байгуулахаар болсон гэх мэт үр дүн гарч байгаа.

Гэсэн хэдий ч Монгол Улсын нутаг дэвсгэрт олон мянган хөшөө дурсгал байдаг тул иргэдийн оролцоо л хамгийн чухал болоод байгаа юм. Тиймээс иргэдийг түүх соёлын дурсгал, соёлын өвөө хайрлаж хамгаалаарай гэж уриалахын зэрэгцээ энэ төрлийн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдож байгаа гэдгийг давхар сануулмаар байна.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.96Зочин   • 2021, 10 сарын 5. 5 цаг 39 минут

Улсын баатар Т. Борын хөшөөг тастан нурааж хаясан нь бас буруу ш дээ. түүх өгүүлсэн баатар хүн ш дээ

66.181.188.185Зочин 966   • 2021, 9 сарын 30. 16 цаг 49 минут

ядахдаа хашаалаачээ. Хүн орохгүй болгож аваад мөнгөөр үзүүлвэл үнэ цэнэ нь өснө шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 цаг 15 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.